ДЭЛХИЙ

Хонконгийн эсэргүүцлийн жагсаалд Жаки Чан оролцжээ

Хонконгийн залуучууд шударга ёс, эрх чөлөө, ардчиллын төлөө 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлүүлэн гурван сар тууштай тэмцэж байна.

7 сая хүн амтай Хонконг хотын сая гаруй иргэд энэхүү жагсаалд оролцожээ.  Хонконгийн их, дээд сургуулийн оюутан залуучуудаас гадна 30-60 насны иргэд жагсаалд өргөнөөр оролцож байна. Тэд жагсаал цуглааны үеэр түргэний тэрэгт шуурхай зам тавьж өгөхөөс гадна, тэмцэл өрнүүлж байсан орчмын эзэнгүй мухлагаас авч уусан ус, ундааныхаа төлбөрийг бэлнээр нь үлдээгээд явж байсан талаар удаа дараа гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр танилцуулжээ.

Жагсаалд оролцсон Хонконгийн алдарт жүжигчин Жаки Чан, Чой Юн Фат зэрэг одуудыг Хятадад урлагийн чиглэлээр хөдөлмөр эрхлэхийг нь хязгаарласан шийдвэрийг Хятадын Засгийн газар гаргасан байна.

Их сургуулиудын Оюутны холбооны удирдлагуудын гэр бүлийнхнийг сүрдүүлсэн талаар хэвлэл мэдээллийн бага хурлаар дамжуулан олон нийтэд мэдэгдэж, өнгөрсөн хугацаанд 748 хүн баривчлагдаж, 150 гаруй хүн бэртэл авсан талаар мэдээлэл хийжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button