
Энэ сарын 24-нд манай улсад АНУ-ын ТНБД-ын орлогч хатагтай Уэнди Шерман тэргүүтэй төлөөлөгчид айлчилсан. Айлчлалаар Уэнди Шерман Соёлын сайд Ч.Номин, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар хүлээн авч уулсан юм.

АНУ-ын ТНБД-ын орлогч Уэнди Шерманы сайд Г.Сайханбаяртай уулзсан уулзалтаар: Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоогоо нэмэгдүүлэх зорилго, хүчин чармайлтын талаар танилцуулж, АНУ-ын Төрийн департаментаас дэмжин ажиллахыг хүссэн байна. Харин нөгөө талаас Монгол цэргүүдийн НҮБ, дэлхий дахины тогтвортой байдлыг хангахад нэгдэх үйлс, хүчин чармайлтад аль болох хэрэгцээтэй цагт нь дэмжлэг үзүүлэх эрмэлзэлтэй байдгаа илэрхийлсэн юм.
Тэгвэл АНУ-ын ТНБД-ын туслах Уэнди Шерманы айлчлалаас хоёр хоногийн дараа буюу долддугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө манайд айлчилсан юм.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдын манай сайдтай хийсэн уулзалтаар: Тэд хамгийн түрүүнд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар ярилцаж, санал солилцсон. Үүнээс гадна цэргийн бүхий л түвшний айлчлал, солилцоо, батлан хамгаалах аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлдөх уулзалт, боловсон хүчний сургалт солилцоо, хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаа илэрхийлцгээсэн.
АНУ-ын ТНБД-ын орлогчын дараа урд хөршөөс айлчлал хийж тэр тусмаа хоёулаа манай батлан хамгаалах салбарынхантай уулзалдсан нь анхаарал татсан юм. Өөрөөр хэлбэл худалдааны дайны мөнхийн сөргөлдөөнтэй хоёр улс гэдэг утгаараа сонин.
НААНАА: Манай улсын батлан хамгаалахын салбар гялайж гялтайхгүй ч, муу нэртэй биш. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, цэргээ явуулдаг улсуудын нэг гэгддэг.
ЦААНАА: Харьцангуй хамгаалалт багатай Монгол Улсыг дэлхий нийтэд хүчээ зузаатгаж буй Хятадын далд санааг олж мэдэхэд тохирох газар гэж АНУ хардаг тухайн олон улсын тоймчид хэлдэг.
Тэгэхээр дэлхийн томоохон гүрнүүдийн дээрх хоёр айлчлал цэрэг, армийн талд дээр хамтран ажиллах, туршлага солилцох, туслалцах чин сэтгэлийнх байсан уу. Монгол улсын батлан хамгаалах салбарыг бие биенийгээ тандах хэрэгсэл болгох нэг шат байсан уу гэхчлэн шуудхан дүгнэчихэж үл болох эргэлзээтэй асуудал болж буй юм.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жижиг байх ийм л хэцүү шдээ.
Hujaatai hamtarsan surguulilt hiihgvi bh heregtei
Olon huu turuul. Tegvel tom bolno doo