НИЙГЭМ

Б.Баттөр шагналын мөнгөөрөө байгуулсан жиү жицү клубээ “Өнөр бүл” төвд нээлээ

Монгол телевизээс эрхлэн гаргасан “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн ялагч болсон Б.Баттөр шагналын 50 сая төгрөгөө НҮБ-ийн Хүүхдийн санд хандивласан. Тэгвэл тус хөрөнгөөр Монгол дахь хүүхдийн сангийн суурин төлөөлөгч нар хүүхдийн асрамж, халамжийн “Өнөр бүл” төвд Жюү Жицүгийн урлагийн заал, талбайг бүрэн тохижуулж өгчээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Монголын Жицүгийн холбоо, МУБИС-ийн Биеийн тамирын сургууль хамтран хүүхдүүдэд зориулан Жюү Жцү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ нь тус хөтөлбөрийн хүрээнд нээгдэж буй хоёр дахь клуб юм. Энэ нь хүүхдийг бие хамгаалах урлагаар дамжуулан өөрийгөө хамгаалах болон бусад ур чадваруудыг эзэмшүүлэх зорилготой.

"UNICEF"-ийн төлөөлөгчийн зүгээс “Бид ангуучтай нэг л удаа уулзсан. Тэрбээр бидний санааг ихэд сайнаар хүлээж авч дэмжсэн учир өнөөдөр ингээд жюү жицү клубийг амжилттай нээж байна. Бидний зүгээс “Өнөр бүл” төвд клубээ нээж байгаадаа маш баяртай байна” хэмээсэн юм.

Харин тэмцээний ялагч Б.Баттөр “Олимпын нээлттэй давхцаж нээлтээ хийж байгаа учир нь хүүхэд бол бидний ирээдүй. Энэ заалнаас ирээдүйн олимпын аварга төрөх болтугай гэж бэлэгшээж байгаа юм” хэмээн хэллээ. Тэрбээр клубийн нээлтэд ирсэн хүүхдүүдэд хандаж “Хэзээ ч битгий бууж өгөөрэй. Миний хувьд гэр бүлийн асуудлаар ганцаараа туулж өнгөрүүлэх хэрэгтэй болсон олон зүйл бий. Тийм ч учраас би та бүхнийг хамгийн сайн ойлгож, тусалдаг хүн байж чадна” гэв.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x