Нийгмийн

Хятадууд япончуудыг олон нийтийн сүлжээгээр “дарамталжээ”

Та нар Тайваньд тийм л хайртай юм бол Японыг бид нэгтгэн авна хэмээн сүрдүүлэв.

Хятадуудын дийлэнх олонхи нь “Хятад улс нэгдмэл байх ёстой” гэдэгт гүнээ итгэдэг. Тиймдээ ч Тайваньтай нэгдэх нь цаг хугацааны асуудал гэж үздэг.

Японд саяхан Тайванийг тойрсон асуудлаар Тайванийн тогтвортой байдлыг хадгалан авч үлдэхийн ач холбогдлыг дурьдсан “Батлан ​​хамгаалахын цагаан ном”-ыг хэвлүүлэн гаргасан.

Үүнтэй холбогдуулан Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жао Лижянь (Zhao Lijian) хэлэхдээ:

“Тайвань – бол Хятадын нутаг дэвсгэр бөгөөд Тайванийн асуудал бол Хятадын хувьд цэвэр дотоодынх нь асуудал. Хятад улсын зүгээс бусад ямар ч улс орон Тайванийн асуудалд хөндлөнгөөс оролцохыг хэзээ ч хүлээн  зөвшөөрөхгүй. Хятад улс эргэн нэгдэх ёстой, нэгдэх ч болно. Хятад улс бүрэн нэгдэх нь бүс нутгийн энх тайванч, тогтвортой байдалд хамгийн их тус дөхөм болох алхам.

Дяо-Юй-Дао арлууд (Японы Сенкакү арал) ба тэдгээртэй холбоотой арлууд нь Хятад улсын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг мөн. Хятадын хууль сахиулах байгууллагууд Дяо Юйдао арал дээр эргүүлийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа нь өөрийн салшгүй эрхээ хэрэгжүүлж байгаа хэрэг бөгөөд энэ нь хууль ёсных юм. Японы хуурамч дипломат ажиллагаа, “давхар стандартаа” үтэр түргэн зогсоох хэрэгтэй”  

“Sina Weibo” олон нийтийн сүлжээг ашигладаг хятад хэрэглэгчид дээрхи  нөхцөл байдлыг хурцаар хүлээн авч, “CCTV” мэдээний сувгийн хуудсанд холбогдох сэтгэгдэл (коммент)-үүдийг олноор нь нийтэлж, үзэл бодлоо илэрхийлсэн байна.

“Жижигхэн Японы хувьд ийм хариуцлагагүй мэдэгдэл хийхэд хамгийн тохиромжгүй улс. Та нар хичнээн хятад хүмүүсийн цусыг урсгасан билээ дээ. Японы мужийг бид буцааж авахад сайхан байх болно” хэмээн  “yhmheart” гэх нэртэй хэрэглэгч сэтгэгдэл бичсэн нь анхаарал татаж байгаа юм.

“Дяо-Юй-Дао арлууд (Японы Сенкакү арал) — гэдэг нь Дорнод Хятадын тэнгист байгаа хүн оршин суудаггүй 5 арал, 3 хад чулуунаас бүрдсэн арал.

Одоо тус арал Японы мэдэлд байдаг. Гэсэн ч, Хятад улс, Тайвань хоёр өөрийн эзэмшлийн газар хэмээн газар нутгийн маргаантай байгаа юм.

Тус арлын хэмжээ нь нийтдээ 7км/кв талбайтай. Японы Окинава мужийн Ишигаки хэмээх хотод харъяалагддаг.

1968 онд тэр хавийн далайн ёроолоос газрын тос (нефть)-ны нөөц тогтоогдож байсан. Тус арлыг XIV зуунаас 1895 он хүртэлхи хугацаанд Хятадууд эзэмшиж байсан хэмээн зүтгэдэг.

1895-1945 онуудад Япон, харин 1945 оноос АНУ-ын мэдэлж байж байгаад 1971 онд эргэн Японы мэдэлд шилжсэн түүхтэй (wikipedia)”.

Хятадын иргэдийн бичсэн сэтгэгдлээс заримыг нь хүргэе:

1/ “Love” хэмээх нэртэй хэрэглэгч:

Тайвань бол үргэлж л Хятадын газар нутаг байсан. Нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна”.

2/ JC_Ullala:

“Миний хувьд Тайвань мужид төрийн албан хаагчаар элсэн ажиллахын тулд би шаргуу ажиллах болно”.

3/ Шэнши Тинюй:

“Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд манай Хятад улс Тайванийг нэгтгэх асуудалд улам их анхаарсаар ирсэн гэж би мэдэрдэг. Үүнд үндсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүмүүсийн үзэл баримтлалыг чиглүүлэхэд улам хүч нэмсэн. Гэхдээ тэд энх тайванчаар нэгдэх талаар бараг дурсдаггүй. Нэгдэх асуудалд сайн бэлтгэлтэй оролцох ёстой. Сайн мэдээ ирэхийг хүлээж байя”.

4/ “Чамайг далайгаар гатлан хөөгч”:

“Тайвань тусгаар тогтносон улс гэдгийг дэмждэг холбоотнууд болон бусад гадны хүчүүд эргийн наана цаана байгаа хоёр талын харилцааг улам муутгах гэж оролдвол эцсийн дүндээ няцаагдах болно”.

5/ “Сайн мэдээнд дурлагч”:

“Түүхийн үүднээс нь авч үзвэл бүх Япончууд “чонын” гэмээр амбицтай байдаг, харин япон үндэстэн хятад үндэстэнд урт хугацааны туршид аюул заналхийлэл үзүүлдэг. Түүхэн мөчлөгийн бичигдээгүй хуулийн дагуу Хятадын эзэнт гүрэн бүрийн түүхэн хөгжил үргэлж мандан бадарч байгаагүй.

Харин ч өгсөж, уруудсаар ирсэн. Заримдаа дандаа сул дорой байсан үе ч бий. Чухам энэ үеийг ашиглан Япончууд Хятадыг эзэлж магадгүй. Эцэст нь яах ёстой вэ гэхээр Япон улсыг газрын хөрснөөс арчих хэрэгтэй”.

6/ Инь Лэй:

“Манай Хятад “хуцдаг нохой зуудаггүй” гэсэн зүйр үг бий. Япончууд та нарт биднийг “зуух” тийм зүрх зориг бий юү”

7/ “Товч амлалт”:

“Үүнтэй зэрэгцэн Япончууд п-орно соёлоороо хятад залуусиыг хордуулж байна. Японы садар самуун материал нь олон өсвөр насныхан, тэр ч байтугай зарим насанд хүрэгчдийн бие махбод болон сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой аюул заналхийлэл учруулж байна”.

8/ y End rhyme w:

“Тайванийг эх оронд нь буцаах үйл явдал бол түүхэн хөгжлийн зайлшгүй чиг хандлага бөгөөд эргийн хоёр талын ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэл юм”.

9/ Жэнь Пиншэн:

“Жинхэнэ нэгдэл – гэдэг үзэл суртлын нэгдэл. Ирээдүйд Тайвань бидэнтэй нэгдэх үед бид тэдэнд заавал есөн жилийн суурь боловсролын сурах бичгээ заавал тарааж өгнө гэдэгтээ итгэж байна”.

10/ “Нойрны дэр”:

“Гэхдээ “нэг улс – хоёр систем” гэж байгуулж болохгүй. Энэ тохирохгүй”.

Ийнхүү Японы талаар сэтгэгдэл бичсэн хятадуудын дийлэнхи олонхи нь Хятад улс нэгдмэл байх ёстой гэдэгт итгэдэг, Тайванийг нэгтгэх нь зөвхөн цаг хугацааны л асуудал гэсэн байгаа юм. Үүний зэрэгцээ, АНУ, Япон зэрэг “хар хүч” болон бусад “ардчиллын гэрэлт цамхаг” гэгчдийн “дагуулууд” үүнд саад болохыг оролдох нь мэдээж хэмээжээ.      

Зарим хэрэглэгчид Тайваньтай нэгдэх явцыг хариуцсан Хятадын эрх баригчид олон жилийн турш төрийн “талхыг үнэгүй үмхэж” байгаа, санхүүжилтийг үр ашиггүй зарцуулж байгаа, учир нь одоо хэр нь дорвитой үр дүнд хүрээгүй хэмээн буруутгасан байх жишээтэй.

Бүр зарим нэгэн нь Хонконгийн асуудлыг хүртэл сөхөөд, Хонконгийг ч Хятадтай нэгтгэх явцыг эрх баригчид яагаад эцэслэн шийдвэрлэхгүй байгааг ч сануулсан сэтгэгдэл нийтэлжээ.

О.АНАР

(Эх сурвалж: regnum.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-16 08:13

цагаан хэомээс хойшхи нутгийг минь өг

Зочин
Зочин
2021-07-16 08:51

hytaduudiin unen turh ni yum daa

Зочин
Зочин
2021-07-16 11:21

Муусайн хужаанууд тэгж байгаад япончуудаар дахиад сайхан хядуулах өдөр удахгүй ирэх байх

зайл хятад солонгос бузарууд минь
зайл хятад солонгос бузарууд минь
2021-07-16 23:49

хятад солонгос улсыг олон улсад жигшин зэвүүцээд дав�##�гайлж эхлэж байхад энэ зэргийн юманд бүү санаа зовоод тэд яаж ч чадахгүй

Зочин
Зочин
2021-07-17 21:34

Xyataduud xyn daramtlaad baixaar olon niitiin suljee chuluutei ashigladag gej bodoxgui baina. 2 orni xoorond demii yum bicheed.

Холбоотой мэдээ

Back to top button