Нийгмийн

Олимпоос улсынхаа анхны медалийг хүртсэн Дарья Белодед амжилтаа чамлаад уйлав

Украин улсын жүдоч Дарьа Белодед эх орондоо “Токио-2020” олимпоос анхны медалийг авчирлаа. Дарья Белодед жүдо бөхийн 48 кг-ийн жинд хүрэл медал хүртсэн.

Риогоос Токиогийн олимпын мөчлөгт хуруу дарам ялагдан, дэлхийн хошой аварга болсон тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Израилын жүдоч Шира Ришониг ялсан. Улмаар Монголын тамирчин М.Уранцэцэгийн хамт хүрэл медалийн тавцанд зогслоо.

Эл жинд Дистрия Красник түрүүлэн, олимпын аварга болж, дэлхийн аварга, Японы жүдоч Тонаки Фүна мөнгөн медаль хүртэв.

Дарья Белодед хүрэл медалийн төлөөх барилдаанд ялсныхаа дараа уйлсан. Энэ нь баярын бус харамслын нулимс байлаа. Учир нь тэр Токиогийн дэвжээнд зөвхөн олимпын аварга болохын төлөө л барилдсан юм.

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button