Нийгмийн

Л.Баттөр: Нэг онгоцоор ирсэн 18 хүнээс дельта вирус илэрсэн гэдэг худлаа

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Энэ сарын 16-нд Япон руу сүүлийн өдрүүдэд батлагдсан тохиолдлуудын сорьцыг явуулсан. Шинжилгээ хийгдэж байгаа. Бид одоохондоо дотоодод батлагдаж байгаа тохиолдолуудын хэдэн хувийг дельта вирус эзэлж байгааг тодорхойлох боломжгүй байна. Дельта, альфа вирус нийтийн дунд тархсан гэх нотолгоо байхгүй. Манай улс дельта вирусыг PCR-д суурилсан мутац илрүүлэх аргаар илрүүлж байгаа. Гэхдээ энэ нь баталгаатай биш. Гэхдээ ямар нэгэн байдлаар бидэнд мэдээлэл өгч байгаа. Мэдээлэл өгч байгааг өмнөх жишээнээс харж болно. Бид хоёр сарын өмнө PCR-д суурилсан шинжилгээний аргаар альфа вирус байх магадлалтайг илрүүлсэн. Япон улс руу явуулсан сорьцоос альфа вирус байгаа нь тогтоогдсон.

Мутацад орсон вирусийг илрүүлэх төсөл хөтөлбөр бичээд явуулсан. Төлөвлөгөө ёсоор тавдугаар сарын сүүлээр ирэх байсан. Гэтэл аппаратыг үйлдвэрлэгч үйлдвэр нийлүүлэлтээ удаашруулаад байна. ДЭМБ-ийн дэмжлэгтэйгээр бусад дагалдах хэрэгслийг ирсэн. Одоо генийн дараалал тогтоох аппарат л ирэхгүй саатаад байна. Өөрөөр хэлбэл, хүний нөөц нь бэлэн болчихсон, мутацад орсон вирусийг илрүүлэх аппарат ирчихвэл дотооддоо шинжилгээ авах боломжтой.

Бид хүний нөөцийн хувьд бол бэлэн болчихсон. Гурван судлаач Япон улс руу явж, 20 сорьц шинжилж, аппараттай ажиллаж сурсан.

Маш өндөр өртөгтэй, зардалтай учир PCR, түргэвчилсэн шинжилгээ шиг авахгүй. Тодорхой шаардлагатай үедээ л авч, баталгаажуулна.” гэв.

Мөн тэрбээр нэг онгоцоор ирсэн 18 хүнээс дельта вирус илэрсэн гэдэг худлааг гэдгийг онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button