ДЭЛХИЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг гаднын хэвлэлүүд ингэж мэдээлжээ

Өчигдөр Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн дээр гараа тавьж, тангараг өргөсөн. Энэхүү тангараг өргөх ёслолын талаар гаднын сайтуудын бичсэн нийтлэлийг орчуулан хүргэе.

AKIpress: Ухнаагийн Хүрэлсүх тангараг өргөн Монгол Улсын Ерөнхийлөгч боллоо

Ухнаагийн Хүрэлсүх тангараг өргөн Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ардчилсан сонгуулиар 70 гаруй хувийн санал авч сонгогдон, тус улсын зургаа дахь Ерөнхийлөгч болсноороо төр барьж буй МАН-ын эрх мэдлийг улам бататгав.

Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол зургаадугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод болжээ. Тэрбээр “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөсөн байна.

Түүний өмнө Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга Монгол Улсын үндсэн хуульд Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа алба хаших өөрчлөлт оруулсны улмаас энэ жил сонгуульд өрсөлдөж чадаагүй. Тэрбээр У.Хүрэлсүхэд Төрийн тамгыг гардуулан өгсөн юм. Энэ жилийн эхээр болсон жагсаал цуглааны улмаас У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорсон билээ. Тангараг өргөх ёслолын дараа У.Хүрэлсүх үг хэлж Монголд хууль дүрэм болон ардчиллыг цаашид хөгжүүлэхээ амлажээ.

The Manila Times: Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон эрхэм тангараг өргөлөө

Баасан гарагт Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүх Төрийн ордонд албан тушаалынхаа тангаргийг өргөлөө. Зургаадугаар сарын 9-ны өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулсан.

Өмнө нь нэг хүн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа дөрвөн жилийн хугацаатай алба хаших боломжтой байдаг байсан. Харин үндсэн хуульд оруулсан шинэ өөрчлөлтийн улмаас У.Хүрэлсүх нэг удаа зургаан жил бүрэн эрхээ эдэлнэ. 53 настай тэрбээр өмнө нь Монгол Улсын Ерөнхий Сайд, төр барьж буй МАН-ын даргаар ажиллаж байсан аж.

Xinhua: Шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг чухалчлав

Шинээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүх баасан гарагт үндэсний эв нэгдлийг сахин хамгаалахын төлөө хичээн зүтгэнэ гэдгээ амлалаа. 1993 оноос хойш Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Хүрэлсүх тэрхүү амлалтаа тангараг өргөсний дараа өгсөн байна.

Тэрбээр “Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, зөвийг сахиж, эвийг эрхэмлэсэн, эвлэрлийг дэмжсэн Төрийн тэргүүн байх болно. Ард түмний эв нэгдэл гэдэг бол улс орны оршин тогтнох үндэс юм” хэмээж эв нэгдэлгүйгээр хөгжин дэвших боломжгүй гэжээ. Хүрэлсүх нэмж хэлэхдээ “Өнөөдөр хүн төрөлхтний өмнө, монголчууд та бидний өмнө “Ковид-19” цар тахлыг даван гарах хүндхэн сорилт тулгараад байна” хэмээж цар тахалтай тэмцэхэд хувь нэмрээ оруулахыг иргэддээ уриалсан юм.

Харин гадаад харилцааны хувьд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай явуулах болно хэмээжээ. Хүрэлсүх зургаадугаар сарын 9-ны өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан. Ингэснээр тэрбээр нэг удаа зургаан жилийн бүрэн эрх эдлэх анхны Ерөнхийлөгч болсон юм. МАН-ын дарга асан 53 настай Хүрэлсүх 2017-оос 2021 оны хооронд хоёр удаа Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байжээ.

Эх сурвалж: Xinhua, The Manila Times, AKIpress

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН

МАН БОЛ ГЭМТ БҮЛЭГЛЭЛ ЭС БӨГӨӨС ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААНААР ЯЛ АВЧ БАЙСАН ЦЭРГИЙН ХУРАНДАА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ЁСГҮЙ

Наран гэрэл
Наран гэрэл

Сагсуу хар хэлсэн үгэндээ эзэн болох болтугай. Хувь хүн биш хууль засагладаг монгол болно гэж хэлсэн шүү.

Зочин
Зочин

сүржигнээд байж дээ.

TEVCHEER TASARLAA
TEVCHEER TASARLAA

khurelsuh e saidiin ajlasa ogtsorch uuriinhuu tsunh barigch nutgiin duu boloh oyun-erdeniig said bolgon zoriudaar erunhiilugchid ner devshij turiin erhiig buren utgaaraa gartaa avsan barag 600 hun uhlee ymarch zohion baiguulaltgu 4.8 ih naydiig huvaaaj idej bga uok uneheer tevcheer tasarch bna ene orniig ter teneg songson hugshchuul bugs doloogch zaluustai n hayad gadagshaa tsagaachilmaar baina

Холбоотой мэдээ

Back to top button