ДЭЛХИЙУЛС ТӨР

Ши Жиньпин даргын Түвдэд хийсэн айлчлалд Энэтхэг яагаад санаа зовов

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Түвдэд гэнэтийн айлчлал хийсэн. Айлчилж очсон газар нь Энэтхэгийн Аруначал-Прадеш мужтай хил залгаа бүс нутаг юм байна. Учир нь, Хятад улсын хувьд Энэтхэг улстай хилийн маргаантай байгаа энэ үед тус айлчлал болж байгаагаараа онцлогтой.

Энэ удаагийн айлчлал нь Ши Жиньпин даргын хувьд 2011 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш Түвдэд хийж буй айлчлал. Хятадын Засгийн газрын “Шиньхуа” агентлагийн мэдээлснээр Ши Жиньпин дарга долдугаар сарын 21-нд “Ничинчи” нисэх онгоцны буудалд ирсэн байна. Тэнд Ши Жиньпин даргыг албаны хүмүүсээс гадна нутгийн ард иргэд угтан авсан байна.

Ши дарга Ньянг голын гүүрээр зочилж, Брахмапутра голын сав газрын экологийн байдалтай танилцсан байна. Учир нь, хятадууд Брахмапутра гол дээр Дэлхийн хамгийн том даланг бүтээн босгож байгаа юм. Харин Энэтхэг улс барилгын ажлыг эрс эсэргүүцэж байгаа юм.

Ши дарга мөн Түвдийн нийслэл Лхас хотод айлчилсан. Лхас хотод тэрбээр “Төрийн хамгаалалтад байдаг шашин, соёлын газрууд, Далай ламын түүхэн өргөө, Потала ордон, Буддын шашны сүм хийдээр зочилсон талаар “Шиньхуа” агентлаг мэдээлэв.

Тэрбээр мөн Энэтхэгтэй хил залгаа бүс нутагт зочилсон. Хятад саяхан хилийн ойролцоохон өндөр хурдны төмөр замын шугам нээсэн. Ирээдүйд энэ нь Түвдийн нийслэл Лхас хотыг Ньингчи хоттой холбох ба галт тэрэгний хурд нь цагт 160 км юм байна.

Ши Жиньпин дарга хэлэхдээ ийнхүү төмөр зам байгуулах нь бүс нутгийн тогтвортой хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэдгийг онцоллоо.

Гэсэн хэдий ч, Энэтхэг улс хил зөрчсөн тохиолдолд тус төмөр замын шугамыг цэргийн зорилгоор ашиглах хэмээн түгшиж эхэлсэн. Энэ мэтээр Хятад улс хил орчмын бүс нутгийн дэд бүтцийг идэвхитэй хөгжүүлж эхэлсэн бодлого баримталж байгаа юм. Төмөр замтай зэрэгцэн зам засварын ажил хийгдэж байна. Төмөр замын бүтээн байгуулалттай зэрэгцээд автозамын ажлууд ч хийгдэж байгаа юм.  

Ши Жиньпин дарга өмнө нь Түвдэд 1998, 2011 онуудад хоёрхон удаагийн айлчлал хийж байсан түүхтэй. 30 жилийн дараагаар хийж буй айлчлал болж байгаа юм.  

Бас нэг онцлох зүйл бол Ши Жиньпин даргын айлчлал нь Түвдэд тавих хяналтыг тогтоосон гэрээний 70 жилийн ойтой давхцаж байгаа нь олны анхаарлыг татаж байгааг хэвлэл мэдээллийнхэн онцоллоо.

Түвд дэх хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдэгдэлд Ши Жиньпин даргын айлчлалыг “Түвдийн улс төрд Хятад улс хэр зэрэг ач холбогдол өгч, нөлөөтэй байдгаа харуулсан далд утгатай айлчлал болсон гэжээ. Айлчлалын зохион байгуулалт болон төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах гэх зэрэг мэдээлэл хомс байгаа нь Түвд эмзэг сэдэв байгаа хэвээр гэдгийг илтгэж байгаа хэмээн дүгнэж байгаа юм.

О.АНАР

(Эх сурвалж: rg.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button