ОРОН НУТАГ

Ханбогд сум гэрэлт хаалгатай болжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сум гэрэлт хаалгатай болсон байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Урадын дундад хошууны хөрөнгө оруулалтаар уг хаалгыг барьсан бөгөөд зургаан метр өндөртэй, 10 метр өргөнтэй. Хаалга нь  30 төрөл хөдөлгөөнт өнгөөр солонгорч гэрэлтдэг гэнэ. Энэхүү хаалгыг Соёмботой овоо буюу сумын баруун хойноос орж ирэх засмал зам дээр байгуулжээ.

Баяннуур аймгаас тус сумын бүтээн байгуулалтад тусалж хөрөнгө оруулалтыг хийсэн нь энэ бөгөөд гэрэлтдэг хаалга аймагтаа төдийгүй Монголдоо анх удаагийнх гэдгээрээ онцлог байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

13 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button