ДЭЛХИЙНИЙГЭМ

Мэдээллийн дайн буюу “ТАРХИ УГААЛТ”

Санхүүгийн салбар дахь мэдээллийн дайны үндэс суурийг анх Майер Ротшильд (1743-1812)-ийн таван хүү Лондон, Парис, Вена, Франкфурт болон Неаполь гэх эдгээр Европын томоохон таван хөрөнгийн бирж дээр хүлээн зөвшөөрөгдсөн мэдээлэл-санхүүгийн үйл ажиллагааг явуулснаар тавьсан гэддэг.

Ротшильдийн гэр бүлийнхэн, Еропын янз бүрийн улс дахь еврейчүүдийн холбоо болон өөрийн тагнуул туршуулын тусламжтайгаар, Наполеоны амжилт хийгээд азгүйтлийн талаархи байлдааны ажиллагааны тухай мэдээллийг олж авч чадсан байдаг. Ингэснээрээ, санхүүгийн зах зээл дээрхи өрсөлдөөн уралдаанд асар их хэмжээний мөнгө олох болсон.

Үндсэндээ, АНУ-ын хувьд хамгийн үр өгөөжтэй зэвсэг бол санхүүгийн хүрээн дэх мэдээлэл-сэтгэл зүйн дайсагнал, сөргөлдөөн бөгөөд онол болон практикийн тал дээр үүний хамгийн тод амьд жишээ бол бүх цаг үеийн, бүх нийтийн санхүүгийн “терминатор” гэгддэг олноо танигдсан Жорж Сорос юм.

Ж.Сорос хөрөнгийн зах зээлийн дахин сэргэх онол гэгчийг (Ротшильдийн практик туршлага, үйл ажиллагаан дээр үндэслэн) боловсруулсан. Жорж Сорос гэгчийн ажлынх нь үндсэн зарчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр суурилдаг. Өөрөөр хэлбэл, тэрбээр мэдээ мэдээллээр дамжуулан бусдыг өөрийн хүссэнээрээ “удирдан чиглүүлдэг” гэсэн үг.

2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн бол нийт америкчуудын сонголт биш байсан гэх цуу яриархуу юм яригдах болсон бас тийм ч оргүй хоосон зүйл биш. Ямартай ч үнэний хувь байгаа. Чухам хэдэн хувь вэ гэдэг нь л сонин. Эндээс харахад, Ардчилагч Жо Байденыг ард түмэн нь сонгоогүй, харин зүгээр л хэвлэл мэдээллийнхний мэдээлээр 330-аад сая гаруй хүн амтай Америк гэх нэгдсэн улсын Төрийн тэргүүнээр сонгогдсон гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг ямар хүчтэй, ямар дийлдэшгүй “зэвсэг” болохыг эндээс харж болно. Ж.Соросын талаархи мэдээлэл рүү эргэн оръё.   

Ж.Соросын мэдээллийн дайралтын гол нууц нь чухам юунд оршиж байна вэ? Энэ нь Дэлхийн санхүүгийн системийн мэдээлэл-сэтгэлзүйн хүрээн дэх мэдээллийг байлдан дагуулахын давуу тал, үр дүнд оршиж байгаа юм. Масс буюу олон нийтийг хамарсан мэдээллийн арга барил бол хамгийн гол түлхүүр нь бөгөөд олон нийтийн санал бодол, үзэл санаанд тулгуурлан “өөрт ашигтай мэдээлэл”-ийг Дэлхийд түгээх явдал. Тийм учраас л, Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ноён Ж.Соросын мэдээлэл-сэтгэлзүйн үйл ажиллагааных нь гол амин сүнс нь болдог, ялангуяа америкийн улсын болон хувийн мэдээллийн байгууллага (Си-Эн-Эн, ЮСИА г.м)-уудыг үүнд дурьдаж болно. Мэдээллийн үйл ажиллагааны давамгайлах нөхцөл байдалд суурилан (Дэлхийн мэдээлэл түгээгч байгууллагын 70 орчим хувийг америкийнх эзэлдэг) Ж.Сорос олон нийтийн үзэл бодлыг маш уран чадварлагаар ашиглан Дэлхийн хөрөнгө оруулагчдад сэтгэлзүйн дайралт хийдэг, хийсээр ч ирсэн байдаг.

Түүний үйл ажиллагааных нь “бай” болсон улс орныхоо эдийн засгийн асуудлын талаар худал ташаа мэдээлэл тараан нийтлүүлдэг. Тухайн улс орны үндэснийх нь валют (мөнгөн тэмдэгт) хутганы ирэн дээр ирсэн мэтээр худал цуу яриа дэгдээж, энэ талаар янз бүрийн мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдан, цуу яриа үнэн болохыг батлах маягаар үйл явц өрнөдөг. “Худал яриаг мянгантаа давтвал үнэн болдог” гэсэн үг жинхэн утгаараа биеллээ олдог гэсэн үг. Худал мэдээлэл тараахдаа ихэвчлэн “эрдэмтэд”-ийн нэрийг ашигладаг. Учир нь, “эрдэмтэд нотолжээ, эрдэмтэд баталжээ” гэсэн мэдээнд хүмүүс бүрэн итгэдэг.

Үүнтэй зэрэгцээд, санхүүгийн зах зээл дээр валютын таамаглал (цуу яриа) бодитоор биеллээ олж эхэлдэг. Мэдээллийн нөлөөллийг ихэвчлэн Ж.Сорос өөрөө зохицуулах бөгөөд үүнийгээ аль эртнээс төлөвлөн боловсруулаад, баталчихсан байдаг. Мэдээллийн идэвхитэй нөлөөллийн эхлэх хугацаа нь тусгай аналитик салбар хэсгээр тодорхойлогддог. Эхний шатны амжилтын дараагаар (үндэсний валютын (мөнгөн тэмдэгтийн) уналтын эхэн үед) мэдээлэл-сэтгэлзүйн дайралт тухайн улс орны Засгийн газар луу чиглэгдэн – мэдээллийн түрэмгийллийн золиос болдог. Засаг төр лүү нь чиглэсэн улс орны ард иргэд мөн эрх баригчид руугаа дайрч эхэлдэг. Ингээд тухайн улс оронд хаос буюу эмх замбараагүй байдал үүсч, дотоодын зөрчил тэмцэл эхэлдэг жамтай. Үүнд “хоёр нь зодолдвол гурав дахь ашигладаг” гэсэн зарчим үйлчилнэ.

Зүүн Өмнөд Азийн орнуудын гашуун хийгээд гунигт туршлагыг судлан Хятад улс Соросын “түншийн гэнэтийн дайралт”-нд эртнээс няхуур бэлдэж, байлдааны бэлэн байдалд Соросын дайралтыг “угтан авсан”.

АНУ-тай хийсэн мэдээллийн тулаанд хятадын мэргэжилтнүүд, Соросын хятадын хөрөнгийн зах зээл рүү хийх ээлжит дайралтынх нь хугацааг яг цав тодорхойлж чадсан билээ. Хятадууд 1997-1998 оны Азийн хямралын үеэр санхүүгийн хүрээн дэх мэдээллийн эсрэг тулааны “тоглоом”-нд америкчуудыг бүрэн ялж чадсан байна.

Хятадын мэргэжилтнүүдийн мэдээллийн дайны эсрэг зарласан сөрөг арга хэмжээний гүйцэтгэл хятадын хөрөнгийн зах зээл рүү чиглэсэн Ж.Соросын санхүүгийн дайралтыг саармагжуулж, (үнэт цаасны арилжааг “нэмэх” эсвэл “хасах” гэсэн замаар, мөн бүр эсрэгээр онц яаралтай арилжаа хийх зарчмаар) Хятадын мөнгөн тэмдэгт юанийн тогтворгүй байдлын талаарх дэлхийн мэдээллийн орчинд зохиомлоор Соросын дэгдээсэн цуу яриаг бүхэлд нь блоклож чадсан юм.

Түүнчлэн, Хятадын санхүүгийн системийг хамгаалах хэд хэдэн тусгай арга хэмжээг дорвитой авч хэрэгжүүлсэн. Үүний дараагаар, хятадууд АНУ-ын үндэсний валютын (долларын) талаар мэдээллийн сөрөг цохилт өгсөн (Ж.Соросын өөрийнх нь бодож боловсруулсан тэр аргын нэгэн адилаар). Үүнийг хийх нь хятадуудын хувьд төвөггүй байсан, учир нь америкийн дэлгүүрүүд дэх бүх бараа бүтээгдэхүүний даруй 60-70 хувийг Хятадад үйлдвэрлэсэн “Made in China” бараа таваар эзэлдэг.

Эцэст нь дүгнэхэд, мэдээ мэдээлэл гэдэг бол маш хүчтэй зэвсэг. Түүнийг маш зөвөөр, маш ухаалгаар ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Худал мэдээлэлд автахгүйн тулд олон эх сурвалжаас, олон талт мэдээллийн эрэл хайгуулд мордож, өөрийн гэсэн үзэл баримтлалд тууштай байхыг хичээх хэрэгтэй.

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-26 22:19

Юм л бол Сорос гэдэг. Наад өвгөн чинь одоо дэлхийг атгадаг юм уу. Логиктой юм яриж бичээрэй. Оросын захын сайтын шар мэдээг орчуулж тавиаад өөрсдөө мэдээлэлийн дайн тархи уга�##�т хийж байгаа юм биш үү

Холбоотой мэдээ

Back to top button