СПОРТУЛС ТӨР

Допингийн асуудлаар | Л.Оюун-Эрдэнэ: Энийг нэг тийш нь шийдэхгүй бол арай хэтэрлээ

Допингийн шинжилгээгээр Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тунаж үлдсэн 16 бөхийн хоёроос нь сэргээш илрээд буй. Энэ жилийн наадамд түрүүлсэн аварга Э.Оюунболд багагүй хугацаанд допинг хэрэглэсэн байж болзошгүй хэмээн сэрдэгдэж байсан бол энэ бямба гарагт /2019.08.17/ цахим орчноор дамжуулан мэдээлэл хийсэн.

Допинг тойрсон уг асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тараах тайлбарыг сэтгүүлчдэд өгөв,

"Ер нь бол миний хувийн байр суурь бол бөх төр хоёр тусдаа байх ёстой. Уяач УИХ-ын гишүүн хоёр тусдаа байх ёстой. Энийг ингэж нэг талд нь гаргаж шийдэх ёстой байх. Тэгэхгүй бол арай хэтэрлээ. Олон асуудал гарч байна.

Ер нь үндэсний баяр наадмыг хуульчилсан нь буруу байж магадгүй. Хэт төрд татаад аваад ирчихсэн байх талтай. Тэрнээс биш бөхийн холбоо зүгээр зохион байгуулаад явж байсан юмыг заавал Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгож, заавал төр оролцдог болсон нь алдаа байж магадгүй. Энэ тал дээр миний хувьд ямар нэг байдлаар оролцохгүй. Ажиглаад л байж байна” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
1 сар 12, 2020 06:01

Viagra Apotheke Bestellen [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Propecia Daily Dosage Merck Tadalis Sx Naturel En Ligne

Холбоотой мэдээ

Back to top button