Нийгмийн

Орон нутагт ч ЭВЛЭЛДЭЖ чаддаггүй АРДЧИЛСАН НАМ

Хэсэг нам гүм байсан Ардчилсан намын асуудал дахин хурцадлаа. Сонгуулийн өмнө дотоод асуудал нь тартагтаа тулж байв. Гэтэл нийслэлийн хэд чимээ имээгүй байтал орон нутаг дахь гишүүд нь эв түнжин муудаж, хагаралдаж эхэлсэн нь Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг огцруулснаар илэрлээ.

Уг нь өнгөрсөн УИХ-ын сонгуулиар цэнхэртэж, АН-ыг гийгүүлсэн цөөхөн хэдэн аймгийн нэг байсан билээ. Гэвч төлөөлөгчид нь дотроо нудралцаж Ардчиллын гэх тодотголтой Засаг даргаа унагаачих нь тэр. Орон нутаг дотроосоо бус дээрээс шидсэн чулуу ийн нутгийн Ардчилагчдыг хагаралдуулсан гэж харагдахаар. Ялзарч өмхийрсөн дотоод дайн орон нутаг руу цөмрөн оров.

С.Эрдэнэ ч Х.Баттулгыг чичилж амжина лээ. С.Эрдэнэ дуугарах ч учиртай. Учир нь тэрбээр Ардчилсан намын даргын суудлаасаа буухаас өмнө Д.Золжаргалыг аймгийн намын даргаар томилж, тамга тэмдэгийг нь гардуулж өгөөд явсан билээ.

Чухам хэн нь хагаралдууллаа ч нэг нам дангаар ноёрхсон энэ үед Архангайн хэд ардчилалдаа хайргүй загнаж, өгөөш болж буй нь жишээ болов.

200 мянган гишүүнтэй, улстөрийн хоёрдогч том хүчин Ардчилсан намын хагарал хэнээс үүдэлтэй вэ? Тэр хагарлаас ХЭН, ЮУ хожих вэ гэдэг нь одоо ч тодорхойгүй. Ямартай ч сонгуулийн өмнөх хагарал, хуваагдал эрх баригчдад л ашигтай туссан. Хоёр хуваагаад хооронд нь дайтуулж, нам дарах төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн. Том хүчин жижиг намын түвшинд хүртлээ доройтсон. Одоо орон нутгийнхан хоорондоо эвлэлдэж чадалгүй, МАН-ынхны дараагийн хөнгөн зууш болж эхэлсэн нь харамсалтай л байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АН-ын бусдыг хараах, занах, гутаах, доромжлох, гүжирдэх, дарамтлах, хуйвалдах, улмаар араар нь хулгай хийдэг үндсэн ажил, арга барилыг Монголчууд мэддэг болсон. Товчдоо бол шударга бус, жинхэнэ ардчлагчид биш юмаа гэж. Иймээс дөвчигнүүр зөнөгүүдээ, мөн залуу ч гэсэн туйлшрагчдаа цэвэрлээгүй цагт өөдлөхгүй. Эсвэл өөрчлөн байгуулах, Ингэхгүй бол зуун мянга орчим гишүүн чинь залхаж байна шүү

Zochin
Zochin

Iduuleed bai iduuleed ter MANamd!! ,sain iduul chogchin

Зочин
Зочин

АН ыг жонхууруулж дуусахгүй нээ

Холбоотой мэдээ

Back to top button