Энтертайнмент

Б.Баяр-Отгон: “Нүдэн гоо” гэхээр заавал нүдний тухай, дээлтэй, морьтой хүүхэн байх албагүй

Үгийг нь Г.Баяр бичиж, аяыг нь О.Эрдэнэбат зохиож, дуучин Б.Баяр-Отгон дуулсан “Нүдэн гоо” дуу олны анхаарлыг ихээхэн татаж байна. “Намайг дагаад цэнгэ”-ээс ч задгай клиптэй, бүх насныхан үзэхэд зохимжгүй уран бүтээл болж гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөөд байна. Нөгөө талаар нийтийн дууны хэв маягийг эвдсэн, шинэлэг клип болжээ гэж сайшаах ч хэсэг байна. Тиймээс бид анхаарлын төвд ороод буй уг дууны эзэн, дуучин Б.Баяр-Отгонтой цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Таны “Нүдэн гоо” дууны клип сошиал орчинд шуугиан тариад байна?

-Би сүлжээгүй хөдөө газар явж байгаад өчигдөр сүлжээнд орж иртэл бөөн юм болсон байна. Хэзээнээс эхэлж сошиалд хэлэлцсэн юм бүү мэд. Сая л хараад сууж байна.

-"Нүдэн гоо гээд энэ дуу нэлээд хэдэн жилийн өмнөх дуу шиг байсан. Клипээ саяхан хийсэн юм уу. Клипний утга санаа нь яг юуг илэрхийлсэн юм бэ. Сошиал орчинд шүүмжлэл нэлээд өрнөлөө?

-Клипийг нь карантины үеэр хийсэн юм. Тэгээд бэлэн болгосон байсныгаа сая хөдөө явахдаа фэйсбүүк дээрээ тавьчихаад гарчихсан юм. "Нүдэн гоо гэхээр заавал нүдтэй холбоотой, дээлтэй, морьтой хүүхэн гарч ирээд нүдээрээ инээх албагүй шүү дээ. Өмнө нь яахав дээлтэй, морь унасан бүсгүйчүүдтэй клип хийж л байсан. Тэгээд телевизүүд HD болоод миний "Нүдэн гоо дууны хуучин клип чанарын шаардлага хангахгүй болсон. Тиймээс бодож байгаад шинэчилсэн. Энэ дууны шүлэг бол эмэгтэй хүний гоо сайхныг магтсан агуулгатай юм.

-Нүдний тухай дуу биш гэсэн үг үү?

-Яруу найрагч нь надад хэлэхдээ ганцхан нүдийг илэрхийлэхгүй шүү гэж захиж, хэлсэн юм. Тиймээс эмэгтэй хүний гоо сайхныг бүх талаас нь магтан дуулж, түүнийгээ клипээрээ харуулахыг хүссэн.

Түүнээс биш буруу үлгэр дуурайлал үзүүлсэн, садар самуун сурталчлах гэсэн утга санаа, зорилго ердөө байхгүй. Гэтэл олон нийтээс нэлээд сөрөг хандлага, шүүмжлэл гарсан бололтой. Гэхдээ зөв талаас нь ойлгож, хүлээж аваасай гэж л хүсч байна.

-Таныг таних хүмүүс их ярьж байна уу?

-Их ярьж байна. Тэгээд амьхандаа интернет сүлжээтэй гаазр орж ирээд фэйсбүүк рүүгээ орж харлаа. Хүмүүс "Нүдэн гоо гэхээр заавал нүдний тухай дуу байх ёстой гэж бодоод байх шиг байна. Уг нь шал ондоо хэлбэрээр хийе гэж бодсон клип юм.

-НИЙТИЙН ДУУ ГЭХЭЭР ДЭЭЛ ӨМССӨН БҮСГҮЙ, УУРГА БАРЬСАН ЗАЛУУ БАЙХ ЁСГҮЙ-

-Зохиолын дуу гэхээр монгол ахуй харуулсан клиптэй байх ёстой гэсэн хэвшмэл ойлголт байгаагаас болж байгаа байх л даа?

-Нийтийн дуу гэхээр дээл өмссөн бүсгүй, уурга барьсан залуу байх ёстой биш шүү дээ. Би залуу хүний хувьд арай өөр өнцгөөс бодсон юм. Гэтэл олон хүнийг бухимдуулаад хаячих шиг боллоо.

-Энэ дуу өмнө нь ямар клиптэй байсан юм бэ?

-2013 онд би анх дуулж байлаа. СУИС-ийн хоёрдугаар курст байхдаа хийж байсан дуу. Тэр жилдээ хөвсгөл далайд очиж клип хийж байсан. Хальт дүрс авсан төдий байсан. 2015 онд дахин шинэчлэхдээ “Тусгай салаа” киноны Хурцын дүр тоглодог залуу тоглоод, бас нэг фитнесийн тамирчин бүсгүй Хулан тоглож байсан. Тэгээд бүх телевиз HD форматтай болоод клип гологдсон учраас шинэ клип хийсэн нь энэ.

-Дууны клипэнд тоглосон эмэгтэй фитнессийн тамирчин юм билээ. Олон нийтийн зүгээс ямар хандлага гаргаж байгаа бол. Та ярьсан уу?

-Би хөдөө сүлжээгүй газар байсан учраас ярьж амжаагүй байна. Тэр эмэгтэйн буруу гэж юу байх вэ. Би санал тавиад тоглуулсан юм Б.Сугарсүрэн бол бодибилдинг, фитнессийн тамирчин хүн. Анхны фитнесс мисс. ОУХМ цолтой, шүүгчийн А зэрэглэлийн зэрэгтэй.

-Та СУИС хэзээ төгссөн бэ. Уран бүтээл арвин уу?

-Би 2015 онд СУИС-ийг төгссөн. 2012 онд энэ дуугаа хийсэн. Урын сандаа 12-13 дуутай. Уран бүтээлчийн ажлаа хийгээд л явж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-16 08:57

Ш�##�ихгүй, сураггүй ийм юмнууд гэнэт л дуучин гээд өөрсдийгөө зарлаад гараад ирэх юм даа.

Авьяас
Авьяас
2021-07-16 09:48

Бөөр �######� хөх дэлэн хэл амаа гаргаж тачаадан байж ядсан нүцгэн хүүхэн байж дуу нь олонд хүрч та�##�агдана гэж боддог нөхөд байх л болждээ өөрөөр сэтгэх чадваргүй тархи муу болохоор я�##�тай ч билээ дээ өөдтэй дуулдаг биш юм байна даа цаашид ч явахгүй дээ чааваас ядаж менежмент чинь бологүй л байна даа хөөрхии

Иогэн
Иогэн
2021-07-16 09:54

Энэ �######�өө андагнуулаад буй хүүхэн их ичгүүргүй байхыг бодоход биеэ үнэлэгч юм байхдаа з�##�уу минээ ингэж дуу чинь ниитэд хүрч нэр олно гэж сэтгэж бодоод дэмии дээ хүнии зэвүүцэл хара�##� л идэх болно доо бод бод сэтгэ дуулах чадвараа сайжруул

Зочин
Зочин
2021-07-16 13:37

Эмэгтэй хүний гоо сайхан гэдэг нь зөвхөн нүцгэн биендээ бдаг хэрэг үү,буруу бна,садар самуун сурт�##�чилж бн шдээ

Сонсогч
Сонсогч
2021-07-16 14:54

Даанч хоолойгүй дуучин, аягүй хөгжим, утгагүй үг, авц�##�даагүй хөдөлгөөн бла.

Nudengoo
Nudengoo
2021-07-16 14:56

Nudengoo baina uu yamar goo bnuu zaaval shalgan nugtsen klip hiih shaardlaga yund bnaa. Jaahan huuhduud hurtel uziishdee

J
J
2021-07-16 14:57

Хахаха яаж ийж байгаад олны танил болох чинь хүсэлтэй хүн юм байлгүй

Ганбууш
Ганбууш
2021-07-16 16:42

Юу яасан “Намайг дагаад цэнгэ” дууны шагайнд нь ч хүрэхчгүй клип дуу юм биш үү?! Нүүрээ угаачихв�##� ёстой уучлаарай гэдэг шиг будм�##� маск тоглуулчихжээ дээ Тэр нь тэгээд Нүдэн Гоо гэсэн үг үү?! Өсвөр насны охидод нүүрээ будв�##� Нүдэн Гоо болно гэсэн мессеж өгсөн хэрэг үү?!

Soyol
Soyol
2021-07-16 16:43

Soyol urlagaar damjuulj hun ardaa soyon gegeeruuleh uuregtei hun baij yg yu surtchilaad baigaa ym bee.ter tusmaa niitiin duunii klipiig buh nasniihan uzdeg shude. uneheer taalagdsangui iimerhuu klip kontentuudiig tsaanaas ni haah arga hemjee avch baimaar ym....????????

Tuya
Tuya
2021-07-16 16:43

Хичнээн жилийн өмнө дуулсан дуундаа эргүүлж тойруулаад болсон болоогүй клип хийгээд байдаг сонин л юм өөр дорвитой уран бүтээл гаргав�##�

Зочин
Зочин
2021-07-17 04:36

Unen teneg yaagii avtsan yum shig l haragdaj bn!! Tgej Od bolno gj bodtsn erguu yum be!!

Дорж өвгөн
Дорж өвгөн
2021-07-17 09:38

Мулгуурл�##�ын дээд цэгт хүрнэ гэж энэ дээ. Уран бүтээлэрхүү юм хийж байгаа бол 70, 80 настай хөгшчүүд үзнэ гэж хамгийн түрүүнд бодох ёстой байсан юм. М�##� аа. Юм хийхдээ ийм насны хүмүүс үзнэ гэж дандаа бодож байх ёстой. Тэгж байж ийм б�##�ай юм хийхгүй болно. Тархи нь ажилладаггүй гахайд ингэж ойлгуулахаас өөр яах юм?

Уншигч
Уншигч
2021-07-17 12:50

Нүдэн гоо бол үнэхээр биш юм байна, харин эротик гоо гэвэл зохих клип бөйна оо, таг бүлцэн давхраа ч үгүй юм кккк

Хүнийг бус өөрийгөө хичээцгээе залуусаа
Хүнийг бус өөрийгөө хичээцгээе залуусаа
2021-07-18 09:52

Монголын нийгэм бүхэлдээ дампуурч шүүмжлэхгүй, муулахгүй сэдэв гэж байхгүй болжээ. Бид дэлхийд авилг�##�, агаарын чанар, короногоороо ямархуу байгаа билээ. З�##�уус минь хий хоосон бусдыг муулж суулгүй өөрөөсөө эхэлж амьдр�##�ыг өөрчилцгөөе...Муулах гэж байгаа бол та нарын боломжийг хулгайлаад байгаа авилг�##� хээл хахуульд идэгдсэн төрд шург�##�сан хулгайч нараа муулж илрүүл. Энэ эмэгтэй та нараас юуг чинь хулгайлсаныг хэлдээ. Ийм ард түмэн мөхөх болсон л байна даа. Сэрцгээ..Ухаарцгаа..Ажиллацгаа

Холбоотой мэдээ

Back to top button