ДЭЛХИЙ

Хонг Конгийн жагсагчид мөргөлдөөн хийсэн метроны буудлаа эргэж ирэн цэвэрлэжээ

Хонг Конгийн жагсаал тэмцэл үргэлжлээд хоёр сар гаран хугацаа өнгөрч байна. Үүнийг тойрсон дуулиант мэдээллүүд, сонирхол татам үйл явдлууд баялаг. Энэ даваа гарагт Про-демократ намын гишүүд /жагсагчдын төлөөлөл/ мөргөлдөөн хийсэн метроны буудлаа эргэн ирж, цэвэрлэсэн нь телевизийн бичлэгт буун үлджээ.

Шам Шуй По метроны буудал дээр ээлжит мөргөлдөөн цагдаа хүчнийхэн болон тэмцэгчдийн дунд өрнөсөн. Энэ үеэр цагдаа нар гал тавьж, нулимс асгаруулагч их хэмжээгээр хэрэглэсэн аж. Өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар цагдаагийн байгууллагын зүгээс уг үйлдэлдээ ямар нэг хариуцлага үл хүлээж, хөдөлгөөнд ороогүй гэдгийг тэмцэгчид онцолсон байна. Харин даваа гарагийн өглөө маск зүүсэн хэсэг босогчдын төлөөлөл салфетка, цэвэрлэгээний шингэн барьж тус метроны буудал дээр ирээд, цагдаа нарын тарьсан хөө тортгийг арчиж цэвэрлэжээ.

Уг бослого, тэмцэлд ихэвчлэн өсвөр, залуу үеийнхэн идэвхийлэн оролцож буйг хэвлэл, мэдээллийн байгууллагууд онцолсоор. Тэд Хятадын зүгээс хэт нөлөөлөх бодлого үйлчилж байгааг эсэргүүцэн, тэмцэл эхлүүлсэн. Соёлтой байдлаар жагсаал үйлдэж байгаа хэдий ч, Хятадын талд ажиллаж буй цагдаа нар мөргөлдөөнийг дэвэргэн, хурцадмал байдалд оруулж байгаа нь уг бослогыг ард иргэд болон цагдаа хоёрын дундах дайн болгон харагдуулж буй.

Х.ЭРХЭС

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close