ДЭЛХИЙНИЙГЭМ

“Фэйсбүүк”-ийн шинэ дүрэм

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчидтэй “Facebook” олон нийтийн сүлжээнээс насанд хүрээгүй бага насны хүүхэд буюу 18 болон түүнээс доош насныханд зориулан цахим хуудсанд зар сурталчилгааны хязгаар тогтоох болсноо мэдэгдлээ.

Шинэ дүрэм нь “Фэйсбүүк”-ийн “Instagram”, “Facebook Messenger”-т ч хамаарах аж. Хүүхдүүдийн насны хязгаарыг тухайн улс орнууд өөрсдөө тогтоох юм байна.

“Facebook”-ийн мэдээлснээр, тус шинэ дүрмийг тун ойрын хугацаанд мөрдөж эхлэх юм. Ийм шийдвэр гаргах болсон нь АНУ-ын сургуулиуд руу зэвсэгт халдлага үйлдэх гэмт хэргийн тоо ихэссэнтэй холбоотой аж.

Түүнчлэн, “Фэйсбүүк”-ийн зүгээс зөвхөн хүүхдүүдэд зориулсан  “Instagram” нь эцэг эхчүүдийг хүүхдийнхээ интернет хэрэглээг хянах боломжийг давхар санал болгох юм байна.

О.АНАР

(Эх сурвалж: life.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button