ДЭЛХИЙ

Хонконг: Олны нүдэн дээр цагдааг хутгалсан хэрэгт сэтгүүлч эмэгтэй холбоотой юу

Хонконгийн Үндэсний Аюулгүй Байдлынхан цагдаагийн офицерийг хутгалсан үйл явдлыг шууд дамжуулсан сэтгүүлчийг тус хэрэгт холбоотой байж магад гэсэн хэргээр мөрдөн байцааж эхэлсэн мэдээлэл байна.

“Vision Times” сонинд өмнө нь ажиллаж байсан зураглаач долдугаар сарын 1-нд халдлага гарахын өмнө зураг авалт хийж байсан нь сэжигтэй санагдсан хэмээн цагдаагийн газрын эх сурвалж мэдээллээ.

Хонконгийн Сэтгүүлчдийн Холбооноос дээрхи зураглаачийн гэрт нэгжлэг хийх явцад шууд дамжуулалтын цахим төхөөрөмж хураан авсан гэж мэдээлсэн бөгөөд сэтгүүлч эмэгтэйд өмгөөлөгч илгээсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Хонконгийн Үндэсний Аюулгүй Байдлынхан сэтгүүлч эмэгтэй долдугаар сарын 1-ний өдөр Хонконгийн “Causeway Bay” /Козуэй-Бэй/ дэх “Sogo” их дэлгүүрийн гадна талбай дахь аллагын хэрэгт ямар нэгэн байдлаар холбоотой байсан эсэхийг шалгаж байгаа юм байна.  

Халдлагын үеэр интернет-мэдээний сонин болох “Vision Times”-д ажиллаж байсан сэтгүүлч эмэгтэйг даваа гараг /2021.07.26/-ийн орой Үндэсний Аюулгүй Байдлынхан баривчлан саатуулжээ.

Энэ бүх хэргийн цаана эх газрын Хятадад хориотой байдаг шашны “Фалун Гонг” гэх хөдөлгөөнийхөн байж магад гэсэн таамаг байгаа ч аллага, хөдөлгөөн хоёр холбоотой эсэхийг эх сурвалж батлаагүй байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, их дэлгүүрийн өмнөх талбайд гарсан хэргийн үеэр сэтгүүлч эмэгтэй халдлага үйлдэгч рүү дөхөж очин халдлага үйлдэхээс нь өмнө зураг авалт хийж, шууд бичлэг цацсан. Энэ нь их сэжигтэй үйлдэл учраас цагдаагийнхан сэтгүүлч эмэгтэйг шалгаж эхэлсэн юм байна.

Хонконгийн Сэтгүүлчдийн Холбооноос мэдэгдэл хийхдээ, сэтгүүлч эмэгтэйг хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд туслуулахаар дуудсан ч түүнийг байцаан нэгжиж, нэгжлэгийн явцад сэтгүүлч эмэгтэйгээс гар утас, компьютер зэргийг нь хураан авсан юм байна.

Сэтгүүлч эмэгтэй нь хэргийг газар дээрээс нь шууд дамжуулалт хийснийхээ дараа ажлаасаа халагдсан юм байна. Ажлын гүйцэтгэл муутай гэсэн үндэслэлээр сэтгүүлчийг ажлаас нь чөлөөлсөн аж. Харин сүүлд нь сэтгүүлчийн хийсэн бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж шуугиулсан юм.

“Сэтгүүлч яг үнэндээ хэргийн мөрдөн шалгах явцад тусалсан. Тиймээс яагаад түүнд ингэж хандаж байгаа юм, хэмээн Сэтгүүлчдийн Холбооноос нь мэдэгдлээ.

Хэргийг сануулахад, долдугаар сарын 1-нд 50 орчим насны эрэгтэй олны нүдэн дээр “Sogo” их дэлгүүрийн гадна талбайд цагдаагийн офицерийг хутгалж, дараа нь амиа егүүтгэсэн хэрэг юм. Цагдаагийн офицерийн биеийн байдал хүнд байгаа аж.   

О.АНАР

(Эх сурвалж: scmp.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-27 16:52

O.Anar . Аллага гээд байхаар чинь цагдаа нь үхэж гэж бодлоо. Зургийг нь харахаар цагдаа амьд байх магадл�##�тай шархтай харагдаад байдаг. Гайхлаа. Төгсгөлд нь �##�ан хядагч л амиа хорлож үхсэн гэлээ ! Аллага гэж орчуулах буруу. Цагдаа үхсэн бол �##�лага гэж хэлж болно.

ҮНЭН
ҮНЭН
2021-07-27 17:15

ХЯТАДЫН АЮУЛААС ХАМГААЛАХЫН АЖИЛТНЫГ ХУТГАЛЖЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button