“Эмнэлэг, тусгаарлах байрны цахилгааны асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна”

Өнөөдөр буюу долдугаар сарын 7-нд Нийслэл Улаанбаатар хотод 15.00 цагийн орчимд цахилгааны саатал үүсээд байна. Хотын цөөнгүй хэсэгт цахилгаан тасарсан нь олны анхаарлыг татаж буй.
Тэгвэл энэ талаар тодруулахаар “Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Дагдантай холбогдоход “Үл мэдэгдэх саатал гарсан, диспетчерүүд тодорхой хариу өгөөгүй байна. Удахгүй тодорхой болно. Ямар хэмжээний талбай хамарч цахилгаан тасарсныг мөн нарийвчилж хэлэх боломжгүй байна. Цахилгааны сүлжээг эхнээс нь залгаад явж байна” гэлээ.
Мэргэжлийн хүмүүс улс даяар цахилгаан тасрах боломжгүй хэмээж байгаа ч хэд хэдэн аймаг цахилгаангүй болсон гэх мэдээлэл байна. Мөн Дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэд үүссэн гэдэг албан бус мэдээлэл байгаа юм.
Эрчим хүчний яамнаас "Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарсан. Гэмтлийг засварлахаар ажиллаж байна. Юун түрүүнд нэгдүгээр зэргийн хэрэглэгч буюу эмнэлэг, тусгаарлах байрны цахилгааны асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна" гэх тайлбарыг хэвлэлд өгчээ.
О.ЭНЭРЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.