Нийгмийн

Арьс өнгөөр ялгаварлах үзэл АНУ-д хэзээ ч арилахгүй

АНУ-д хар арьстнуудыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл байсаар байгаа. Байсаар ч ирсэн. Байх ч болно.

Зөвхөн хар арьстнууд гэлтгүй азиудыг буюу “шар”-уудыг хүртэл байнга гадуурхаж, “шоглох, тохуурхах” үзэгдэл байсаар л байгаа юм.

Энд нэг зүйлийг хэлэхэд, “муу муудаа дээрэлхүү гэгчээр” саяхан хар арьстнууд ази гаралтай нэгэн иргэнийг үхтэл зодож хашрааж буй бичлэг интернетэд цацагдсан.

Үүнийг та “Холливуд”-ын кинонууд дээрээс төвөггүйхэн харж болно.

Кино болгонд хар арьстан, өнгөт арьстан мөн ази хүн заавал тоглодог. Энэ бол тогтсон жишиг.

Гэсэн ч, аваар осол гарах, алаан хядаан, үхэл хагацалтай үзэгдлүүдэд хамгийн түрүүнд ХАР АРЬСТАН, эсхүл АЗИ ХҮН амиа алддаг. Бүр кино болгон дээр шүү. Амьд үлдэж, дэлхий ертөнцийг аварч байгаа нь ганцхан ЦАГААН АРЬСТАН!

АНУ-д арьсны өнгөөр ялган тусгаарлах байдал аль 50 гаруй жилийн өмнө албан ёсоор зогссон. Гэсэн хэдий ч, тус улсын олон муж улсуудад арьсны өнгөөр ​​ялгаварлан гадуурхдаг америкчууд цөөнгүй бий.

Одоо хэр нь цагаан арьстнууд, хар арьстнууд өөр сургуульд суралцдаг, өөр дэлгүүр хоршоогоор, өөр зоогийн газраар үйлчлүүлдэг “бичигдээгүй хууль” үйлчилсээр л байна.

2016 оноос хойш арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл АНУ-ын нийгмийн хурц асуудлуудын жагсаалтын эхэнд бичигдсээр байгаа.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд цагдаагийн алба хаагчид Жорж Флойд, Даунт Райт гэх мэтээр зэвсэггүй, жирийн нэгэн хар арьст эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амийг хөнөөсөн хэргүүд ар араасаа дараалан гардаг нь Америк дахь үндэстэн хоорондын харилцааны талаархи маргааныг улам л сэдрээж байгаа.

Фергюсон, Балтимор болон Чикаго – гэсэн гурван муж улсад одоо хэр нь арьс өнгөний үзэл нэлээд хурц хэвээр байгаа юм. Эдгээр гурван муж улсад үйлчилгээний газрууд хар, цагаан арьстнуудад ялгавартай үйлчилдэг.

Арьсны өнгө, нийгэм эдийн засгийн ялгаварлал нь хоорондоо нягт холбоотой асуудал. Хэрэв та АНУ-д аж төрдөг хар арьстан бол цагаан арьстан хүнээс илүү ядуу зонхилох хэсэгт амьдрах магадлал өндөр.

АНУ төдийгүй Дэлхийд танигдсан хар арьст ОД БИШ л бол та хэн ч биш. Ийм л бичигдээгүй “харгис дүрэм” үйлчилнэ.  

Миссуригийн Канзас Сити бол хамгийн тусгаарлагдсан хотуудын нэг. Труст өргөн чөлөөнөөс баруун тийш явахад өргөн дэнж бүхий том байшингууд эгнэсэн байгааг та олж харна. Тэнд үл хөдлөх хөрөнгийн өртөг 356 мянган америк доллараас 1,2 сая америк долларын ханштай.

Гэсэн ч, зүүн тийш явахад тэс өөр дүр зургийг та харна. Орхигдож хаягдсан, өмхийрсөн байшингууд, арчилгаагүй эмх замбараагүй ургасан мод ургамлууд таныг угтана. Хаа сайгүй хог хаягдал, байшингийн хана болгон дээр “эндээс хол бай” гэсэн бичиг байхыг та олж харна.

Баян, ядуугийн ялгаа тун ч их.

Баян чинээлэг бол цагаан арьстан.

Ядүү зүдүү бол хар арьстан.

Эсрэгээр нь хэлбэл, цагаан арьстан – бол хөрөнгө мөнгөтэй.

Хар арьстан – бол ядуусын хорооллынх.

Тиймээс, АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл хэзээ ч алга болохгүй!

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-14 10:59

Харууд хар тамхиа болиод хурган дээрэм хулгайгаа мартаж байж л арьсны үзлийн гадуур явна

Холбоотой мэдээ

Back to top button