ДЭЛХИЙНИЙГЭМ

ГЕРМАНД БОЛСОН ҮЕР: 81 хүн амиа алдаж, 1,3 мянган хүн сураггүй алга болжээ

Ер нь, байгалийн гамшигт од эрхэс хүчтэй нөлөөлдөг гэдгийг Дэлхийн олон эрдэмтэн, мэргэжлийн судлаач нар баталдаг. Гэсэн ч, аливаа байгалийн гамшиг бие биенээсээ харилцан уялдаатайгаар бий болдог. Байгалийн гамшиг ихэвчлэн хүний буруутай ​​үйл ажиллагааны үр дүнд үүсдэг”.

Үерийн улмаас олон тэрбум еврогийн хохирол учирсан. Одоо хамгийн чухал зүйл бол бараг бүх зүйлээ алдсан хүмүүст, түүнчлэн дэд бүтэц нь устаж сүйдсэн гамшигт нэрвэгдсэн хотын захиргаанд нэн яаралтай, хүнд сурталгүйгээр түргэн туслах явдал", – хэмээн Германы Хот тосгод, Олон Нийтийн Нийгэмлэгийн тэргүүн Герд Ландсберг онцлов.

Европ тивд “Бернд” хэмээх циклон буюу агаарын бага даралтын үед үүссэн агаарын хуйлраанаас үүдэлтэй хүчтэй аадар борооны улмаас Герман улсад үерийн аюул нүүрлээд байна. Аадар бороо Даваа гараг (2021.07.12)-аас хойш үргэлжилж байгаа юм.

-ҮЕРИЙН УЛМААС 81 ХҮН ЭРСДЭЖ, 1,3 МЯНГА ГАРУЙ ХҮН ОР СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ-

Байгалийн гамшгийн голомтот газар нь Германы баруун болон баруун өмнөд бүс нутаг болж, гол мөрөн түүний дотор Рейн голын ус эргээсээ хальж, хотын гудамж талбайг бүхэлд нь усанд автуулсан нөхцөл байдалтай байна.

Германы баруун хэсэгт болсон ширүүн үерийн улмаас хамгийн багадаа 81 хүн эрсдэж, 1,3 мянга гаруй хүн ор сураггүй алга болсон талаар Германы “Die Welt” сонин мэдээллээ.

“Хохирогчдын тоо цаашид нэмэгдэх байх гэсэн айдас байна”, – хэмээн Баасан гараг (2021.07.16)-ийн өглөө Холбооны улсын Рейнланд-Пфальц мужийн Кобленц хотын цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн юм. Тус холбооны муж улсад үерийн гамшигт хамгийн ихээр нэрвэгдээд байгаа аж. Тэнд хамгийн багадаа 50 хүн эрсэдсэн гэсэн таагүй мэдээлэл бүртгэгджээ.

Түүнчлэн Хойд зүгт орших Рейн-Вестфалийн холбооны мужид ч мөн хамгийн багадаа 31 хүн нас барсан талаар мэдээлсэн.

Хойд Рейн-Вестфалийн засаг захиргаа баасан гараг (2021.07.16)-т болсон тусгай хуралдаанаар үерийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

-ЗАМ, ГҮҮРНҮҮД ҮЕРТ АВТАЖ ЭВДЭРЧ СҮЙДСЭНИЙ УЛМААС ЗАРИМ ХОТ СУУРИН ГАЗАРТ НЭВТРЭХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ-

Рейнланд-Пфальц мужийн зүгээс үерт эвдэрч сүйдсэн зам, гүүр болон бусад барилга байгууламжийг сэргээн засварлахад зориулж богино хугацааны тусламж болгон 50 сая еврогийн дэмжлэг үзүүлжээ.

Инйхүү хоёр бүс нутагт оршин суугчдыг аврах ажиллагаа үргэлжилж байгаа хэдий ч олон зуун хүн сураггүй, олдохгүй хэвээр байгаа юм.

“Үерийн улмаас олон тэрбум еврогийн хохирол учирсан. Одоо хамгийн чухал зүйл бол бараг бүх зүйлээ алдсан хүмүүст, түүнчлэн дэд бүтэц нь устаж сүйдсэн гамшигт нэрвэгдсэн хотын захиргаанд нэн яаралтай, хүнд сурталгүйгээр түргэн туслах явдал", – хэмээн Германы Хот тосгод, Олон Нийтийн Нийгэмлэгийн тэргүүн Герд Ландсберг онцлов.

Хүчтэй, удаан үргэлжилсэн аадар борооны улмаас ийнхүү дээр дурьдсан хоёр бүс нутаг хамгийн ихээр хохирол амссан ба орон нутгийн эрх баригчид онц байдал зарлаад байна.

Түүнчлэн, Германы баруун хэсэгт орших Ахрвайлер дүүргийн эрх баригчид үерийн улмаас 1.3 мянган хүн сураггүй алга болсон тухай мэдээлэв

Германы баруун хэсэгт орших Арвайлер дүүрэг мөн үерийн гамшигт өртжээ. Тэнд 1,3 мянга орчим хүн сураггүй алга болсон талаархи мэдээллийг орон нутгийн эрх баригчид ирүүлжээ. Үүнээс өмнө нь хамгийн багадаа 58 хүн эндэж, хэдэн арван хүн сураггүй алга болсон хэмээн мэдээлж байсан юм.

Пүрэв гараг (2021.07.15)-ийн өглөө зөвхөн Бад Нойенар-Арвайлер хотын орчимд мянга гаруй аврах ажиллагаа гүйцэтгэсэн талаар орон нутгийн засаг захиргааны вэб хуудсанд байршуулсан мэдэгдэлд дурьджээ.

Зам, гүүрнүүд үерт бүрмөсөн автаж эвдэрч сүйдсэний улмаас зарим хот суурин газарт нэвтрэх боломжгүй болжээ. Хойд Рейн-Вестфалийн таван дүүрэгт усны далан хагарах аюултай нөхцөл байдал үүссэн тул оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байна. Трир хотод орон нутгийн голын ус эргээсээ хальж, уснаас 350 орчим хүнийг гарган аварсан байна.

Цаашид үерийн аюул эрсдэл байгаа тул Рейн-Эрфт дүүрэгт хүртэл онц байдал тогтоожээ.

-АВРАГЧИД МОТОРТ ЗАВЬ БОЛОН НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАН ОРШИН СУУГЧДЫГ АЮУЛГҮЙ ГАЗАРТ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ БАЙНА-

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель энэ үйл явдлын талаар тайлбар хийхдээ Германы баруун хэсэгт нүүрлээд байгаа эмгэнэлт явдлаас үүдэлтэй эцсийн хамрах цар хүрээ зөвхөн ойрын өдрүүдэд л тодорхой болно гэв.  Канцлер гамшгийн үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж, сураггүй алга болсон хүмүүсийн ар гэрийнхэнд  дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы канцлер Ангела Меркель, Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер нарт Германы баруун хэсэгт үерийн гамшиг нүүрлэсэнтэй холбогдуулан гүн эмгэнэл илэрхийлэв. Эмгэнэлийн мэдэгдлийг Кремлийн вэб хуудсанд нийтэлжээ.

Эмгэнэлд:

Эрхэмсэг ноён Холбооны Ерөнхийлөгч, Эрхэмсэг хатагтай Холбооны Канцлер аа! Германы баруун нутгийг циклон дайрсан харамсалтай үр дагавартай холбогдуулан бид гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу”, – гэжээ.

Оросын Төрийн тэргүүн гамшгийн улмаас ойр дотны хүмүүсээ алдсан тэдгээр хүмүүст чин сэтгэлээсээ харамсч байгаагаа илэрхийлэхийн сацуу сэтгэлийн дэмийг хамтад нь илгээж, гамшигт нэрвэгдсэн бүх хүмүүст түргэн эдгэрэхийг хүсч байгаагаа илэрхийллээ.

Цаг агаарын таагүй байдал Европын Нидерланд, Франц, Бельги улсуудад нөлөөлсөн байна.

Бельги улсын хувьд сүүлийн 20 жилд тохиогоогүй үер усны аюул нүүрлээд байна. Лхагва гараг (2021.07.14)-аас Пүрэв гариг (2021.07.14)-т шилжих шөнө тус улсын өмнөд хэсэгт орших Валлония мужид их хэмжээний усархаг аадар бороо орж эхэлсэн байна. Долдугаар сарын 15-нд усан бороо тасралтгүй орсон аж. Үүний үр дүнд бүс нутгийн байдал огцом доройтож үерийн аюул нүүрлэж эхэлжээ.

Статистик тооцооллоор өнгөрсөн өдрүүдэд Бельгид нэг сар хагасын хугацаанд ордог хур тунадас буусан аж.

Үерийн улмаас тус улсын өмнөд хэсэгт орших Валлония мужид амиа алдагсдын тоо 12-д хүрсэн гэх муу мэдээ байна. Үүнээс өмнө зургаан хүн эрсэдсэн байна. Түүнчлэн 5 хүн сураггүй алга болсон ба 20 мянга гаруй оршин суугч тог цахилгаангүй болоод байгаа аж. 

Замууд үерт автаж, төмөр замын хөдөлгөөнд саатал гараад байгаа юм. Хүчтэй үерийн усны урсгалд автомашинууд урсаж байгаа сэтгэл өвтгөм дүр зурагтай байна. Хотын гудамж талбайн усны түвшин 50-60 сантиметрт хүрч, зарим газарт бүр нэг метрээр нэмэгджээ.

Үерийн үр дагаврыг арилгахын тулд Бельгийн арван мужийн дөрөвт нь цэргийнхэн аврах ажиллагаа явуулж байгаа ба нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажилд гар бие оролцож эхэлжээ.

Үерийн ус шороотой холилдон урсаж замдаа тааралдсан бүхнийг маш хурдтайгаар нүд ирмэхийн зуур хуу хаман, олон арван орон сууцны барилгыг сүйтгэжээ. Аврагчид моторт завь болон нисдэг тэрэг ашиглан оршин суугчдыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж байна.

Үерийн улмаас Люксембург, Нидерландын зарим хэсэг мөн нэрвэгдээд байгаа аж.

Ер нь, байгалийн гамшигт од эрхэс хүчтэй нөлөөлдөг гэдгийг Дэлхийн олон эрдэмтэн, мэргэжлийн судлаач нар баталдаг. Гэсэн ч, аливаа байгалийн гамшиг бие биенээсээ үл хамааран, эсхүл харилцан уялдаатайгаар бий болдог. Байгалийн гамшиг ихэвчлэн хүний буруутай ​​үйл ажиллагааны үр дүнд үүсдэг: Тодруулбал, ой хээрийн түймэр, уулархаг газар дахь үйлдвэрлэлийн тэсэлгээ, далангийн барилгын ажил зэрэг хүний санаатай үйлдлийн улмаас хөрсний нуралт, мөсөн голын нуралт, гэх мэт байгалийн гамшиг бий болдог. 

Дэлхийд тохиож байсан томоохон еер усны аюулын талаар дурьдвал:

  • Хятадын Шар мөрөн – 1938 оны их үер. Янз бүрийн тооцоогоор 800,000-4,000,000 хүний ​​амийг авч одсон гэгддэг. Шар Мөрөн ихэвчлэн байнга үерлэж байдаг онцлогтой.
  • 1993 онд болсон их үер бол АНУ-ын түүхэн дэх хамгийн аймшигт үерт тооцогддог.
  • 1998 онд Хятадын Хөх мөрөн үерлэсний улмаас 14 сая хүн орон гэргүй болж байжээ.
  • 2000 онд Мозамбикт үер болж, тус улсын ихэнхи хэсэг усанд автаж, олон мянган хүний ​​амь нас эрсдэж байсан түүхтэй.
  • 2005 онд Энэтхэгийн Мумбай хотод үер бууж, 1094 хүн нас барсан.
  • 2010 онд Пакистанд үер болсны улмаас тухайн жилийн ургац хураалт тасарч, эдийн засгийн нэлээд хямрал амссан. Түүнчлэн, дэд бүтэц сүйдэж, олон хүний ​​амь эрсэдсэн эмгэнэлт үйл явдал болж байжээ.
  • Халуун орны циклон нь үер үүсэх гол шалтгаан болдог.
  • “Bhola” хэмээх циклон 1970 онд Зүүн Пакистан (одоогийн Бангладеш)-ийг дайрч байв.
  • 1975 онд “Нина” хар салхи Хятадыг дайрсан.
  • 2005 онд “Катрина” хар салхи АНУ-ын Нью-Орлеаныг дайрч байсан.
  • 2011 онд Австрали улсад “Яси” хар салхи тус тус дэгдэж байжээ.

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button