НийгмийнСПОРТ

МҮБХ, бөхчүүдийн допингийн эсрэг тэмцэлд мад тавьсан Өршөөлийн хууль

-Допингийг эсэргүүцэж буй МҮБХ-ны, бөхчүүдийн тэмцлийн үр дүнг Өршөөлийн тухай хууль салхинд хийсгэв-

“Допингтой нэр холбогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй, бүртгэхгүй” гэж МҮБХ-ны шинэ тэргүүн Ц.Магалжав мэдэгдэн, эл хориотой бодистой зоримог, шийдэмгий гэгч нь тэмцэж буй. АТГ-ын шалгалтаар 2009-2019 онд улсын наадамд шөвгөрсөн бөхчүүдийн 38 нь допингийн асуудлаа эвтэйхэн хав дараад өнгөрснийг тогтоосон нь бөхчүүдэд том сургамж болсон. “Танил, талаараа эвтэйхэн аргалуулаад өнгөрөх боломжгүй. Гэнэт ингэж шалгавал баларна” гэдэг сануулгыг бөхчүүд аваад байв. МҮБХ, бөхчүүд дээрх 38 бөхийн нэрийг ил болгохыг өнөөг хүртэл шаардан, сандаргаж буй, уг нь. Гэтэл МҮБХ-ны, бөхчүүдийн тэмцлийн үр дүнг Өршөөлийн тухай хууль салхинд хийсгэчихлээ.

Тус хуулийн төслийн 8 дугаар зүйл. Зөрчлийн болон бусад шийтгэлээс чөлөөлөх 

8.3. “2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид заасны дагуу үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сурын харваачийн үндэсний их баяр наадамд оролцох эрхийг нэг удаа өршөөн сэргээнэ” хэмээн заажээ.

Тэгэхээр допингийн улмаас эрхээ хасуулсан, одоо шийтгэл нь үйлчилж буй бөхчүүд, харваачдад өршөөлийн хууль үйлчлэх нь.

Монгол Улс өөрийн гэсэн допингийн шинжилгээний лабораторигүй. Өч төчнөөн зардал гаргаж байж бөхчүүдийн шинжилгээг БНСУ-д хийлгэдэг. Допинг илэрсэн бөхчүүдийг шийтгэсний нэр зүүснийхээ дараа ингээд өршөөх юм бол шинжилгээ авах, өч төчнөөн мөнгө зарлагдах хэрэг үгүй сэн. Допингийг ингэж “хүлээн зөвшөөрч”, хориотой бодис илэрсэн тамирчдын толгойг илээд өршөөчихдөг улс Монголоос өөр үгүй. Бөхчүүд нь “Би допинг хэрэглээгүй” гээд хууль, шүүхийн байгууллагад ханддаг гаж үйлдэл зөвхөн Монголынх.

Одоо “Допинг хэрэглээд том цол авчихъя. Улсаас хаашдаа өршөөчих юм чинь” гэх бодол зарим бөхөд төрж байж мэдэх. “Допингтой бөхчүүдийг улсын наадамд барилдуулахгүй” гэсэн хатуу байр суурьтай байгаа МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавт Өршөөлийн тухай хууль мад тавьчихлаа. Харин ч эсрэгээрээ төр засгаас шийтгэлийг нь улам чангатган, тодорхой гарц, гаргалгаа эрэлхийлэх учиртай сан, уг нь. Одоо Ц.Магалжав тэргүүн допинг хэрэглэсэн бөхчүүдэд хэлэх үггүй, өөр нүүдэлгүй болчихлоо. Нөгөөдүүл нь “Намайг улсаас өршөөсөн. Би барилдана” гэх нь лав. Тиймээс допингийг өөгшүүлсэн шийдвэрээ эргэж харахыг төр, засагт, шийдвэр гаргагчдад уриалъя.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ж
Ж
2021-06-30 15:28

Энэ хэдэн бөхчүүл өвдвөл хэн эд нарыг өргөж диилэх юм бэ бөөн доопинг ккк

Т
Т
2021-06-30 15:29

uhamsaraaraa ene jil onjih heregtei ydaj mongol bohiin bosoo tsagaan hiimori ni sewtehgui shuu de

Архангайхүү
Архангайхүү
2021-06-30 15:58

Бүх асуудлаар, бүр допингоор хүртэл монгол үндэстнийг устгах бодлого явуулж байна. Түүнээс биш ийм төрийн бодлого гэж хаана байхым бэ ? Зөвхөн манайд. Одоо үүнээсээ болоод олимпоос нэг мөсөн хасагдана. Үхсэнийх нь өршөөл байхав, энэ бол монгол үндэстний эсрэг геноцид !!!

зочин
зочин
2021-06-30 16:22

Ийм шийдвэрээс болж Энэ жилийн Наадамаар шөвгөрсөн бөхчүүд шинжилгээ өгөхгүй гэвэл яах вэ Хэн хариуцах уу Бас л өршөөх үү

Зочин
Зочин
2021-06-30 16:30

100 жил болж байна хүний �##�дааг уучилж өршөөж сур түмэн олон минь

Халх
Халх
2021-06-30 17:17

Ж�##�га довны үзэлтэй,дөрвөд, өшөрхүү Нямдорж увсын бөх Батсууриа 100 жилийн наадамдаа барилдуулахын тулд ,өршөөлийн хууль,гэгчийг гаргаж тэнэгтлээдээ. Энэ дөрвөд Нямдорж монголын улс төрд их гай болж байна даа.

Zochin
Zochin
2021-06-30 17:58

Төр өршөөж..
Ёс жудаг өршөөхгүй байх ...тэд цөөхөн.бусад нь олуулаа. Олуулаадах байлгүй .

Zochin
Zochin
2021-06-30 19:06

Bolioroo tegj tenegtvel naadmaa boli

Tugs
Tugs
2021-06-30 19:44

Мансууруулагчаа хэрэглэнэ үү, болино уу, өөрснөө л мэдэг...Тэртэй тэргүй түрүүлсэн нь допингтой үжээ холбогдсон байдаг, эсвэл допингдож түрүүлсэн байж таарах вий. Тиймээс, допингоор түрүүлж байгаа хүнийг ардын баатар мэт шагшин бахдаж, ур�##�дан ур�##�дан хамаг байдагаа барьж мялаахаа больцгооё.

Уншигч
Уншигч
2021-06-30 20:13

Unen bol Urshuuliin huuliig bolovsruulj baigaa nuhduud jinhene shudraga busiin hongiliin ezed ni baina

Ард
Ард
2021-06-30 22:03

Одоо наадам буу хий ийм хууль бус юмыг ард тумэн хэзээ ч хулээн зевшеерехгуй одоо дахин ард тумнээр даажигнахаа боль.

Холбоотой мэдээ

Back to top button