Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ТАНИЛЦ: С.Баяр, С.Баярцогт ӨРШӨӨГДӨХГҮЙ ч жолооч нарын торгууль тэглэгдэж, 25 хүүхэд суллагдана

Ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх зохицуулалт бүхий Өршөөлийн хуулийг УИХ-аар батлуулахаар Засгийн газар өчигдөр /2021.06.29/ нууцын зэрэглэлд оруулан, төслийг нь хэлэлцсэн.

Эрх чөлөөгөө хязгаарлуулах арга хэмжээ авахуулсан хэн бүхний ар гэр, найз нөхөд, хамаатан садны хүрээнд Өршөөлийн хууль ямагт хүлээлт дагуулсаар байдаг. Тиймээс ч энэ удаагийн Өршөөлийн хуульд Эрүү ба Зөрчлийн хуулийн ямар заалтууд багтсан нь анхаарал татаж буй. Ингээд Өршөөлийн хуульд хамаарах Эрүү ба Зөрчлийн хуулиудын заалтуудыг танилцуулж байна.

БАРИЛДАХ ЭРХЭЭ ХАСУУЛСАН БӨХЧҮҮД, ХАРВААЧДЫГ ӨРШӨӨНӨ

Хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ

  • 2017.6.30-ны өдрийн 24 цаг 00 минутыг хүртэл хугацаанд 2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;
  •  2017.6.30-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015.12.03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;
  • 2021.6.24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн.
  • Энэ хууль 2021.7.01-ний өдрөөс өмнө үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид заасны дагуу үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сурын харваачид хамаарна.
  • Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Зөрчлийн тухай хуулиар торгох, баривчлах, эрх хасах шийтгэл оногдуулсан эрх бүхий этгээдийн шийдвэрийг бүрэн гүйцэтгэсэн бол энэ хууль үйлчлэхгүй.

Тайлбар: Анзаарч харвал дээрх зохицуулалтаар барилдах эрхээ хасуулаад буй олны танил бөхчүүд наадмаар Өршөөлд хамрагдан, зодоглох эрхтэй болох аж.


ХҮҮХДИЙН КОЛОНИ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОРИХООС ХӨНГӨН ЗҮЙЛ АНГИУДЫГ ӨРШӨӨНӨ

Одоогоор хүүхдийн колонид 26 өсвөр үеийнхэн ял эдэлж буйгаас нэг нь хүний амь нас санаатай бүрэлгэсэн гэх зүйлчлэлтэй аж. Уг зүйлчлэл Өршөөлөөр суллагдах хамааралд ороогүй тул 25 өсвөр үеийн хүүхэд суллагдана гэдгийг эх сурвалж тодотгож байна. Өсвөр үеийнхний биеэр эдлэх ялын хэлбэрийг зорчих эрхийг хязгаарлах төрөл болгон сулруулах юм байна. Үүнд, Эрүүгийн хуулийн хулгайлах, дээрэмдэх зүйл ангиуд багтаж байна.

Мөн Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ тэргүүтэй зүйл ангиудыг хорих ялыг эрх хязгаарлахаар сольсноор эмэгтэй хоригдлууд өршөөлд хамрагдах боломжтой болж буй аж. Үүн дээр Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах /Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших/Эрүүгийн хуулийн 28.7 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсэг/ -үүдийн ялыг хүчингүй болгох зохицуулалт нэмэгдэж байна.


ЖОЛООЧ НАРЫН МӨНГӨН ТОРГУУЛИЙН ШИЙТГЭЛИЙГ ӨРШӨӨНӨ

Зөрчлийн тухай хууль хэрэгжсэнээс хойш цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд нь бэлэн бус хэлбэрээр нийт 6,154,933 удаагийн 168 тэрбум 648 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ. Үүнээс 3,035,324 удаагийн 73 тэрбум 339 сая төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу 1.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл тус тус төлөгдөөгүй байгаа аж.

Зөрчлүүдийг нийтлэг байдлаар нь авч үзвэл:

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих /14.7/, 2

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах /5.1/,

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих /10.4/,

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих /5.4/,

Танхайрах /5.2/,

Тамхины хяналтын тухай хууль зөрчих /6.3/,

Иймд Зөрчлийн хуулинд хамаарах зарим хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн болон бусад шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, эрх хасах, шүүхээс оногдуулсан ялын төрлийг солих нь зүйтэй гэж үзжээ.


С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАРЫН ХЭРГИЙГ ӨРШӨӨХГҮЙ

Хүүхэд, эмэгтэйчүүд, хөнгөн ялтай хоригдогчдын ялыг хөнгөлөх нэрээр албан тушаалтан, авлигын хэргүүдийг хавчуулаад өршөөчихдөг байдал энэ удаа давтагдахгүй аж. Эрх баригчид 100 жилийн ойгоороо Оюутолгой төслөөс авлига авсан нь тогтоогдсон С.Баярыг өршөөнө гэх хардлага байсан ч эрх биш энэ замаас тойрчээ.

Өршөөлд хамааруулахгүй зүйл ангиудад, Эрүүгийн хуулийн 14-28-р бүлэг дэх хүнд гэмт хэргийн төрлүүдийг ихэвчлэн нэрлэсэн байна. Үүнд, Хүнийг санаатай алах, хүчиндэх, хүн хулгайлах, татвар төлөхөөс зайлсхийх, галт зэвсэг мансууруулах бодис хил нэвтрүүлэхийг завдах, тероризмыг санхүүжүүлэх, албан тушаалын хэрэг, энх тайвны эсрэг үйлдлүүд багтаж байна.

Харин Зөрчлийн хуулин дахь: Хууль бусаар зэвсэг эзэмших, мөрийтэй тоглох, барааны тэмдэгт, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилт зөрчих тэргүүтэй зүйл ангиудыг өршөөлд хамруулахгүй байхаар төсөлд тусгажээ.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Юм л бол эрх мэдлийнхээ хэм хэмжээг хэтрүүлчих гээд байгаа эрх баригчид энэ удаа Өршөөлийн хуулиа олны шүүмжлэлээс ангиддуу байхаар тооцож боловсруулсан харагдана. Уг хуулийн төсөл батлагдсанаар хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 188 хоригдлын хорих ялаас 2 жилийг хасах зохицуулалт хийгдэх аж. Ингэснээр нийт 709 хоригдол хорих ялаас чөлөөлөгдөж, тэдний хоол хүнсний зардлаас 1.7 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо гарсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Өрнөөсөө салъя
Өрнөөсөө салъя
2021-06-30 08:43

Жолооч нарын торгуулыг тэглэх нь ашгүй дээ өрнөөсөө с�##�ы

Өршөөлийг хэнд зориулав
Өршөөлийг хэнд зориулав
2021-06-30 08:44

Оюунболдыг өршөөх гээд байгаа юм уу

Хүүхнүүдээ сулла
Хүүхнүүдээ сулла
2021-06-30 08:45

709 дотор эмэгтэйчүүд хэр их байна

Иргэн
Иргэн
2021-06-30 08:51

100 жил байнадаа, д�##�айцтайхан хууль байгаасай

торгуулиа төлсөн жолооч
торгуулиа төлсөн жолооч
2021-06-30 09:05

ш�##� дэмий торгуулиа төллөө. үүнээс хойш торгуулиа төлөхгүй. өршөөчихдөг юм байна.

Suld too
Suld too
2021-06-30 09:13

Ashgui dee

Зочин
Зочин
2021-06-30 09:40

новш хууль ёсыг хүндэлдэг сахиж мөрддөг иргэдийг, аж ахуй нэгжийг �######� цаашаа гэж бгаам бн аа

зочин
зочин
2021-06-30 09:41

Жолооч нарын торгуулийг өршөөлд оруулах хэрэг байгаа юм уу, угаасаа өөрсдийнх нь хариуцлагагүйгээс болсон асуул�##� ш дээ

Jolooch
Jolooch
2021-06-30 09:47

Sogtuugaar joloo barisan garuud yah yum bol

Зочин
Зочин
2021-06-30 09:56

хууль хэрэгжүүлдэг нь дандаа хохирдог сонин юмаа

зочин
зочин
2021-06-30 10:01

Жолооч нарын торгууль тэгэлнэ гэдэг та�##�агдаж байна шү

Уншигч
Уншигч
2021-06-30 10:07

Юм л бол эрх мэдлийнхээ хэм хэмжээг хэтрүүлчих гээд байгаа эр баригчид энэ удаа Өршөөлийн хуулиа олны шүүмжлэлээс ангиддуу байхаар тооцож боловсруулсан харагдана

Зочин
Зочин
2021-06-30 10:12

Торгуулыг чинь ахиж хэзээ ч төлөхгүй шүү. Битгий ийм нялцганасан юм хийж бай.

Зочин
Зочин
2021-06-30 11:48

Өршөөлийн хуулийг маш өргөн хүрээтэй гаргах хэрэгтэй

Зочин
Зочин
2021-06-30 12:23

Шударгаар торгуулиа төлсөн нь хохирдог, төлөөгүй нь хождог нийгэм болжээ. Дүрэм зөрч, хүн �##� гэснээс өөрцгүй шийдвэр байна.

Бид
Бид
2021-06-30 12:46

Муу хүмүүсийг өршөөж болохгүй шү. Монгол улсыг хохироосон хувийн шун�##�аа барьж дийлэхгүй бэрдүүдийг шийтгэх хэрэгтэй

Зочин
Зочин
2021-06-30 13:52

Юм л бол эрх мэдлийнхээ хэм хэмжээг хэтрүүлэх гээд байдаг эрх баригчид энэ удаа Өршөөлийн хуулиа олны шүүмжлэлээс ангид байхаар тооцож боловсруулэщжээ.

Зочин
Зочин
2021-06-30 14:31

Өө заза ахиж жолоочийн торгууль төлөхгүй ээ. Өршөөгдөөд амар юм байна. Яах гэж баахан торгууль төлөв дө.

Сорлоо
Сорлоо
2021-06-30 18:24

Дахиад энэ хууль дээр маргаан болно! Үндсэн хуулинд бүх хүнд хуульд тэгш үйлчлэх ёстой гэж заасан байгаа!??

Иргэн
Иргэн
2021-06-30 18:28

Хууль,тогтоосон журмаар явах гэж хичээдэг хүмүүс ер нь биеэ зовоосон хүмүүм байдаг юм байна даа.

Zochin
Zochin
2021-06-30 22:44

100 jil bna daa urgun hureend garah biz dee urshuuliin huuli yalanguya olon jiliin yaltai humuusiig bagasgah biz dee

БОЛИЛДОО
БОЛИЛДОО
2021-07-01 07:39

ХАРИУЦЛАГАГҮЙ жолооч нарын торгуулийг өршөөх ёсгүй. ТЭД нарын дүрмийн зөрчлөөс болж хотын түгжрэл, осол болдог. НЭГЭНТ зөрчил гаргасан жолооч нараа өршөөгөөд байх юм бол торгох хэрэг байна уу? ОДОО торгууль ирвэл төлж байх хэрэг �##�га.

Уншигч
Уншигч
2021-07-01 09:30

Жолооч нарын өрийг тэглэж тэнэгтээрэй. Засгийн газар, дээдсүүд замбараагүйтлийг дэмжихгүй шүү.

Иргэн
Иргэн
2021-07-01 17:15

ДОРИВТОЙ ЗОРИГТОЙХОН 100 ЖИЛД ШОРОНГОО СУЛЛАХ ХЭРЭГТЭЙ ШДЭЭ .ТЭР ЖОЛООЧИЙН ТОРГУУЛЬ ДОПИНГ ӨРШӨӨХ ХЭРЭГГҮЙ ХЭРЭВ ӨРШӨӨВӨЛ ТОРГУУЛАА ТӨЛСӨН ХҮМҮҮСТ ХУУЛИА БИЕЛҮҮЛСЭН ГЭЭД ТОРГУУЛИЙГ БУЦААЖ НЭМЖ ШАГНАЛ ӨГ. Харин санамсар болгоомжгүй хэрглүдийг 100% чөлөөлөх хэтэгтэй шүү

Tiimee
Tiimee
2021-07-01 20:16

Aishguidee torguul tegleh

Sex
Sex
2021-07-01 20:16

Aishguidee

жолооч
жолооч
2021-07-03 06:42

хуул санаачилж батлуулсан Пүрэвдорж гишүүнд маш их т�##�архаж баярлаж байнаа

Зочин
Зочин
2021-07-03 12:45

Torguuli toloh hun uldehguinee

хүн
хүн
2021-07-03 21:05

ТОРГУУЛИА ТӨЛЧИХСӨН БОЛ ХОХЬ ЧИНЬ. ҮҮНЭЭС ХОЙШ ТӨЛӨХГҮЙ БАЙЖ СУРААРАЙ.

Инээдэм
Инээдэм
2021-07-04 10:52

Хэмнэнэ гээд бгаа 1.7 тэрбумаас чинь 4 дахин их менге торгуулиар телегдех байсан бна шуу

уншигч
уншигч
2021-07-05 15:32

С.Баяр, Баярцогт нарын хөрөнгийг хураасан бол өршөөлд хамруулсан бол зүгээр байх байсан

шударга иргэн
шударга иргэн
2021-07-06 17:22

бүхэл бүтэн улсын улс тунхагласны 100 н жилийн ойн өршөөлөө хүнд хөнгөн гэхгүйгээр бүгдэд нь томоор тусгах хэрэгтэй ямарч хүн хэрэг хийж шоронд орхыг хүсэхгүйшдээ �##�даагаа ухамсарлаж гараад сайхан амьдрах хүсэлтэй олон аавын үрс өршөөл хүлээгээд горьдож суугаа тэдэнд төр ивээлээ үзүүлэх хэрэгтэй

эмээ
эмээ
2021-07-06 17:34

архины орцонд хян�##�т тавь донтуулах бодистой архийг хорих хууль гарга

өрөвч иргэн
өрөвч иргэн
2021-07-06 18:05

хуулиа хүндэтгэж торгуулиа дор
бүрд нь төлөөгүй жолооч нар шүү дээ олон жилийн ялтай иргэнийг өршөөж ялыг багасгах хэрэгтэй хөөрхий бусдын буруутай үйлдлээс болж шоронд орсон ч хүн бий шүү дээ тэдэнд амьдрах боломж олго

Холбоотой мэдээ

Back to top button