ДЭЛХИЙ

Африкийн арслангийн тоо толгой цөөрчээ

Африкийн онгон байгаль дахь арслангийн тоо толгой 22509 болж цөөрчээ. Ийм дүгнэлтийг Их Британийн Оксфордын их сургуулийн онгон байгалийг хамгаалах судалгааны газрын эрдэмтэд хийсэн тухай  Йоханнесбургийн  “702 Talk Radio” радиостанц мэдээлсэн байна.

Африкт зэрлэг арслангууд амьдрах орчныхоо 95 хувиас үгүй болсон гэж эрдэмтдийн судалгаанд дурджээ. Судлаачдын тоолсноор, Малави улсад онгон байгальд ердөө тав, Анголд 25, Руандад 22, Нигерид 30 арслан үлдсэн байна. Хамгийн олон буюу 8176 арслан Танзанид зэрлэг байгальд байгаа бол ӨАБНУ-д 2070, Кенид 1825, Замбид 1095, Мозамбикт 1295, Зимбабвед 1709 арслан онгон байгальд үлдсэн байна.

Арслангуудын нутаглаж буй газар нутгийн 40 хүртэлх хувь нь Африкийн улс орнуудын хамгаалалтад байдаг бүс нутгууд юм. Эдгээр амьтны дөнгөж 14 хувь нь хамгаалах ямар ч дүрэм журамгүй газруудад нутагладаг байна.

Африкийн арслангууд нь зөвхөн маш сайн хамгаалалттай газар нутагтай тохиолдолд онгон байгальдаа хадгалагдан үлдэнэ гэж эрдэмтэд дүгнэжээ. Үүний тулд Африк тивийн орнуудын зэрлэг амьтдыг хамгаалах байгууллагуудын төсвөөс хэтэрсэн санхүүжилт хэрэгтэй гэнэ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button