ДЭЛХИЙ

ОХУ Хар тэнгист Британийн байлдааны хөлөг дахиж орж ирвэл бөмбөгдөнө хэмээжээ

Өнгөрсөн лхагва гарагт (2021.06.23) “HMS Defender” нэртэй Их Британийн байлдааны хөлөг Крымийн ойролцоо, Хар тэнгист явж байхад нь ОХУ-ын тал анхааруулах гал нээсэн байна. Су-24 нэртэй 20 ширхэг байлдааны онгоц “HMS Defender”-ийн ойролцоо нисжээ. ОХУ-ын гадаад хэргийн яам болсон зүйлийг өдөөн хатгалт хэмээсэн байна.

Их Британийн Батлан хамгаалахын яам мэдэгдэл хийхдээ байлдааны онгоц Украины эзэмшлийн тэнгисийн хэсэгт олон улсын хуулийн дагуу өнгөрч явсан хэмээжээ. Барууны орнууд Крымийн хойгийг Украины эзэмшил хэмээн үздэг. Харин ОХУ үүнтэй санал нийлдэггүй бөгөөд 2014 онд Крымийн хойгийг цэргийн хүчээр авах гэж оролдож байсан билээ. Украин улсын Гадаад хэргийн сайд Дмитро Кулеба болсон хэрэг явдал Оросын түрэмгий, өдөөн хатгасан бодлогыг харуулж байна хэмээжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Сергей Рябков хэлэхдээ “Бид олон улсын хуулийг хүндлэхийг шаардах хэрэгтэй. Хэрвээ тэгэхгүй бол онгоцны зүглэж буй газарт бус онгоцыг шууд бай болгон бөмбөгдөж болно. ОХУ-ын төрийн хилийг чөлөөт навигацын нэр дор хууль бусаар давах гэж оролдох хүн болгонд анхааруулга өгье” гэсэн аж.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-06-26 12:00

ОРОС ИНГЭЖ БҮЛТ БҮЛТ ШААЖ БАЙЖ ХОРВООГООС АРЧИГДАХ БАЙХДАА

Холбоотой мэдээ

Back to top button