НИЙГЭМСПОРТ

ТАНИЛЦ: Олимпийн дэвжээнээс медаль хүртсэн монгол тамирчид

Монгол Улс тэртээ 1964 онд болсон олимпийн наадамд анх удаа оролцон, олимпизмын үйл хэрэгт нэгдсэн билээ. Ази тивд анх удаа зохион байгуулсан Токиогийн олимпод Монгол Улс чөлөөт бөх, буудлага, дугуй, гимнастик, хөнгөн атлетикийн төрөлд 21 тамирчнаа сойсон түүхтэй.

Улмаар дараагийнх нь буюу “Мехико-1968” олимпоос Монгол Улсын түүхэн дэх анхны медалийг Гавьяат тамирчин, Ардын багш Ч.Дамдиншарав хүртэн, анхны жимийг нь гаргасан бол Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат мөнгө, Ардын багш Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Артаг нар хүрэл медаль хүртсэн билээ.

Монгол Улс олимпод амжилтын анхны салхиа хагалахдаа тэгж дөрвөн медаль хүртсэн түүхтэй. Тэдний амжилт булган сүүлтэй байж өдгөө Монголын тамирчид хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл медалиар энгэрээ мялаагаад байна.

“Бээжин-2008” олимпод Монгол Улс 28 тамирчин оролцуулснаас анхдагчдаараа алдартай Булган нутгийн хүү, найдвар алддаггүй Найдангийн Түвшинбаяр олимпийн анхны аварга болж, түүний амжилтыг Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган үргэлжлүүлснээр хос аварга төрснийг монголчууд сайн мэднэ. 

Олимпийн дэвжээнээс медаль хүртсэн монгол тамирчдыг сонирхуулъя.

Олимпийн аварга болсон:

-Булган аймгийн Сайхан сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр (Жүдо, “Бээжин-2008”)

Э.Бадар-Ууган үр шилжүүлэн суулгах эмнэлэг байгуулжээ

-Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Бадар-Ууган (Бокс, “Бээжин-2008”)

Мөнгөн медаль хүртсэн:

Дархан аварга Ж.Мөнхбат таалал төгсчээ

-Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат (Чөлөөт бөх, “Мехико-1964”)

-Увс аймгийн Хяргас сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Х.Баянмөнх (Чөлөөт бөх, “Мюнхен-1972”)

З.Ойдов: Тамирчдын гавьяа зүтгэлийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бусдаас илүү  соргог үнэлсэн

-Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат бөх, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга З.Ойдов (Чөлөөт бөх, “Монреаль-1976”)

Ардын багш Ц.Дамдингийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгуулна

-Хэнтий аймгийн Баян-Адрага сумын харьяат бөх, Ардын багш, Гавьяат тамирчин, улсын начин Ц.Дамдин (Жүдо, “Москва-1984”)

Жамцын Даваажав — Википедиа нэвтэрхий толь

-Булган аймгийн Тэшиг сумын харьяат, Гавьяат тамирчин, улсын начин Ж.Даваажав (Чөлөөт бөх, “Москва-1980”)

Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа Токиогийн олимпийн эрх авлаа – updown.mn

-Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа (Буудлага, “Бээжин-2008”)

П.Сэрдамба зодог тайлжээ

-Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Сэрдамба (Бокс, “Бээжин-2008”)

tuvshinbayar

-Булган аймгийн Сайхан сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр (Жүдо, “Лондон-2012”)

-Гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт (Бокс, “Лондон-2012”)

-Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Д.Сумъяа (Жүдо, “Рио-2016”)

Хүрэл медаль авсан тамирчид:

Гавьяат тамирчин Ч. Дамдиншарав: Би багадаа "эр хүн" гэхэд нь онгирдогсон -  Өдрийн Тойм

-Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат, Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав (Чөлөөт бөх, “Мехико-1968”)

-Төв аймгийн Лүн сумын харьяат, Ардын багш, Гавьяат тамирчин, улсын харцага Д.Сэрээтэр (Чөлөөт бөх, “Мехико-1968”)

Монгол улсын гавьяат тамирчин олимпийн хүрэл медальт Т.Артаг агсан. |  "ЖЕНКО" чөлөөт бөхийн клуб

-Увс аймгийн Тэс сумын харьяат, Гавьяат тамирчин, Азийн аварга, улсын начин Т.Артаг (Чөлөөт бөх, “Мехико-1968”)

Р.Даваадалай: Би чинь хэлмэгдүүлэлтийн үеийн тамирчин шүү дээ | Sonin.MN

-Ховд аймгийн Дарви сумын харьяат, Гавьяат тамирчин, улсын начин Р.Даваадалай (Жүдо, “Москва-1980”)

МУГТ Дугарсүрэнгийн Оюунболд | "ЖЕНКО" чөлөөт бөхийн клуб

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Оюунболд (Чөлөөт бөх, “Москва-1980”)

Монгол улсын гавьяат тамирчин, Сөүлийн олимийн хүрэл медальт Н.Энхбат:  Кубад таксины жолооч нь хүртэл намайг мэднэ | Sonin.MN

-Гавьяат тамирчин Н.Энхбат (Бокс, “Сөүл-1988”)

Н.Баярсайхан: Боксын рингэнд хоёр ч тамирчин амиа алдсан гэхээр эцэг,  эхчүүд хүүхдүүдээ тэмцээнд оруулахаас айж байгаа

-Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат, Гавьяат тамирчин Н.Баярсайхан (Бокс, “Барселона-1982”)

Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр буудлага спортын сургалт хийнэ | News.MN

-Дэлхийн аварга, Гавьяат тамирчин, буудлагын төрөлд медаль авсан Монголын анхны тамирчин Д.Мөнхбаяр (Буудлага, “Барселона-1982”)

-Дархан-Уул аймгийн Дархан хотын харьяат, Гавьяат тамирчин Д.Нармандах (Жүдо, “Атланта-1996”)

Х.Цагаанбаатар: Намайг жүдо бөхөөс дэвшүүлэн зайлуулсан

-Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар (Жүдо, “Афин-2004”)

Их спортын амжилтын буухиа тасрахгүй | News.MN

-Увс аймгийн Тэс сумын харьяат, Гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт С.Ням-Очир (Жүдо, “Лондон-2012”)

Монголын чөлөөт бөхийн анхны эмэгтэй олимпийн медальтан С.Батцэцэг

-Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга С.Батцэцэг (Чөлөөт бөх, “Лондон-2012”)

Монголын бокс Мөнх-Эрдэнээр олон жил гоёсон ~ toim.mn: News, Events and  Resources

-Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ (Бокс, “Лондон-2012”)

-Дорнод аймгийн харьяат, Гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт  Д.Отгондалай (Бокс, “Рио-2016”).

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button