ДЭЛХИЙ

Эрдэмтэд хорт хавдрыг эмчлэх шинэ аргыг санал болгожээ

Хавдрын эсүүдийг нэлээд үр дүнтэй устгах аргыг Оросын эрдэмтэд Финланд болон Германы эрдэмтэдтэй хамтран санал болгожээ. Цахилгаан соронзон туяаны аргаар хавдрыг эмчлэхдээ кремнигээр хийсэн нано утаснуудыг ашиглах аргыг эрдэмтэд санал болгосон байна. 

Хорт хавдрыг цахилгаан соронзон туяагаар эмчлэх аргыг одоогоор эрчимтэй судалж байна. Энэхүү аргыг хэрэгжүүлэхэд хавдрын хэсэгт урьдаас байрласан, цахилгаан соронзон туяаг эрчимтэй шингээх чадвартай бодис тус болох аж. Ингэснээр эд эсүүдийг халааж, температур нэмэгдэж буй хэсгүүдэд хавдрын эсүүдийг үхүүлэх юм.

Бага зэрэг хортой кремнигээр хийсэн нано утаснуудыг цахилгаан соронзон туяаг шингээх үүрэг гүйцэтгэхэд ашиглахыг эрдэмтэд санал болгожээ. Ашигласнаас хойш 24 цагийн дотор нано хэсгүүд биеэс устгагдах боломжтой юм. 

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button