Евро-2020 наадамд Италийн шигшээ түрүүлжээ

Евро-2020 хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Итали улсын шигшээ баг түрүүлж, ялалт байгуулжээ. Финалын тоглолтод тус улсын баг Английн шигшээтэй тунаж үлдээд байсан юм.
Гэсэн ч 3:2 харьцаагаар англичууд дахин ялагджээ. Сүүлийн 55 жилд анх удаа Финалд шалгарсан нь энэ байсан тул тэд асар өндөр ач холбогдол өгч, төр засаг нь тоглолтын өдрийг бүх нийтийн амралт байхаар шийдвэрлээд байв.
Итали улсын хувьд энэ нь Европ тивийн аварга болж буй хоёр дахь удаа юм. Харин англичуудын хувьд хамгийн сүүлд 1966 онд дэлхийн аварга болж байсан. Үүнээс хойш тив, дэлхийн онцгой амжилт гаргаагүй. Иймд 2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд хожигдсоноор 2022 онд Каварт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээхээс өөр аргагүй болжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.