Нийгмийн

Эмчлэгч эмчийнхээ хүчирхийлэлд өртсөн гэх 14 настай охин “Миний хөхөнд хүрсэн” гэж мэдүүлжээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Эрүүл мэндийн төвийн эмч коронавирусийн халдвар авсан өсвөр насны өвчтөнөө хүчирхийлэхийг завдсан гэх хэргийн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, охины ээж "Тус эмнэлгийн эмч 31 настай Б нь коронавирусийн халдварын тасагт хэвтэн эмчлүүлж байсан 14 настай охиныг минь хүчирхийлэхийг завдсан” хэмээх гомдлыг цагдаагийн байгууллагад өгснөөр өдгөө хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж буй.

-14 НАСТАЙ ОХИНД АМЬСГАЛ ДЭМЖИХ ИЛЛЭГ ХИЙСНИЙГ БУРУУГААР ОЙЛГОСОН ХЭМЭЭН МЭДҮҮЛЖЭЭ-

14 настай охин цагдаагийн байгууллагад "Эмч миний нуруу, болон хөхөнд хүрсэн” хэмээх зүйлийг хэлсэн гэх. Мэдүүлгийн мөрөөр алба хаагчид тухайн эмнэлгийн эмч, өвчтөнүүдээс гэрчийн мэдүүлгийг авчээ.

Хэрэгт нэр холбогдоод буй эмч Б "Улаан бүсэд ажиллаж буй эмч, өвчтөнтэй харьцахдаа хамгаалалтын бүрэн өмсгөл болон амны хаалт, бээлий өмсдөг. Охины цээж давчдаж, амьсгалж чадахгүй байна гэсэн учир бээлийтэй гараараа охины цээжинд амьсгал дэмжих иллэг хийсэн. Үүнийг буруугаар ойлгож үл ойлголцол үүссэн” гэх зүйлсийг мэдүүлсэн аж.

Эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн Б нь охиныг хүчирхийлэхийг завдсан гэх нотломж олдоогүй учир мөрдөгч хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг прокурорт илгээсэн гэх мэдээлэл байна.

-ГЭМТ ХЭРЭГТЭН, ХОХИРОГЧИЙН БИЕИЙН АЛЬ НЭГ ХЭСЭГТ БЭЛЭГ ЭРХТНИЙГ ОРУУЛААГҮЙ БОЛ ХҮЧИРХИЙЛЭХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГТ ТООЦОГДОХГҮЙ-

Эрүүгийн хуулийн 12.1-д зааснаар Хүчиндэх гэмт хэрэг нь:

"Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн тусгасан байдаг.

Хуульд хүчиндэх болон бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг "Хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулахыг хэлнэ” хэмээн тусгажээ.

ТЭМДЭГЛЭЛ: Тэгэхээр эл хэргийн кэйсд хууль зөрчсөн гэх агуулга, нотломж байхгүй. Учир нь хуульд тусгаснаар хохирогчийн бэлэг эрхтэн, биеийн аль нэг хэсэгт сэжигтний бэлэг эрхтэн болон бусад эрхтэн ороогүй, хүрээгүй юм. Эл хэрэг гэлтгүй хүчирхийлэх болон хүчирхийлэхийг завдсан гэх хэргүүдийн процесс энэ мэт хуулийн цоорхойгоор орж, гэмт этгээдүүд ял завших бүрэн боломжтой гэсэн үг.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-05 10:47

covidtoi ohin huchindene gej yamar ch hunii uhaand orj irehgui. adaglaad haldahaas sejiglene biz de. teneg ohin be

иргэн
иргэн
2021-07-05 11:20

өвчтэй юм бэ

fg
fg
2021-07-05 11:45

ohin uuruu setgets asyydaltain bishuu

зочин
зочин
2021-07-05 11:54

эмнэлгийн бүрэн хэрэгэсэл өмссөн хүнийг хүчирхийлсэн гээд байх даа яахав дээ өмнө нь хүчирхийлэлд өртөж байсан юм уу эхчүүд учрыг олооогүй байж хамаагүй хүний нэр төр хуг�##�ж байхдаа яахав дээ

Өвгөн
Өвгөн
2021-07-05 12:00

Шуургатайд утсаар ярив..Бна уу2..Онгон уу2..Би Шаамар бна..бна уу2 гдэг шг..Шаамар сум бхдаа яахавдээ ха ха...????????????

Зочин
Зочин
2021-07-05 12:21

hvnii ner tord haldsan geed gomdol gargawal taarna. dalimduulj mongo salgah gesen arga biz muusain ymnuud . zvgeer ajilaa hj bga hvniig ajilii ni hiilgeech ta naraas oor owchtei hvmvvs zondoo bn medrel muutai ymnuud we

Зочин
Зочин
2021-07-05 12:23

Уушги хаана байрладаг билээ. Иллэг хийх гэж байгаа бол хүрч л таарна шүү дээ. Хүний нэр төрд х�##�дсан б�##�ай юмнууд уучл�##� гуйгаарай.

Зочин
Зочин
2021-07-05 12:24

Эмч хун яагаад ч ийм уйлдэл гаргахгуй энэ охины гэрийнхэн зааж огоо биз тэгж хэл гэж тэгээд монго с�##�гана гээд бодоод сууж байгаа булхайн одоо илэрлээ дээ эх эцэгт нь хариуцлага тооц хун гужирдсэн нэр тороо сэргээлэг муухай юмнуудаас хол байцгаа з�##�уус минь суулийн уед нэг иймэрхуу зуйл их гардаг боллоо

Зочин
Зочин
2021-07-05 12:37

neeree kombinzon omschood ovchtonuudtei emnelegt huchirhiilel ch haashaa yum kk

Зочин
Зочин
2021-07-05 19:28

Одоо бүү ойрт. Өөрөө эдгээд гарна биз.. эсвэл ээжээр нь эмчлүүл..

Зочин
Зочин
2021-07-05 23:25

Өдөр шөнөгүй жендер ярьж хүчирхийлүүлсэн гэж хэл орлоготой баян амьдрах ганц арга зам гэж хүүхэд хөгшидөд рекламдаад бхаар хэнч хэдэн төгрөг с�##�гахаа бодох юмдаа

Зочин
Зочин
2021-07-06 06:20

иллэг хийчих эмэгтэй эмч байдаггүй юм уу

Зочин
Зочин
2021-07-06 12:56

Аминд тулаад ирвэл хөх байтугайг ч барина ш дээ үхэх гэж бж сүртэй хар хүүр вэ

Эмээ
Эмээ
2021-07-06 14:42

ХҮНИЙ АМЬ АВРАХЫН ТУЛД БИЁНД ХҮРЭХ БҮҮ ХЭЛ ЭРХТЭНГ НЬ ОГТОЛЖ ЗҮСНЭ ШҮҮ ДЭЭ . ХЭРЭВ ХИЙМЭЛ АМЬСГАЛ ХИЙСЭН БОЛ БАЛРАХ ЮМ БАЙНА Л ДАА . ЭЭЖ НЬ ЗААЖ ӨГЧ ЭМЧЭЭС МӨНГӨ САЛГАХ ГЭЖ ДЭЭ . ЭДНИЙГ ДАХИН БҮҮ ЭМЧИЛ . ГАЙ БОЛОХ НОВШНУУД БАЙНА

Зочин
Зочин
2021-07-06 20:17

эмч хүүгийн нэр төрийг гутаан мөнгө с�##�гах арга хэрэглэсэн охины ар гэрийнхэнд хариуцлага тооцоочээ маш олон сайтаар ийм мэдээлэл цацагдаж энэ эмч ажлаа хийх тэр нутагт амьдрах аргагүй болж байна ш дээ .....з�##�руулгаа хурдан байршуулаарай.

Ундрам
Ундрам
2021-07-07 13:05

Энэ ёстой эмч хүний нэр төрд х�##�дсан явд�##� бна даа.хамга�##��##�тын битүү хувцас өмсчихөөд ковидтой хүнийг эмнэлгийн орон дээр хүчин хийх үү.ш�##� солиотой

бодрох
бодрох
2021-07-08 12:54

эмчид хүртэл үзүүлсэнээ мушигаад байв�##� яах юм болж байна.Тэгвэл эмчээс авр�##� эрэх ямар хэрэг байнаа.

Зочин
Зочин
2021-07-08 14:46

Өсвөр насны Эмэгтэй хүүхэд эмзэг шүү дэ. Яаж ч бодсон хөхөнд нь хүрэхдээ хэлж ойгуулах ёстой. Монголд нээх бүдүүлэг шд. Иллэг хийх нэрээр д�##�имдуулсан байж болно шүү дэ. Хүүхдиын сэтнэл зүйд маш таагүй мэдрэмж үлдэнэ. Охины буруу огт биш. Монгол бүдүүлэг заваан эрсээр дүүрэн. Цэцэг шиг охин үрээ хамга�##�цгаа.

Холбоотой мэдээ

Back to top button