НийгмийнНИЙГЭМНИЙСЛЭЛ

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Амрагчдын тарьсан хог Туул голд “хогон овоо” үүсгэжээ

Өнгөрсөн наадмын амралтын өдрүүдээр иргэд зугаалах зорилгоор голын эрэг хэсгийг их зорьсон. Одоо ч гол бараадсаар байна. Гэвч Соёлтой салхилаад, хогоо түүгээд явах нэгэн байхад эсрэгээрээ хогон овоолгоо голын эрэгт хаяад явдаг хэсэг ч байна.

Тэнд өдөр бүр хүний амь аврахаар ажилладаг аврах багийнхны хэлснээр баяр наадмын өдрүүдэд Туул гол дагуух амрагчдын хөл хөдөлгөөн маш ихээр нэмэгджээ. Ажил орсон ч гэсэн хөл тасрахгүй байгааг ч хэлж байна. Үүнийг дагаад хог хаягдал нэмэгдэж, туул голын эргээр ундааны сав, гялгар уут, бэлэн гоймонгийн цаас сэлт өнхөрч, хийсч явах нь жирийн үзэгдэл болоод байна.

Амрагчдад зориулсан жорлонгийн хажууд “хогон овоо” босжээ.

Голд орчимд оршин суугч иргэн Н:

“Наадмын үеэр энэ хавьд амрах гэж ирсэн хүмүүс их архидан согтуурсан. Тэд их чимээ гаргаж оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Үүн дээрээ нэмээд хогоо ч хаа хамаагүй хаяна. Салхи гарахаар л тэр нь хашаанд ирж наалдаад бөөн хог болдог.”

Нийтийн эдэлбэр газар, эсхүл ногоон бүсэд энгийн хог хаягдал хаясан бол:

  • Учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тухайн иргэнээс гаргуулна. Мөн гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300 мянган төгрөгөөр торгоно. Хэрэв хуулийн этгээд дээрх зөрчлийг гаргавал гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая төгрөгөөр торгоно.

Туул голын бохирдол, татрал хэдэн жилийн өмнөөс л нийслэлд төдийгүй улс даяар том асуудал болж ирсэн. Эндээс ундны усаа авдаг өрхүүд ч цөөнгүй бий. Тэгтэл энэ гол Монголд байтугай дэлхийд хамгийн их бохирдолтой голуудын тоонд аль хэдийн багтах болжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хамгийн бохирдолтой голуудын жагсаалтад Туул гол багтсан байна.

/эх сурвалж: touristinfocenter/

Монголчууд хаягдалгүй, минималист байдлыг амьдрал ахуйдаа эрхэмлэж ирсэн ард түмэн. Нутаг сэлгэн нүүдэллэхдээ бууцандаа юу ч үлдээлгүй цэвэрлэж явдаг байсан нь үүний нэг жишээ. Тэгвэл хогондоо дарагдсан туул гол бидэнд уламжлалт соёлоо эргэн харахыг сануулж буй мэт.

Иргэн та голын эрэг, сав газраар амарч зугаалахдаа ил задгай хог хаялгүй авч яваад шатаахыг зөвлөж байна.

                                                                                                                    О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Ёс суртахууны доройтолд орсон хүмүүс маш их бнаа. Ууттай хогоо машиныхаа цонхоор үүдэнд шидчихээд яваад өгнө. Зусландаа гараад гудамжны хог зөөдөг ажил хийдэг болсон шүү ккк

  2. морио унаад л , морин тэрэг үхэр тэргээрээ ачаа бараагаа зөөгөөд явж байв#### таарсан хүмүүс … машин импротлохыг бүр зогсоох хэрэгтэй 🙁

  3. Торгож егеечээ эд нарыг тэгээд голын эргээс 40-50 метр зайд машин парк####даг дурэм
    М журамтай болмоор юм.

  4. Yostoi uud ttgdxgui xumuus bnaa bn. Yuch oilgxgui. Iim xumuustei yu yasn xotiin soyoliin talaar yrix ve. Xuniixn tolgoi tarxi xugjixgui blxr mongol uls maan yaj usuj degjxvde.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button