Нийгмийн

Зохиолын дагуу дэглэсэн “жүжиг”-ийн төгсгөлд Т.Чимгээ ч, Б.Хурц ч НАР ҮЗЭВ

Тэртээх 23 жилийн өмнө бусдад хэрцгийгээр алагдсан С.Зориг агсны үхлийг улс төрчдийн шат өгсөх хэрэгсэл болгон ашиглах төлөвлөгөө бүхий “дээрээс шидсэн чулуу” байгаа онолоо. Түүнийг хөнөөсөн гэх хэрэгт холбогдсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хилсээр, эрүүдэн шүүлгэж ял хүлээсэн гэх “зохиол” хэрэгжиж, бүгд амжилттай дууслаа.

Өдгөө С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс 20 жилийн  ял сонсоод ялынхаа 6 жилийг эдэлчхээд байсан тэд наранд гараад амарч байна. Түүнчлэн тэднийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон прокурор Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний зарим нь цагаадаж, зарим нь магадлангаар суллагдсан бол Б.Хурц Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөлөөр шоронгоос гарчихлаа. Тэдний хувьд шоронд ял эдэлсэн хугацаа нь ердөө л 4-5 орчим сар. Энэ бүхэн ердөө л жүжиг, хэлбэрдэлт байсныг үүнээс харж болно.

ХУУЛИАРАА УРТ ХУГАЦААНД ӨРНӨХ ПРОЦЕССЫГ УЛС ТӨР “ОРСНООР” ШУУРХАЙЛСАН-

Яг л таамаглал ёсоор өрнөсөн. “Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө тавдугаар сард Т.Чимгээ нарыг суллаж, иргэдээс оноо авах ажиллагаа хийнэ. Дараа нь Б.Хурц нарыг тун чиг удалгүй суллана” хэмээн өнгөрсөн гуравдугаар сард бичиж байсан маань яг оносон. Тухайн үед Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хорих ангид очиж, Т.Чимгээг урдаа суулгаж байгаад, олон сэтгүүлдийн дунд зовлонг нь яриулж уйлуулсан цагаас энэ таамаг бүр тодорхой болсон.

Уг нь хуулийн хүрээнд, хуулийн хугацаагаар нь тооцоод үзэхэд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг тийм ч амархан суллачихгүй байсан.

Өөрөөр хэлбэл, Б.Хурц нар өөрсдөд нь ял оноосон Дээд шүүхийн шийдвэр 14 хоногийн дараа албажсаны дараа 30 хоногийн дотор Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй байсан ч гомдол гаргаагүй. Тиймээс Улсын Ерөнхий прокурор Дээд шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах эсэргүүлцэл бичиж, хэргийг дахин задлуулах хүсэлт тавьсан.  Дээд шүүх хүсэлтийг хүлээж аваад 20-иодхон хоногийн дотор  Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шийтгэсэн гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж, тэднийг батлан даалтад шууд гаргасан. Зарим хэрэг маш олон сараар шүүх дээр гацдагийг бид бүгд мэднэ. Гэтэл энэ асуудлыг шуурхайлсан.

Ингэснээр энэ хэргийн мөрдөн байцаалт, шүүх процесс дахин эхнээсээ эхлэхээр болсон. Хэзээ эхлэхийг одоогоор хэлэх хүн алга. Ямартаа ч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар биеэ эмчлүүлээд амарч байгаа. Хүн амины хэргээр хоригдсон тэднийг суллахгүйгээр хэргийг  нь дахин шалгах боломжтой байсан. Урт удаан хуулийн процесс дахиад өрнөх байсан. Гэвч Дээд шүүхээс шийдвэр гаргасан даруйгаа сулласан нь өнөөх зохиолын нэг хэсэг яах аргагүй мөн байв. Үйл явц маш хурдтай өрнөж, Ерөнхийлөгчийн сонгуулиас сарын өмнө ажиллагаа дууссан юм.  Үүнийг хуулийг үл хайхарсан улс төрийн ажиллагаа гэж хэлж болох юм.

-Б.ХУРЦ НАРЫГ ХОРЬСОН НЬ Т.ЧИМГЭЭ НАРЫГ СУЛЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГ ХЭСЭГ БАЙВ-

Б.Хурцыг ялласан шалтгаан нь ерөөсөө Т.Чимгээг ялласан болгож харагдуулах. Улмаар Т.Чимгээг маш хурдан суллуулах процессыг үргэлжлүүлэх байлаа. Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хувьд анхан шатны шүүхээс тэдэнд оноогоод байсан 3 жилийн ялыг нь 1.6 болон 1 жил болгон бууруулчихаад байсан. Тэгэхээр тэд өмнө нь шоронд гурван сар хоригдсон хугацаагаа хасуулж тооцох юм бол Г.Эрдэнэбат дахин гурван сар орчим хоригдоод л магадлангаар суллагдах тооцоо байв. Яг л тэр ёсоор Г.Эрдэнэбат энэ сарын 14-нд магадлангаар суллагдсан. Харин Б.Хурц 5 сар орчим хоригдоод мөн л магадлангаар суллагдах байсан. Гэхдээ сар нь дуусахаас арай өмнө Ерөнхийлөгч уучлал үзүүлчихлээ. Тэд шальтай ял эдлэхгүй нь анхнаасаа төлөвлөгдсөн байсан.  Зүгээр л Т.Чимгээг суллах ажиллагааны нэг хэсэг байсан юм.

Ийнхүү С.Зориг агсны амь насаа алдсан хэрэг 20-иод жилийн дараа ч улс төрийн ашиг хонжооны арга хэрэгсэл болсоор буй нь харамсалтай. Цаг хугацаа бүхний нүд билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зөөлөн
Зөөлөн
2021-06-30 08:50

Чимгээгээ суллаж санаа амарч дээ

Шан
Шан
2021-06-30 08:51

С.Зориг агсны амь насаа �##�дсан хэрэг 20-иод жилийн дараа ч улс төрийн ашиг хонжооны арга хэрэгсэл болсоор буй нь харамс�##�тай. Цаг хугацаа бүхний нүд билээ.

Уншигч
Уншигч
2021-06-30 10:03

энэ хэргийн мөрдөн байца�##�т, шүүх процесс дахин эхнээсээ эхлэхээр болсон. Хэзээ эхлэхийг одоогоор хэлэх хүн �##�га

Зочин
Зочин
2021-06-30 19:28

Ашгуй дээ хурц суллагдсан бол одоо томилолт огоод гадаад том том юм яриад хуцаад байгаа Ч. Сайханбилэгийг барьж авчруул оор очоод авчирч чадах хун байхгуй байсийм

Зочин
Зочин
2021-07-01 10:22

Зоригийн хэргээр шинэ Ерөнхийлөгч, шинэ Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, хууль зүйн сайд, 2 элчин сайд, шинэ УИХ-ын дэд дарга нар л төрлөө дөө

ГАНАА
ГАНАА
2021-07-01 14:01

ЧАДВАРЛАГ НАЙРУУЛАГЧ МЭНГЭТИИН ОЛОН ЖИЛИИН ХӨДӨЛМӨРИИН ҮР ДҮН ШҮҮДЭЭЭ ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ЧӨТГӨР ШУЛМАСТАЙ НӨХЧСӨН Ч БЭЛЭН БНА ГЭЭД ДОНГОСООД БАЙГААГҮЙ ЮУ ЁСТОЙ НЭГ ЦАГААНДАА ГАРСАН ХӨГШИН ТАЛХИШҮҮ

Зочин
Зочин
2021-07-01 14:44

KK

Зочин
Зочин
2021-07-01 15:41

Сономдаржаа, Чимгээ нарыг бүр мөсөн суллаж байгаа юм байхдаа. Дахин хорьж ш�##�гахгүй юмуу?

Zochin
Zochin
2021-07-01 16:06

Odoo jebkog shorond horichihvol ih goy jujig bno doo hurdan bari

Зочин
Зочин
2021-07-02 13:26

Баттулгын бөлдөгийг Хурц чанга атгасан бололтой. Бүр лав атгасан болохоор өршөөж энэ тэр. Хулгайчууд

Зочин
Зочин
2021-07-03 11:49

Чимгээ,Содномдоржийн нар зүгээр нэг гэмгүй улсууд яавч биш нямдоржтой хамт шоронд хатаах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button