НИЙГЭМ

Саалиа бэлдэхээр саваа бэлд

Улсын наадам хойшилсон ч, нийслэл даяараа орон нутгийг зорив. Зорихоос ч өөр яах билээ. Коронавирусийн халдвараас шалтгаалан нийслэлийн иргэд бүтэн хоёр жил хөл хорионд түгжигдэж, хүчилтөрөгчийн дутагдалд орсон. Шинэ төрсөн хүүхдүүдийн тухайд төрсөн цагаасаа л битүү, чийгтэй орчинд амьдарсан нь дархлаа сулрах нэгээхэн шалтгаан болоод буй. Улсын наадам хойшилсон ч нийслэлийн иргэдийн 80-аас багагүй хувь нь аймаг, сумдыг зорьж олон сарын алжаал ядаргаагаа тайлж буй.

Ялангуяа өдийд иргэд байгалийн үзэсгэлэнт газрууд болох Хөвсгөл, Архангайг голчлон зорьдог. Гэвч бороо, үерээс шалтгаалан бараг жил бүр л зам эвдэрч, тэр бүрт хотоос хамгаа ачаад очсон иргэд машин тэргээ эвдэх, үерт урсгах зэргээр багагүй хохирлыг амссаар олон зуны нүүрийг үзлээ. Зам эвдрэх бүү хэл, үерийн усанд зам нь машин юутайгаа урсаад ирсэн гашуун туршлага уг нь бидэнд бий. Гэтэл аймгийн удирдлагууд жил бүр л зам, гүүрний асуудалтайгаа зууралдсаар...

Угтаа хар ухаанаар бодоход багахан, бороо үерт урсаж, эвдрэхээргүй зам гүүр барьчихсан байхад л жил бүрийд зорих дотоодын аялагч, жуулчдын тоо нэмэгдэж, төдий хэрээр эдийн засаг нь сэргэмээр.

Энэ жил ч мөн орон нутгуудын зам нэг шөнийн борооны ая даасангүй. Архангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын зам үерт автсанаар зориод очсон олон аялагчдын хөлийг туших нь тэр. Аялагч, амрагчид замын хоёр талд үер татрахыг хүлээгээд л хоёр талдаа бөөгнөрч байгаа сурагтай...

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж сайхан үг бий. Жилийн жилд зориод очих аялагч, амрагчдаа хүндлээд нутгийн удирдлагууд шөнийн бороонд урсахааргүй зам, гүүртэй болох цаг нэгэнт талийх нь байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-07-14 13:53

Бороо ордоггүй т�##� гэж хаа байхав . Үүл нь гараад бороо ороход үүдэн гэмээ нь хойморт юуны ялгаа байх вэ Үйл нь ирээд үхэхийн цагт хөгшин гэмээ нь з�##�уу юуны ялгаа байх вэ. Орчлонгийн жам ёсыг ухаарч явах нь зөв болно.

Холбоотой мэдээ

Back to top button