ДЭЛХИЙ

АНУ далавчит пуужин туршжээ

АНУ Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс хойш анх удаа газар дээр байрлах далавчит пуужин туршжээ. 

“Пуужин хөөргөх хөдөлгөөнт төхөөрөмжөөс харвасан энэхүү пуужин 500 гаруй км нисэж байгаа оносон. Энэхүү туршилтын явцад цуглуулсан мэдээлэл, дүгнэлтүүдийг дунд зайн тусгалтай пуужингийн хүчин чадлыг хөгжүүлэхдээ ашиглах болно” хэмээн АНУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдэгджээ.

Газар дээр байрлах далавчит пуужингийн нислэгийн зуны туршилтыг наймдугаар сарын сүүлчээр явуулж магадгүй хэмээн АНУ-ын төлөөлөгчид өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэж байжээ. Түүнчлэн АНУ-ын Батлан хамгаалах яам арваннэгдүгээр сард завсрын тусгалтай газар дээр байрлах баллистик пуужингийн туршилтыг явуулахаар төлөвлөж байна.

Тус яамны мэдэгдэж байгаагаар, арваннэгдүгээр сард явуулах пуужингийн туршилт нь “Pershing II”-той төстэй цоо шинэ пуужингийн туршилт байх гэнэ. Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээний хүрээнд Америкийн “Pershing II” пуужингуудыг 1991 онд устгажээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

16 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button