Нийгмийн

Цар тахлын дараах цочирдом үйл явдлууд: Алдарт зөнч Нострадамус 2021 оныг ийн зөгнөж байжээ

Коронавирусийн цар тахлын дараа 2021 онд хүн төрөлхтнийг чухам ямар үйл явдлууд хүлээж байна вэ? Янз бүрийн байгалийн гамшигт үзэгдэл, үер усны аюул нүүрлэх үү? Алдарт зөнч Нострадамусын зөгнөснөөр хорвоо ертөнцийг өөрчлөх томоохон өөрчлөлт, хувьслууд хүн төрөлхтөн та биднийг хүлээж байгаа ажээ.

Нострадамус бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн алдартай, бас үнэнийг зөгнөгч “бошиглогч” гэгддэг. Түүний зөгнөлүүд нь дөрвөн үгтээр (заримдаа дөрвөн мөртөөр) шүлэглэсэн хэлбэртэйгээр бичигдсэн байдаг ба ихэнхи зөгнөлүүд нь аль хэзээний бодитоор биелээд байгаа юм.

Нострадамусын 2021 онд болох 8 лүндэн буюу зөгнөлийг та бүхэнд танилцуулъя.

1. Зомби-ертөнцийн мөхөл (Зомби-Апокалипсис)

Оросын эрдэмтэд хүмүүсийг зомби болгож хувиргах биологийн зэвсэг-вирусыг бүтээнэ. Ертөнцийн төгсгөл бидний бодож төсөөлснөөс ч ойрхон байгаа гэжээ.

2. Библид өгүүлдэг өлсгөлөн гачаал тархана

Нострадамус Дэлхийн төгсгөлийн анхны шинж тэмдгүүд нь өлсгөлөн, газар хөдлөлт, янз бүрийн өвчин, тахал болно гэж таамаглаж байна.

Нострадамусын зөгнөлөөр Дэлхийн төгсгөл ойртсоны анхны шинж тэмдгүүд нь өлсгөлөн гачаал, газар хөдлөлт, янз бүрийн халдварт өвчин, тахал, үер усны аюул болно гэжээ. Эдгээр үзэгдлүүд илүү давамгайлах бөгөөд 2020 оны коронавирусийн цар тахал бол Дэлхийн бүх хүн амд нөлөөлөх сөрөг үйл явдлуудын эхлэлийг тавина гэж зөгнөжээ. Өргөн хүрээг хамарсан гай гамшиг биднийг өнгөрсөн үе рүү аваачих ба Дэлхийн хүн амын ихэнхи нь тэрхүү хараалыг даван туулж чадахгүй гэсэн байна.

3. Лалын шашинтнууд Европ тивийг эзэлнэ

Нострадамусын зөгнөлд дурьдагддаг “Тэмээ” бол — Европ тивийг “усанд автуулах” лалын шашинт арабчуудыг илэрхийлсэн тэмдэг. Ирэх 2021 онд лалын шашинт цагаач дүрвэгчдийн шинэ давалгаа гарах эсэх, эсхүл хөгшин Европын улс орнуудын хувьд хүн ам зүйн төлөвлөлт, нөхөн үржихүйн асуудал нь нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа зэрэг нь арабын улс орнуудаас Европ тивийг зорих олон тооны дүрвэгсдийн цувааг бий болгох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

4. Нарны соронзон шуурга

2021 онд дэлхий дээр их хэмжээний хохирол учирч болзошгүй хүчтэй соронзон шуурга Наран дээр болно гэжээ.

“Их ус агаарт хөөрч, газар түүний дор нуугдахыг харна – хэмээн Нострадамус анхааруулжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн хортой үр дагаврын улмаас Дэлхийн хэмжээнд улс гүрнүүд хоорондоо нөөц баялгийн төлөө өрсөлдөж, их хэмжээний шилжилт, нүүдэл эхлэх үеэр олон тооны дайн, мөргөлдөөнүүд гарна.

5. Дэлхий сансрын жижиг гаригтай мөргөлдөнө эсхүл дэлхийд ойртож ирнэ

“Хүн төрөлхтөн тэнгэрт гал гарч, үргэлжилсэн урт оч үсрэхийг харна”. Үүнийг удахгүй нүүрлэх байгалийн гамшиг гэж тайлбарлаж болох боловч энэ нь өөр нэг зөгнөлд нь Дэлхийтэй мөргөлдөх том астероид буюу сансрын жижиг гаригийн тухай зөгнөл юм. Дэлхийн агаар мандалд орж ирсэн астероид нь тэнгэрт яг л гал шиг асна гэсэн үг юм. Тиймээс тэнгэрт гал гарна гэжээ. Энэ зөгнөлийг АНУ-ын Агаарын Нислэг, Сансрын Орон Зай Судлалын Үндэсний Удирдах Газар буюу “NASA”-гийн мэдээллээр бол 2021 оны тавдугаар сарын 6-нд Дэлхий “2009 KF1” астероидтай мөргөлдөх бодит аюул байгааг аль эртнээс мэдэгдсээр ирсэн.

6. Аймшигтай газар хөдлөлт Калифорнийг устгана

Нострадамусын бичсэн дөрвөн үгтээр шүлэглэсэн тайлбарт дурьдсанаар бол 2021 онд онц хүчтэй газар хөдлөлт болж улмаар Калифорнийг сүйрүүлэх болно гэжээ. Нострадамус зөгнөхдөө, маш хүчтэй том газар хөдлөлт Дэлхийн баруун бүс нутагт, ялангуяа Калифорнид голлон үүснэ гэсэн байна. Олон орны одон орон судлаачид, зурхайчдын үзэж байгаагаар Нострадамусын “Буд гариг Нумын ордон руу орж, Санчир гариг далдлагдана” гэсэн мөрт нь Буд (Меркури) болон Санчир гаригийн сансар дахь дараагийн байрлалыг заасан хугацааг илтгэж байгаа бөгөөд тэр хугацаа нь — 2021 оны 11 дүгээр сарын 25 юм байна.

7. Америк цэргүүдийн уураг тархинд чип суулгах болно

Америкийн цэргүүд хүн төрөлхтнийг аврах анхны Хүн-Робот болно. Тэдний уураг тархинд суулгагдсан тусгай чип нь биологийн шинжлэх ухааны хүрээ хязгаарыг давж, дижитал оюун ухааныг хүн төрөлхтөнд олгоно.

8. Ромын Пап лам Гэгээн Франциск хүмүүсийг сүм хийд рүү хөтлөнө

Ромын Пап лам, Гэгээн хутагт Франциск нь Католик шашныг хичнээн жил тэргүүлэхээс үл хамааран тэрбээр түүхэнд гайхамшигтай, гайхалтай өвийг үлдээх болно. Сүм хийд нь олон сая хүнийг амийг аврах «аврах завь» болно гэжээ.

Нострадамусын зөгнөлийн ихэнхи нь биеллээ олсон байдаг ч энэ бүх зөгнөл бол зөвхөн таамаг төдий зүйл учраас айж сандрах зүйл огт байхгүй гэдгийг эрдэмтэд урьдчилан сануулж байгаа. Гэсэн ч, коронавирусийн цар тахал, мутацид орсон шинэ хувилбарууд,  Европын орнууд, Хятадад болсон үер усны гамшиг, Америкт болсон хүчтэй газар хөдлөлтүүд чухамхүү энэ 2021 онд тохиож байгаа нь одон орон судлаачид, эрдэмтдийн анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм.

Боловсруулсан О.АНАР

(Эх сурвалж: sputniknews.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Кса
Кса
2021-07-23 09:12

Юу билээ, Нострадамусын үед хүмүүс Америк тив гэж мэддэг байлуу?

Б.ДОРЖ
Б.ДОРЖ
2021-07-23 09:32

ХӨӨЕ ЯАСАН ИХ МУНХРУУЛДАГ ЮМ БЭ. ДЭЛХИЙ ХЭЗЭЭ СӨНӨХ, ГАЗАР ХЭЗЭЭ ХӨДЛӨХИЙГ ХЭН Ч МЭДЭХГҮЙ. ИЙМ ЮМААР ХҮМҮҮСТ АЙДАС БИТГИЙ ТӨРҮҮЛЭЭЧЭЭ. ИЙМ ДЭМИЙ СОЛИОТОЙ ЮМ БИЧДЭГ ЭТГЭЭДИЙГ ЯАРАЛТАЙ БАРИВЧИЛЖ ЦЭЭРЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.

Зочин
Зочин
2021-07-23 13:28

Хүмүүс гар утас, компьютерийн ачаар �##�ь хэдийн зомби болчихсон. Одоо чип суулгах л үлдсэн

Монгол багш
Монгол багш
2021-07-23 20:03

Короногиын хажуугаар элдэв зөгнөл мэтийн гаж орчуулга гаргаж хүмүүсийг битгиы улам бүр дархлааг нь унагаад баы ллруудаа!!!! Үргэлж өөдрөг зүйл ярьж бичиж бай. Иймэрхүү юм сонирхож хөөцөлддөг хүмүүс өөрсдөө л дотооддоо бүгшиж амьдар .Ард түмнийг минь битгий улам бүр донслуулаад бай!!!

Зочин
Зочин
2021-07-23 22:30

Ойрын жилүүдэд энэ хүний зөгнөлүүдийг анзаарч байхад ерөөсөө таараагүй. Ямартай ч энэ жил ийм болно гэж тавигдсан зөгнөлүүд дандаа зөрдөг

Зочин
Зочин
2021-07-24 21:40

хара�##� идсэн христийн хөлсний пост байна

гүн
гүн
2021-07-25 05:45

Зөгнөсөн байсан гээд л өнгөрсөн хойно нь бичих юи тийм л зөнч юм бол одоо 22 оны тухай бич л дээ

Үхэл
Үхэл
2021-07-25 15:18

Нэг мөсөн сүйрээсээ!!!

Zda
Zda
2021-07-26 01:52

Svirwel 1 moson bvgd svireesei tvgshvvr daram aidasgvi amar zda

zovrelioptor
zovrelioptor
2021-07-31 07:49

Wonderful work! That is the kind of information that are meant to be shared across the internet. Shame on the search engines for now not positioning this submit upper! Come on over and visit my website . Thank you =)

Холбоотой мэдээ

Back to top button