НИЙГЭМ

Зарим орон ОХУ-ын “Sputnik V” вакцинаас татгалзаж буй ШАЛТГААН

ОХУ-ын “Sputnik V” вакциныг дэлхийн зарим улс орнууд хэрэглэхээс татгалзаж эхэлсэн тухай мэдээлэл байна. Тэдний татгалзах болсон гол шалтгаан нь вакциныг асар богино хугацаанд боловсруулсан, эмнэлзүйн туршилтын хугацаа хангалтгүй, туршилт судалгааны тайланг бүрэн хэвлэж гаргаагүйгээс чанарын хувьд итгэл төрүүлэх хэмжээнд хүрээгүй хэмээн дүгнэж эхэллээ.

“Sputnik V” вакциныг үнэхээр л богино хугацаанд гарган авсан бөгөөд эмнэлзүйн хоёр дахь туршилт дууссаны дараа бүртгэгдсэн. Хөгжлийн эхэн үеэс албан ёсоор бүртгүүлэх хүртэл явц хагас жилээс ч бага хугацаа зарцуулсан. Гэсэн хэдий ч, “COVID-19”-ийн халдвар Дэлхийг нийтийг бүхэлд “залгиж” нөхцөл байдал улам хүндэрч эхэлсэн тул коронавирусийн эсрэг вакцины үйлдвэрлэлийг яаралтай шийдвэрлэх шаардлага тулгарсан.

ОХУ-ын Эрүүл Мэндийн Яамны харьяа Н.Ф.Гамалеин нэрэмжит Эпидемиологи, Микробиологийн Үндэсний Судалгааны Төвийн эрдэмтэд дөрвөн зууны турш янз бүрийн вакцин боловсруулж, үйлдвэрлэсээр ирсэн түүхтэй. Богино хугацаанд вакцин гаргаж авсан нь тийм ч санаа зовоосон зүйл огт биш хэмээн судалгааны төвийн захирал Александр Гинтсбург мэдээлэв. Тус төвд Оросын тэргүүлэх зэргийн шилдэг эрдэмтэд ажилладаг, вакцин үйлдвэрлэх хүчирхэг технологийн бааз байдаг.

Тийм ч учраас, Дэлхийн хамгийн анхны коронавирусийн эсрэг вакцин бүтээхэд зарцуулсан төсөв зардалд ердөө 1,5 тэрбум рубль зарцуулсан бол барууны эм үйлдвэрлэгч компаниуд вакцинд хэдэн арван тэрбум америк доллар зарцуулсан.  

Унгар улс бол Оросын “Sputnik V” вакциныг туршилтанд хамруулсан Европын анхны улс болсон. Унгарын Гадаад Хэргийн Яамны тэргүүн Петер Сийярто энэ баримтаар бүр бахархаж, иргэдийн аюулгүй байдал бол эн тэргүүний асуудал гэсэн. Гэсэн хэдий ч, туршилтуудын дараа Унгарын эрх баригчид “Sputnik V” вакциныг худалдан авахаас татгалзаж эхэлсэн. “Sputnik V” вакциниай холбоотой асуудал Украйн, Оросын хооронд ч тодорхойгүй  байдал үүсээд байгаа. Украйны Харьковын “Биолек” компанийн зүгээс өөрийн үйлдвэр дээрээ вакцин үйлдвэрлэх талаар ОХУ-ын хөгжүүлэгчидтэй амжилттай хэлэлцээр байгуулж, улмаар “Sputnik V” вакциныг бүртгүүлэх хүсэлт гаргасан ч Украйны эрх баригчид зөвхөн бүх үе шатны эмнэлзүйн туршилтад орсон вакциныг ашиглана хэмээн мэдэгдсэн. Харин үүний оронд  Украйн улс Хятадын вакцин үйлдвэрлэгчидтэй вакцин авах гэрээ байгуулах тухайгаа мэдээлсэн.  

Аргентин улс ОХУ-аас 18,5 сая тун “Sputnik V” вакциныг авах гэрээ байгуулсан байсан. Гэсэн ч, вакцины нийлүүлэлт хойшилсон тул Аргентины эрх баригчид үүнд ундууцсан. Учир нь, вакцин бол тодорхой заасан хугацаатай байдагтай холбоотой. Вакциныг заасан хугацаанд нь хийхгүй байх нь вакцин огт хийлгээгүйтэй ижил үр дүнтэй байдагтай холбоотой.

Аргентинд хүн амынх нь ердөө 12-хон хувь нь вакцины хоёр дахь тунд хамрагдсан. Харин дөнгөж 37 хувь нь эхний тунг хийлгүүлсэн тооцоо байна. Үүнтэй уялдаад, Аргентин улсын хувьд хүн амын тал хүрэхгүй хувь нь вакцинжуулалтад хамрагдаагүй доогуур үзүүлэлттэй байгаа тул коронавирусийн мутацид орсон “Дельта” шинэ хувилбараас болгоомжилж байгаа юм.

Picture of vials of Russia's Sputnik V vaccine against the novel coronavirus disease, COVID-19, seen at the Cotahuma Hospital in La Paz, on February 3, 2021. (Photo by Jorge BERNAL / AFP)

Аргентин улс өнгөрсөн 2020 оны аравдугаар сараас оросын “Спутник-V” вакцин авах тухай тусгай хуулийг баталсан. Тиймээс тухайн үед Америкийн “Файзер”, “Модерна” гэх зэрэг бусад орнуудын вакциныг хүлээн авахаас татгалзсан байсан.  Тодруулбал, Аргентины эрх баригчид хүн амаа зөвхөн “Спутник”, “Синофарм”, “АстраЗенека” гэсэн вакцинуудаар дархлаажуулах албан ёсны шийдвэр гаргасан.

Словак улсын хувьд хүн амын дийлэнхи нь мөн оросын вакцинаас татгалзаж эхлээд байна. Зөвхөн оросынх ч биш өөр бусад вакцинд ч хамрагдах хүсэлгүй байгаагаа илэрхийлэх болсон талаар тус улсын эрх баригчид мэдэгдлээ. Шалтгаан нь оросоос авсан вакцины хадгалалтын хугацаа нь энэ сарын эхээр дууссан, мөн энэ вакцин нь гэрээнд заасанд үзүүлэлтүүд нь зөрүүтэй байсан гээд энэ оны гуравдугаар сард тус улсад нэлээдгүй шуугиан дэгдсэн. Тиймээс, Орос, Словак хоёр улсын хооронд маргаан дэгдэж, Словакийн Эрүүл Мэндийн сайд нь албан тушаалаасаа хүртэл огцорсон удаатай. Захиалж авсан “Sputnik V” вакциныг оросын талд хүлээлгэн өгсөн билээ.

Барзилийн эрдэмтэд ч оросын вакциныг хуурамч хэмээн мөн л татгалзах болсон.

О.АНАР

(Эх сурвалж: life.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Hulhi vaktsin.
Hulhi vaktsin.
2021-07-24 10:07

Manaid sputnik hiilgesen hymyys vaktsingyi yum shig korona tusaad bna. Orosuud oorsdoo hiilgehgyi bga n uchirtai bolowu.

Cialis
Cialis
2021-10-29 22:45

KamagraРІВ®

Cialis
Cialis
2021-10-31 15:55

Kamagra Acheter 200 Mg

buy viagra online los angeles
buy viagra online los angeles
2021-10-31 16:44

Zyvoxamoxicillin

how long for propecia to work
how long for propecia to work
2021-10-31 21:25

buy cialis overnight

Stromectol
Stromectol
2021-11-01 14:13

Le Viagra Rend Sourd

viagra online no prior prescription
viagra online no prior prescription
2021-11-13 21:21

Canaian Meds

Priligy
Priligy
2021-11-15 12:06

cialis from canada

gabapentin addictive
gabapentin addictive
2021-12-06 12:03

Where To Buy Secure Fluoxetine Medicine

buy plaquenil
buy plaquenil
2021-12-07 11:58

price comparison cialis

Холбоотой мэдээ

Back to top button