Ангараг дээрх газар хөдлөлтийг анх удаа илрүүллээ

АНУ-ын сансар судлалын төвийн Ангараг гараг дээр суурилуулсан газардагч хөлөг InSight анх удаа чичирхийлэл мэдэрсэн байна. Ингээд энэ гараг дээрх газар хөдлөлтийг илрүүлсэн анхны тохиолдол шинжлэх ухааны түүхэнд бүртгэгдлээ.
Насагийн InSight туршилт судалгааны газардагч хөлөг өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Ангараг гараг дээр буусан юм. Үүний анхдагч зорилго газрын чичирхийллийг мэдрэх, илрүүлэх байжээ. Харин дөрөвдүгээр сарын 6-нд, Ангараг гараг дээр өнгөрүүлсэн 128 дахь өдрөө тус хөлөг бага зэргийн чичиргээ илрүүлж, шажигнах чимээг мэдэрсэн байна. “Marsquake” гэж нэрлээд байгаа энэ газар хөдлөлтийн дуу чимээг эрдэмтэд бичиж авсан бөгөөд олон нийт интернет орчинд хайлт хийн олж сонсох боломжтой юм.
Ангараг нь дэлхий, сар хоёр гарагийн дараа газар хөдлөлтийг нь илрүүлж тэмдэглэсэн гуравдахь гараг болж байна.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.