ДЭЛХИЙНийгмийн

Дэлхийн бүх сэтгүүлчийг тагнадаг болох нь ил боллоо

Тагнуулын байгууллагууд гэмт хэрэгтэн, террористууд (алан хядагчид)-ыг мөрдөхөд ашиглаж байсан Израйлийн “NSO Group” компанийн программ хангамжийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа тэмцэгчид, сэтгүүлчид, сөрөг хүчний зүтгэлтнүүдийг тагнаж мөрдөхөд ашиглаж байжээ. Энэ талаар “Вашингтон Пост” (Washington Post) сонинд мэдээлжээ.

Тус хэвлэлд мэдээлснээр, “Хориотой Түүхүүд” (Forbidden Stories) ба “Эмнести Интернэшнл” (Amnesty International) ашгийн бус байгууллагуудаас тандалт хийх зорилгоор 2016 онд нэгтгэн гаргасан 50 мянга гаруй утасны дугаарын жагсаалтад нэвтрэх эрх олж авсан аж. Үүний дараа тэдгээр цуглуулсан мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хамтарсан шалгалт буюу мөрдлөг явуулж, жагсаалтад дүн шинжилгээ хийсэн байна.

Үүний зэрэгцээ, утасны дугаарын эздийн нэрсийг дугаарын жагсаалтад дурьдаагүй боловч сэтгүүлчид Дэлхийн 50 гаруй орны жагсаалтад багтсан мянга гаруй хүнийг олж илрүүлж чаджээ.

Тэдгээрийн дотор Арабын хааны гэр бүлийн гишүүд, 65 бизнес эрхлэгч, хүний эрхийг хамгаалагч 85 хүн, 189 сэтгүүлч, 600 гаруй улс төрчид, албан тушаалтнууд, тэр дундаа сайд нар, дипломат ажилтнууд болон цэргийн алба хаагч нар, зарим нэгэн Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар ч байгаа аж.

37 ухаалаг гар утаснаас цуглуулсан мэдээлэл нь компанийн эрх баригчдын эрх нь зөрчигдсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр амлалт өгсөн мэдэгдэлд эргэлзээ төрүүлж эхлээд байгаа юм.

Түүнчлэн, “NSO” компаниас 40 улс орны тагнуул, цэрэг, хууль сахиулах 60 байгууллаын ашиг сонирхлын төлөө үйлчилж байсан ч тодорхой мэдээллийг хараахан ил болгоогүйг онцолжээ.

2020 оны 12 дугаар сард Мексикийн эрх баригчид гэмт хэрэгтэй тэмцэх нэрийдлээр тагнуулын программ худалдаж авсан боловч түүнийхээ тусламжтайгаар сэтгүүлч, идэвхтнүүдэд хяналт тавьж, картелиудад тандалтын үйлчилгээ үзүүлж, тэдэнд программ хангамж худалдан борлуулж байсан тухай мэдээлж байсан. Цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаархи мэдээлэл 2012 оноос л ил болсон.

Авлига, хээл хахууль, Засгийн газар эрүүгийн гэмт бүлэглэлүүдтэй холбоотой байсныг мөрдөн шалгаж, эрэн сурвалжилж байсан олон арван сэтгүүлч, идэвхтнүүд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа амь үрэгддэг нь бодит бөгөөд эмгэнэлтэй хэрэг билээ.

О.АНАР

(Эх сурвалж: lenta.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button