ДЭЛХИЙ

Сансрын “уралдаан”-д аль тэрбумтан нь түрүүлэх вэ

CNNмэдээллийн агентлагаас сансрын “уралдаан”-д Дэлхийн тэрбумтнуудын чухам хэн нь ахиц дэвшил гаргасан талаар онцолжээ.

Тэд бол:

Жефф Безос (Jeff Bezos) –Америкийн бизнесмэн, Amazon.com компанийг үүсгэн байгуулагч, "Blue Origin" сансрын нислэгийн компанийн үндэслэгч бөгөөд эзэмшигч;

Элон Маск (Elon Musk) –Америкийн бизнесмен, хөрөнгө оруулагч, инженер, зохион бүтээгч ба SpaceXкомпанийн CEO;  

Ричард Брэнсон (Richard Branson) –Их Британийн бизнес эрхлэгч, сансрын нисгэгч, Virgin Group корпорацийг үндэслэгч.

Гурвуулаа л өмнөө маш том зорилго тавин ажиллаж, сансар огторгуйг “эзэгнэх” гэсэн хүсэл мөрөөдөлдөө автсан хүмүүс. Сансар огторгуй бол ёстой л тэрбумтнуудын хийх ажил.

Дээрхи гурван тэрбумтан асар их санхүүгийн хөрөнгө оруулалтыг хийхээс өмнө сансар судлал үнэндээ л зогсонги байдалд орчихоод байсан гэхэд хилсдэхгүй.

Нэмж дурьдахад, чухам одооноос л бусад пүүс компаниуд сансрын орон зайг хөгжүүлэхэд зохих хэмжээний мөнгө “босгож” ажилд ханцуй шамлан орох болсон.  

Нөгөөтэйгүүр, нэр дурьдсан тэрбумтнууд аль хэдийнэ энэ салбарт маш их амжилтанд хүрсэн гэх “шум” сонсогддог. Тэдний компаниуд “NASA”-тай хамтран ажилладаг бөгөөд “NASA”-д хамгийн сонирхолтой асар том төслүүдээ хэрэгжүүлэхэд нь мөнгө санхүүгээр байнга тусалдаг, ялангуяа “Сарыг эзэмших хөтөлбөрт”-т нэлээдгүй хөрөнгө цацдаг.

Элон Маскийн хувьд аль хэдийнэ олон тооны “Starlink” хэмээх хиймэл дагуулуудыг өөрийн пуужинг ашиглан сансарт хөөргөөд байгаа юм. Энэ нь хиймэл дагуулын интернет бий болгох зорилтын хүрээнд хийгдсэн ажил юм.

Мэдээжийн хэрэг, үүнийг өөрийн пуужингийн загваргүйгээр хийх боломжтой байсан боловч энэ арга нь түүнд арилжааны олон давуу талтай байгаа юм.  

Харин Брансон, Безос нарын хувьд одоогоор “сансрын аялал жуулчлал”-ын салбарт түлхүү анхаарч эхэлсэн. Тэд тойрог замын аяллаар бизнес хийхийг зорьж байгааг эх сурвалжууд онцолж байна.

Why space? Battle of billionaires Bezos, Branson and Musk - Los Angeles  Times

Тиймдээ ч анхны алхам болгож Ричард Брэнсон сансрын хөлөг бүтээж (2021.07.11) ням гарагт Дэлхийгээс 80 км-ийн өндөрт хөөрсөн. Харин Жефф Безос (2021.07.20) мягмар гарагт тойрог замд нислэгээ үйлдэхээр төлөвлөж байгаа юм. Түүний хөөрөх төхөөрөмж нь Дэлхийгээс нэлээд өндөрт хөөрч чадвар жинхэнэ утгаараа сансрын аялал хийсэн гэдэг нь батлагдах ёстой болоод байгаа. Тэрбээр Дэлхийн агаар мандлаас 100 гаруй км-ийн өндөрт хөөрөхөөр төлөвлөж байгаа ба 80 болон 100 км гэдэг бол янз бүрийн улс орнуудын хүрч очдог тогтсон хязгаар буюу алдартай хоёр сансрын хил гэгддэг аж.

Billionaires in Space: How Musk, Bezos, and Branson Could Save Humanity -  YouTube

Жефф Безос, Элон Маск, Ричард Брэнсон нарын нийт хөрөнгийн хэмжээ 400 тэрбум америк доллараар үнэлэгддэг. Энэ нь Ирландын нийт дотоодын бүтээгдэхүүний үнэ гэсэн үг. Дээрхи мөнгөний нэг хэсгийг сансар судлалд аль хэдийнэ зарцуулаад байгаа юм.

“Сансрын гурван магнат” гэж нэрлэж болохоор эдгээр тэрбумтнууд бүгд өөрсдийн хөрөнгө санхүүгээ бусад зүйлсээс олсон байдаг. Элон Маск – интернетийн төлбөр тооцоо ба зайгаар ажилладаг автомашин, Жефф Безос – Amazon, Ричард Брэнсон – Virgin буюу Виржинийн Арлуудын эзэмшигч гэдгээрээ тус тус хөлжиж баяжсан. Ингээд тэд дор бүрнээ нийгэмд тустай  зүйл хийхээр шийдсэн нь ба тэдний нэг нь ийнхүү сансар судлал болоод байгаа билээ. 

О.АНАР

(Эх сурвалж: cnn; wikipedia)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button