27 жил эмнэлэгт ухаангүй байсан эмэгтэй сэргэжээ

1991 онд автомашины осолд орон эмнэлэгт хүргэгдсэн Араб улсын эмэгтэй 27 жил комад байсны эцэст ухаан орсон явдал болжээ.
Осолд орох үедээ 32 настай байсан Мунира Абдулла энэ хугацаанд хэд хэдэн удаагийн тархины мэс засалд орж байсан байна. Тэрбээр хүүгээ сургуульд нь хүргэж өгөхөөр явж байгаад автобустай мөргөлдөж, тархинд нь хүнд гэмтэл учирсан аж. Түүний 4 настай хүү Омар тэр үед ээжтэйгээ хамт жолооны ард сууж байсан бөгөөд, осол болмогц ээж нь хүүгээ аврахын тулд өөрөө гэмтсэн гэдгийг хэвлэлүүд онцолдог.
Омар хүү амьд гарсан. Ийнхүү өдийг хүртэл энэ хэргийн тухай үзсэн харсан зүйлээ олон нийтэд ил тод илэрхийлж, аавынхаа хамт бүсгүйг ухаан оруулахад тус нэмэр үзүүлэхийг гуйсаар байсан аж. Хамгийн сүүлд тэд Мунираг Германы эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байсан бөгөөд, эмч нар нааштай хариу хэлж байсан гэнэ. Улмаар энэ сард 27 жилийн турш ухаангүй байсан эмэгтэй сэргэжээ.
Түүний хүү Омар ээж нь өөрийнх нь нэрийг дуудаж байгааг анх сонссоноо хэвлэлийхэнд хуваалцсан байна.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.