ДЭЛХИЙ

БНХАУ: Америкийн ардчилал хөөсөрсөн “Кока кола”-тай адилхан

БНХАУ-ын Гадаад Хэргийн сайд Ван И АНУ-ын Гадаад Харилцааны Зөвлөлийн төлөөлөгчидтэй хийсэн онлайн-видео хурлын үеэр АНУ-ын ардчиллыг хөөсөрсөн “Кока кола” ундаатай адилтган харьцуулсан байна.

Тодруулбал, Ван И хэлэхдээ, Хятад Америкийн хооронд өрнөж буй сөргөлдөөнт “дайн” бол “ардчилал ба эзэрхэг ёс”-ын маргаан гэдгийг тод томруунаар нотлон онцолсон байна. 

Ер нь ямар ч улс орон өөрсдийн үзэл баримтлал, дагаж мөрдөж буй системээ бусад улс орнуудын хүсэл сонирхолд нийцүүлэн дураараа өөрчилчихдөг зүйл биш гэдгийг Ван И онцгойлон дурьджээ.

Тэрбээр хэлэхдээ:

АНУ-д анхны сиропыг нь үйлдвэрлэж гаргаад бүх дэлхий нийтээрээ яг л тийм нэг ижил амтыг мэдэрдэг шиг зүйл бол Ардчилал биш. Ардчилал бол – “Кока колаогт биш. Ардчилал гэдэг нэг ижил амттай байдаггүй. Хэрэв Дэлхий дахинаараа ганцхан загварт баригдаж, ганцхан соёлтой болчихвол Дэлхий бүхэлдээ амьдрах чадвараа алдаж, амьд үлдэх боломжоо алдах болно. Хятад улс огт өөр бодлого явуулж байгаа. Улс орнуудын олон талт байдал, бие биенээ харилцан хүндэтгэх зарчмыг бид илүүд үздэг. Бусдад өөрийнхөө загварыг хүчээр тулгахаас илүүтэйгээр харилцан бие биенээсээ суралцах нь чухал. Хятад, Америкийн олон арван жилийн харилцааны явцад олж авсан хамгийн чухал ойлголт бол хэдийгээр хоёр улс нийгмийн тогтолцоо өөр боловч энэ нь тэдний санал зөрөлдөөнөөс үл хамааран нийтлэг ойлголтыг эрэлхийлж, харилцан үр ашигтай амжилтын өөд хүрэхэд саад болохгүй байх тууштай хамтын ажиллагаа, энх тайванчаар зэрэгцэн орших явдал”, – хэмээн Ван И дүгнэлээ.

Мөн, Улс орон чухам ямар замаар замнахыг, ямар системийг дагахыг ард түмэн өөрсдөө л сонгож, аль зөв буруу болохыг ард түмэн л шийддэг. Хятад улс хэзээ ч гадны загварыг нэвтрүүлж байгаагүй, мөн өөрсдийн үзэл суртал, бодлогоо хэзээ ч “экспортолж” байгаагүй бөгөөд бусад улс орнуудыг ч Хятадыг дагаж дуурайн хуулбарлахыг шаардаж байгаагүй гээд, Дэлхийн бусад улс орнуудыг зөвхөн өөрсдийн үндэсний нөхцөл байдал, ард иргэдийнхээ хэрэгцээнд л нийцсэн тийм хөгжлийн замаар замнахыг уриаллаа.

Үүнээс өмнө нь, БНХАУ-ын Гадаад Хэргийн дэд сайд Лэ Юйчэн АНУ-ыг “унтаж байгаа мэт худлаа дүр эсгэсэн” хүнтэй харьцуулж байсан юм. Шинжаан-Уйгурын өөртөө засах орны нөхцөл байдалтай холбоотой асуудалд хийж буй Бээжингийн албан ёсны мэдэгдлийг Вашингтоны зүгээс одоо хэр нь хүлээн зөвшөөрөхгүй, итгэхгүй байгаагаа удаа дараа мэдэгдсээр байгаа. 

БНХАУ, АНУ-ын харилцаанд үүссэн ан цав Ерөнхийлөгч асан Дональд Трампын үеэс нэлээд гүнзгийрэн хурцдаж эхэлсэн. Харин Ардчилагч Жозеф Байден АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болсноор Хятад, Америкийн энэ сөргөлдөөн намжих болов уу гэсэн хүлээлт байсан хэмээн зарим нэг шинжээчид дүгнэж байсан ч Жозеф Байден Хятадын хувьд “зөөлөн” бодлого баримтлахгүй юм байна гэдэг нь тодорхой болчихоод байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-24 09:39

хужаа жоохон мөнгөтэй болчихоод их хуцдаг болжээ. Хятад улс хэзээ ч гадны загварыг нэвтрүүлж байгаагүй коммунизмыг тэгээд хаанаас авсан юм бэ

Зочин
Зочин
2021-07-24 10:55

Муу а.л.н.у.у.д өөрсдөө я.а.л.з.а.р.ж ө.мхийрсөн бааснуудтай адил муу хужаанууд

Энхээ
Энхээ
2021-07-25 12:34

Хятадын энэ дээрэнгүй үзлийг яах гэж ингэж Эгүүр.мн маш бахархсан маягаар тавиад байгаа юм бэ? Монгол ардчилсан орон шүү . Болиорой. Наадхыг чинь жинхэнэ гаднын хаг####ан бутаргах , хорлонт үйлдлийг дэмжиж дэвэргэсэн гэдэг юм шүү. Өөрсдөө ардчилсан нийгэм байгуулж байж дебил юмуу эсвэл гаднын тагнуулын байгууллага юмуу юугаа бичээд солиороод байгаа юм!!!!!!

зочин
зочин
2021-07-25 12:49

Манайх Хятадтай зөв бодлого явуулж байж хожин.

zovre lioptor
zovre lioptor
2021-07-31 07:56

An fascinating discussion is worth comment. I believe that it's best to write extra on this topic, it may not be a taboo topic however generally individuals are not enough to speak on such topics. To the next. Cheers

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x