ЭРҮҮЛ МЭНД

Тахалд дарлуулсан иргэдээ үхэг гээд гудамжинд хаядаг төртэй болсноо бид мэдлээ

Цар тахалд дарлуулсан ард иргэдээ үхэг гээд гудамжинд хаядаг төртэй болсноо бид мэдлээ. Цэл залуухан 35-хан настай залуу, хоёр хүүхдийн эцэг, хүний хань, хэн нэгний үр хүүхэд, найз нөхөд аюулт цар тахлаар өвдсөнөө мэдээд, бие нь муудаад өөрөө такси хөлслөөд эмнэлэг барааджээ.

Амь тэмцэж, аврал эрсэн түүнийг хоёр ч эмнэлэг хүлээж авахгүй, үүднээсээ буцааж. Шалтгаан нь харьяаллын бус байснаас гадна халдвартай гэж оношлогдсон эсэх нь тодорхойгүй байсан гэх. Тэгээд ч зогсохгүй улаан бүсэд ажиллаж байгаа эмч нар гадагшаа гарч болдоггүй хуультай учраас хараад л зогсож байсан юм байх. Үүдэнд нь харсаар байж хүн үхэж байхад эмнэлгийн цонхоор харж зогссон тэр эмнэлгийн ажилчид, эмч, жолооч, дарга та нар хүн мөн үү?

Аврал эрсэн тэрбээр хэзээ ч очихгүй эмнэлэг, эмнэлгийн тусламж хүлээсээр гэртээ үхсэн бол энэ нийгэм, энэ хандлага, энэ сэтгэлгээ ингэтлээ доройтсоныг мэдрүүлж чадахгүй, чимээгүйхэн яваад өгөх байв. Түүний үхэл үнэ цэнтэй байлаа.

Дөнгөж төрсөн эхийг нярайтай нь цуг дүн өвлөөр нимгэн нойтон хувцастай эмнэлэгт шилжүүлсэн тэр нэг нүд хальтрам үйл явдлын төлөө Засаг огцорч байсан бол өнөөдрийн энэ эмгэнэлт үйл явдалд эрхэм дарга нар ямар хариуцлага хүлээх вэ?

Бүтэн жил гаран бид цар тахлыг бариад байна, бэлдээд байна, чадаад байна, эмчлээд, эдгээгээд байна гэж томорсоор ирсэн. Эцсийн эцэст бодит байдал энэ. Дэлхийн улс орнуудад хэдэн мянгаараа хүн үхэж үрэгдэж байхад манайх хилээ хаачихаад, дотооддоо халдвар алдаагүй арав гаруй сар яг юу бэлдсэн юм бэ. Хэдэн хүнд хүрэлцэх амьсгалын аппарат авав. Гурван аппарат гуран сая хүнд хүрэлцээтэй гэж хэлж суусан Эрүүл мэндийн сайд асан нь өнөөдөр амьсгалын аппарат хүрэлцээгүй байж болохгүй гээд хээв нэг хэл ам нь зөрөөд сууж байна.

Найман саяар нэг хүн эмчлээд байна гэж ичих ч үгүй хэлж суусан дарга нар өнөөдөр нэг иргэндээ 8 мянган төгрөгийн эмийн багц ч өгч чадахгүй, гэрт нь, гудамжинд үхүүлж байна.

Бидэнд амьд явах баталгаа алга. Хаана ч явж байгаад сөхөрч унаад үхэхэд чамд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй юм байна. Ковидтой гэсэн том хаяг хүзүүндээ зууж явахгүй бол бид эмнэлгийн үүдэнд амьсгал хураах нь. Аймшигтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-07-03 22:26

Ene odoo yu be arai arai zasag tur chin yachisan ym be iim bdaltai olon ch hun uhne uhej ehellee shuu dee ingeed l uheh ym bna l daa ingej uheh ym bol uhsen shig uhne shuu Z.G minee

Zochin
Zochin
2021-07-03 22:52

Zasag chadalaaraa l ajillaj baigaa. Daanch uhamsar muutai irged ni zasagiin shiidveriig bieluuleh ni bitgii hel horlon suitgeh alban daalgavar avsan met avirlaj hulgain zamaar covid taraaj , hul horiloo ajilgui amidrahad hetsuu bna geseer bgaad hul horiog tsutsluulsan. Terniihee goriig 500 garan hunii amiar tulj bgaagaa zasag tur ruu chiheed yukev dee.

С
С
2021-07-03 23:02

Х�##�двар авсан юм бол хаагуур явж байсан юм. Гадуур янз янзийн нөхдүүд явж байна. Маск зүйхгүй. Согтуу. Шаардлага тавихаар уурлана. Том том бичдэг нөхдүүд гэр хороололын эцэсийн бууд�##� дээр очоод 1цаг байгаад үздээ. Тэгвэл арай өөрөөр бичих байх.

Иргэн
Иргэн
2021-07-03 23:42

Баянзүрх дүүргийн иргэн гэж ойлгосон. Төрийн эрүүл мэндийн үйлчилгээг иргэддээ хүргэх татвар төлөгчдийн мөнгөөр баригдсан, тоног төхөөрөмж суурьлуулсан БЗД-ийн эмнэлгийн 50%-ийг менежментийн хувьчл�##�д шилжүүлж эхлүүлээд цааш нь лавшруулаад 100% хувьчилж аваад АШГИЙН төлөө болгосон хэсэг бүлэглэлийн хар�##�ган бодлогын сөрөг үр дагавар одоо ковидын үед л иргэдийн амь насаар илчлэгдэж байна даа. СБД-ийн эмнэлгийг ч 100% хувьчлаад авчихсан.
Улсын хэдэн эмнэлгүүдийн менежментийг ТУЗ-д шилжүүлээд ЭМЯам нь эмнэлгүүдийнхээ гүйцэтгэх захирлыг ч томилох эрхгүй болж байгаа �##�дааг ТӨР ЗАСАГ эргэж харж засах хэрэгтэй.
Зах зээлд шилжсэн эхний жилүүдэд Улсын үйлдвэрүүдийг хувьчлан авч хэсэгхэн бүлэглэлийн гарт очиж үйлдвэрүүдийн ажилчдыг гудамжинд гаргасан. Одоо улсын хэдэн эмнэлгүүдийг ашгийн төлөө болгож менежментийг нь ТУЗ-д шилжүүлж байгаа шийдвэрээ эргэж харж хуулиа өөрчлөж ард иргэддээ төрийн эрүүл мэндийн үйлчилгээг орлого багатай ядуу иргэддээ үйлчлэх эмнэлэг хэвээр нь авч үлдэх ёстой доо ????????????

Зочин
Зочин
2021-07-04 02:56

цөөхөн хэдэн ард иргэд чинь хэцүү байна шүү ум ма ни бад мэ хум хөл хориогоо тогтоо чанаргүй батлаггаагүй ваkцин бидэнд тарьж улам өвчин олширч байна. ямар ч шийдэлд хүрэхгүй байна бид өвдөж үхсээр байх уу

Зочин
Зочин
2021-07-04 06:33

Харамсаж гашуудаж байна. Энэ эндэгдэлд төр засаг, дарга цэрэг буруугүй ээ, зөвхөн тухайн үед ажил хариуцаж хийж байсан эмч нар буруутай. Сайдынх нь туша�##� ч байдаг, эмчийн эмнэлэгийн ажилтны ёс зүйд ч байдаг, хүн хүндээ туслах харилцаа хандлагын энгийн харьцаанд ч байдаг. Хүнээ гэх сэтгэл, хүнлэг ёс л дутсан. Хэрэв энэ хүнд анхан шатны тусламж үзүүлсэн бол тэр эмчийн ц�##�инг 2 байтугай 3 дахин нэмэхэд дэмжих байлаа, одоо бол бараг ц�##�инг нь өгөхөөс ч дургүй хүрч байна, ганцхан асуулт: хүн танаас туслахыг гуйж ирсэн байт�##� яагаад тусламж үзүүлэхээс татг�##�зав? Яагаад тусласангүй вэ? Идсэн хоол чинь хоолойгоор чинь давж байна уу? Унтах нойр чинь хүрч байна уу?

харамсалтай
харамсалтай
2021-07-04 07:28

ЯАНАА. Ковид туссан жирэмсэн эмэгтэйг гэрээрээ эмчилгээ хий гээд бүртгэсэн болоод сууж байгаа.УОК нь ард түмнээсээ өөрсдийгөө тусгаарласан. УОК ын утсыг ил тавихгүй байгаа. Ардууд утас мэдвэл ута�####�ад ядаргаа болно гэсэн санаа. ИЙМ л төртэй улс бид. НЭГЭНТ ардуудыг эмчлэх сонирхол, боломжгүй болсон юм бол яаж эмчлэх боломжтойг ИЛ зарла, бид амиа бодоё.БИДЭНД бүү гай бол төр минь

АРД ТҮМЭН
АРД ТҮМЭН
2021-07-04 07:30

ИЙМ ТОХИОЛДОЛД ХҮРЭЛСҮХ НОВШ ОГЦРОХ ЕСТОЙ ЮМ БИШ ҮҮ. СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ГЭЖ ӨВЧИН ИХ ГАЗАР АВСАН. ХҮРЭЛСҮХ ҮНЭХЭЭР ШОУЧИН УЛС ТӨРЧ НЬ БАТЛАГДАЖ БАЙНА.. ТАГ ДУУГАЙ АЖИЛ НЬ БҮТСЭН УЧИРААС ИЙМ Ч ХҮНИЙГ СОНГОХ ГЭЖ!!!!!!!!!!!!!!!!!!

Уншигч
Уншигч
2021-07-04 08:33

Баянзүрх дүүргийн иргэн гэж ойлгосон. Төрийн эрүүл мэндийн үйлчилгээг иргэддээ хүргэх татвар төлөгчдийн мөнгөөр баригдсан, тоног төхөөрөмж суурьлуулсан БЗД-ийн эмнэлгийн 50%-ийг менежментийн хувьчл�##�д шилжүүлж эхлүүлээд цааш нь лавшруулаад 100% хувьчилж аваад АШГИЙН төлөө болгосон хэсэг бүлэглэлийн хар�##�ган бодлогын сөрөг үр дагавар одоо ковидын үед л иргэдийн амь насаар илчлэгдэж байна даа. СБД-ийн эмнэлгийг ч 100% хувьчлаад авчихсан.
Улсын хэдэн эмнэлгүүдийн менежментийг ТУЗ-д шилжүүлээд ЭМЯам нь эмнэлгүүдийнхээ гүйцэтгэх захирлыг ч томилох эрхгүй болж байгаа �##�дааг ТӨР ЗАСАГ эргэж харж засах хэрэгтэй.
Зах зээлд шилжсэн эхний жилүүдэд Улсын үйлдвэрүүдийг хувьчлан авч хэсэгхэн бүлэглэлийн гарт очиж үйлдвэрүүдийн ажилчдыг гудамжинд гаргасан. Одоо улсын хэдэн эмнэлгүүдийг ашгийн төлөө болгож менежментийг нь ТУЗ-д шилжүүлж байгаа шийдвэрээ эргэж харж хуулиа өөрчлөж ард иргэддээ төрийн эрүүл мэндийн үйлчилгээг орлого багатай ядуу иргэддээ үйлчлэх эмнэлэг хэвээр нь авч үлдэх ёстой доо ????????????

Үочин
Үочин
2021-07-04 08:34

Арай хүн чанаргүй юм биш үү.. хариуцлага тооцох хэрэгтэй.

Bat
Bat
2021-07-04 08:35

Tursun ehiig tabchaktai zuusun geed Hvrelsvh ogtsor ch baisan uchnuun hvn vheed baihad ene Ouynerdene gvriigeed bgaad baih umaa ene zuragiig hartal n share hiih heregtei ene zasag uy ch hiih chadbargvi um b.a

Yum
Yum
2021-07-04 08:36

Ingedeg bxgui yu ene eruul mendiin salbariinxan tegchixeed bas tsag nargui ajillaj bna tsalin nem geed bgaa um gants xund setgel gargaad tuslamj uzuulbel uzuulj bolox l baisan shte yamar ch setgel zurx gej alga ene bol turd ch bgaa um bish setgel gargadaggui emch emnelegiin ajilchdiin l asuudal za barij idetsgeev unen l tiim baigaa shuu????????????

Зочин
Зочин
2021-07-04 09:05

Эмнэлгүүд ача�##��##� ихтэй байж болно. Гэхдээ хүнээ зөв үнэлээд ийм хүнд үед харья�##��##� энэ тэр гэж наашаа цаашаа явуулахгүй тусламж, үйлчилгээгээ шуурхай үзүүлэх үүрэгтэй шүү дээ. Ковид 19- р өвдчихсэн шинжилгээ өгөх битгий хэл эмээ ч авч чадахгүй иргэд зөндөө байгаагийн жишээ энэ шүү дээ. Төр гэж байдаг бол анхаараач, эмнэлгүүд хариуцлагатай байгаачээ.

Zochin
Zochin
2021-07-04 09:15

ZG-aa ogtsruulaach Oyun-Erdene.

Zochin
Zochin
2021-07-04 09:17

Манайхаас бусад улсад эмнэлгүүд нь ямарч асууд�##�гүй эхлээд тусламж үзүүлчээд дараа нь тэр харья�##��##� энээ тэрээгээ ярьдаг байхаа хүнэлэг ёсон гэж тэр байхдаа хүн үхэж байхад хараад байж байдаг эмч гэж байдагаа нөгөа эмчийн тангараг мангараг я�##�аа хө

хүк
хүк
2021-07-04 09:36

ЗАСАГ ОГЦРОХГҮЙ. ЯАГААД ГЭВЭЛ ОЮУНЭРДЭНЭД ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ НӨХЦӨЛ БАЙХГҮЙ. СОНГУУЛЬ ӨНГӨРЧИХСӨН ШҮҮ. ЗАСАГ ОГЦРОХ НЬ АЛБАН ТУШААЛ ДЭВШИХ ШОУ БАЙСАН ЮМ.

Зочин
Зочин
2021-07-04 09:40

Арай л байна.Бид төр засагтай юу, эсвэл төр засаг биднийгээ орхиод тэнгэрт гарчихсан юм уу. Эмнэлэгийн хажууд үйлчилгээ авч чад�##�гүй нас барж байна.Улсынхаа нийслэлийн төв т�##�бай дээр ковидтой намайг эмчилдэг газар �##�га би энд үзэе гээд хэвтэж байх, Ковид тусчихсан хүмүүс эмнэлэгээс үйлчилгээ авч чад�##�гүй эм тариа,хүнсээ өөрөө цуглуулаад явж байх ,эмийн багц өгч байна гээд ширхэг ч эм хүртэхгүй байхад хувь хүн 1000 хүнд эмийн багц хүнс тараагаад төрийн ажил хийж байхыг харлаа.Эмнэлэгт хандаад надтай огт нь харьцсангүй гээд хэвлэлээр өдөр болгон гарч байна. Энэ янзаар гэртээ бурхан болж байгаа хүмүүс зөндөө байгаа даа.Шинжилгээг үнэгүй авч байгаа гэх мөртлөө амьдр�##� дээр үнэтэй аваад байнаа гээд байна.хэрэгцээт эмнүүдийг нуг�##�ж зарж байна гээд зөндөө пакт баримт байна.Зарим тэнэг м�##�ууд өвчин авчихаад төр засагт буруу өгөөд байна гэж байна.Эдгээр хүмүүст өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг юм.Чамд нэг өдөр ирээд чамайг хүмүүс хохь чинь гэвэл чиний дархлаа сулраад үхнэ дээ.Бага ч гэсэн хүн чанартай байцгааяа.Татвар төлөгчдийн мөнгөөр ц�##�инждаг бүхэл бүтэн аппарат,яам ажилаа хийхгүй бол хийдэг хүмүүст нь өг.600 хүн нас барахад санаа нь зовж эмгэрэл илэрхийлдэггүй худлаа поп яриад явдаг засаг огцрох ёстой.

ЗОЧИН
ЗОЧИН
2021-07-04 11:32

хүн бүр хичээж байя биднээс их ш�##�тга�##�ж байна төр эмнэлэг рүү буруу өгөх биш бид өөрсдөө маш хариуцлагагүй байна утаанд хордож үхэж байгаатай адил гэж бодож л хичээмээр байх юмаа дэглэмээ барьж байгаа олон хүмүүс х�##�двар авахгүй л байгаа биз дээ чоно борооноор гэгчээр худ�##� шоу мэдээлэл явуулахаа больё

иргэн
иргэн
2021-07-04 11:45

Сонгууль гэж улс даяар өвчин тараасан хүрэлсүх нь ухамсартай хүн одоо огцрох байлгүй. хөгжилтэй оронд боловсрол соёл эзэмшсэн ерөнхий сайд огцрох байх даа.

новшийн элбэгдорж хүүр далд ор.
новшийн элбэгдорж хүүр далд ор.
2021-07-04 11:51

Эмч нар хүний амь нас, эрүүл мэндийг хамга�##�на,аварна гэж тангараг өргөсөн юм байгаа биз дээ. Нөгөө т�##�аас өмхий ардчилсан нам, ардчиллынхан хүний эрх чөлөө гэдэг золбин зүйлээр хүмүүсийг дур зоргоороо золбин нохой шиг хаана ч очиж амьдарч болно гэдэг цаанаа Монголчуудыг нийслэлд нь төвлөрүүлж байгаад зах хязгаар нутгаас нь хятадуудад хумслах боломж олх зорилгоор ингэж хот руу зориудаар хуйлруулсны гай гарч байна. Тиймээс хот руу хөдөөнөөс шилжиж ирэх хөдөлгөөнийн бүрмөсөн хориглож, хотын захаар дуртай газраа хууль зөрчин хашаа хатгаад суусан иргэдийг баривчилж ш�##�гаад ирсэн газар луу нь буцааж явуулах хэрэгтэй. Тэднийг м�##�жуулж дэмжлэг өгөөд сайхан амьдрах боломжоор нь ханга хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button