УЛС ТӨР

У.Хүрэлсүх Ши Жинь Пинтэй утсаар ярьж, тохиролцоонд хүрлээ

Өнөөдөр 17:20 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жинь Пинь нар утсаар ярьж томоохон асуудлууд дээр хамтран ажиллахаар тохиролцоонд хүрлээ. Хоёр улсын төрийн тэргүүнүүд дараахь асуудлуудаар тохиролцов.

1. Хилийн боомтын нэвтрүүлэлтийг хэвийн болгох, цаашлаад Монголын талаас дэвшүүлж буй хамтын ажиллагааны төсөл, санаачилгыг дэмжиж, Монгол Улсаас бараа бүтээгдэхүүнийг илүү ихээр импортлоход хятадын тал бэлэн буйг БНХАУ-ын дарга Ши Жинь Пинь онцлов.

2. Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ахиц гарч буйг тэмдэглэж, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг урагшлуулахад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ төрийн тэргүүн нар илэрхийлэв.

3. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн цөлжилтийн эсрэг тэмцэх санаачлагыг бүрэн дэмжиж, цөлжилт, шороон шуургатай тэмцэх төслийг хамтран хэрэгжүүлэхээр болов. Төрийн тэргүүн нар цаашид ажил төрлийн ойр хэлхээ холбоотой байж, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараагаар биечлэн уулзахаар тохиролцов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-07-17 06:32

Нэмж хэдэн хүн чадруулахаар тохирсон бол!!!

Зочиэ
Зочиэ
2021-07-17 06:33

Bid nariin umnuus yrij tohiroltsdog yaadag har bugs vee..

Зочин.
Зочин.
2021-07-17 19:12

Ерөнхйлөгч У.Хүрэлсүхийг байнга зүхэн доромжилж соши�##�ыг бузарлаж буй энэ цөөн дээрэмчдийн өмнөөс ярина гэж үү, горьдолтгүй ээ

Гишүүн
Гишүүн
2021-07-20 22:36

ХУЖАА цустангууд �######�

Зочин
Зочин
2021-07-20 22:38

Одоо хүүхдүүдийг нь вакцинжуулж мөнгө ол гэсэн биз
Нэг хүүхэд туршаад 7 сая төг гэсэн үү?

Аж иглагч
Аж иглагч
2021-07-22 22:28

Нүүр нүүрээ харж уулзаад яаж нэгтгэх вэ гэж тохиролцох байлгүй дээ

Холбоотой мэдээ

Back to top button