ДЭЛХИЙ

Аляскад яргай загас олноороо үхжээ

АНУ-ын Аляска муж улсад хэд хэдэн төрлийн яргай загас, тодруулбал горбуша, нерка, кета зэрэг яргай загаснууд хэт халуун болсны улмаас олноороо үхсэн болохыг эрдэмтэд тогтоожээ.

Аляскийн эрдэмтэн Стефанигийн “CNN” сувагт мэдээлснээр, өнгөрсөн сарын сүүлээр Коюкук мөрний дагуу судалгаа хийсэн эрдэмтдийн баг олон тооны үхсэн яргай загастай таарсан аж.

Судалгааны явцад эрдэмтэд нийт 850 үхсэн загас тоолсон боловч үүнээс арав дахин их яргай загас үхсэн байж магадгүй хэмээн тооцоолж байна.

Үхсэн яргай загаснуудыг шинжлэхэд ямар нэг шимэгч болон бусад халдвар илрээгүй бөгөөд хэт халууны улмаас түрсээ шахаж амжилгүй үхсэн болохыг тогтоосон гэж эрдэмтдийн тайланд дурджээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button