НИЙГЭМ

ШУУРХАЙ | Э.Оюунболд: Миний шээс СОЛИГДСОН, би допинг ХЭРЭГЛЭЭГҮЙ

Үндэсний их баяр наадмаар түрүүлж, “Улсын аварга” цол хүртсэн Э.Оюунболдыг МҮБХ-ноос допинг хэрэглэсэн гэж үзэн, цолоо хураалгахыг шаардаад буй. Уг асуудлаар Улсын аварга Э.Оюунболд өнөөдөр мэдэгдэл хийлээ.

Монголын хоёр бөхийн холбооны маргаан эцэстээ хүрч, түрүү бөхөөрөө бусармаг үйлдэл хийж байна. Энэ бүхэн Монголын бөхийн спортын нэр хүндэд маш сөргөөр нөлөөлж буйтай холбогдуулан би мэдэгдэл хийж байна.

14 наснаасаа хойш Б.Бат-Эрдэнэ багшийнхаа шавь болоод явж байна. Багш маань надад хоёр зүйлийг маш сайн захиж ирсэн. Архи ууж болохгүй, допинг хэрэглэх болохгүй. БИ ДОПИНГ ХЭРЭГЛЭЖ ҮЗЭЭГҮЙ ЭЭ.

Миний шээс солигдсон байна. Энэ бүгдийг хууль хяналтын байгууллагууд шалгаж өгч тусална уу. Монголын допингийн холбооныхон тавуулаа сууж байгаад задлах ёстой шинжилгээг нэг хоёр хүн задалсан. Тэгээд сошиал ертөнцөд цацсан. Бөхчүүдээр лайв хийлгэж, над руу дайрч эхэлсэн. Үүнийг зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэж байна. Би допинг хэрэглээгүй.

Хууль хяналтын байгууллагын дор, гуравдагч оронд дахин шинжилгээ өгмөөр байна. ДНХ-ийн шинжилгээг ч бас өгмөөр байна. Бөхчүүдийг битгий ингэж нутгархаарай гэж хэлмээр байна. Бид нэг л Монгол улсад амьдарч байгаа, бүгдээр л Монголчууд. Нутгархдаг зүйлийг болимоор байна.

Намайг наадмын өмнө нэг биш удаа дайрч, давшилж байсныг энд хэлмээр байна. "Чамайг түрүүлсэн ч бай, үгүй ч бай, допингийн шинжилгээг чинь илрүүлнэ” гэдэг үгийн нэг бус удаа хэлж байсан. Энэ бүх үйлдэл эцэстээ хүрлээ. Намайг хилс хэрэгт гүтгэж байна.

Нэгэн цаг үед хамт барилдаж байсан н.Хадбаатар аваргыг дийлэхгүй болохоороо хэрэгт тохож, шоронд оруулж байсан. Үүний адил Б.Оюунболд гэдэг шинэ залуу аваргыг мөн л дийлэхгүй болохоор хилс хэрэгт гүтгэн гутааж байгаа нь тодорхой байна.

Би өөрийгөө өмгөөлөх гэсэнгүй. Монгол үндэсний бөх, өв уламжлалынхаа төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийлье.

https://www.facebook.com/406345039710131/videos/527222471363227/

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүүхэн шиг болсон бѳхчүүд
хүүхэн шиг болсон бѳхчүүд
2019-08-17 20:57

энэ бѳхчүүд лам 2шиг новшийн гарууд монголд хэрэггүй болсон цаг юм даа

Зочин
Зочин
2019-08-17 23:10

тамд унах вий

зочин
зочин
2019-08-21 09:42
Reply to  Зочин

там диваажиндаа итгэдэг бол чи бол мэдрэлийн согогтой хүн байна

Tsogt
Tsogt
2019-08-17 23:05

Uvsiin bayanmonh dandaa hun horolj yavdag. Deer yum bichsen hulgaich uheh uedee Lamaas avral bitgii guigaarai!!!zugeer l orilj charlaad yavaarai!!!

Зочин
Зочин
2019-08-17 23:08

Энэ бех з�##�уу Yнэн терvvлсэн. Бvгдэд ойлгомжто байсан. Увсын бех заав�##� тvрvvлэх естой гэж увсынхан дандаа ярьж явдагшдээ

Зочин
Зочин
2019-08-18 00:55

Багш архи болохгуй гэхэд тэгж их архи уучхаад нөгөө захиасыг нь биэлүүлэхүү???

Зочин
Зочин
2019-08-18 13:38

Худлаа хаагаад л...

Өндөр настан
Өндөр настан
2019-08-19 00:33

Бурхан хамт байх болтугай. Үнэн ялна.

StevSlarie
StevSlarie
2020-01-11 18:57

Discount Shipped Ups Free Shipping Isotretinoin Isotrex [url=http://cialibuy.com]cialis 5mg best price[/url] Cialis Generique France Propec

Холбоотой мэдээ

Back to top button