ДЭЛХИЙУЛС ТӨР

Ким Жон Ун коронавирусийн хямралыг дайны жилүүдтэй адилтгав

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун коронавирусийн цар тахал дэгдэж, хөл хорио тогтоож тусгаарлагдах болсныг 1950-1953 онуудад өрнөсөн Умард, Өмнөд хоёр Солонгосын дайны үеийн нөхцөл байдалтай харьцуулан жишжээ. Тэрбээр хоёр тал дайны гал зогсоох гэрээ байгуулсны 68 ​​жилийн ойд зориулсан ахмад дайчдын үндэсний чуулганы үеэр ийнхүү мэдэгдсэн байна.

Өнөөдөр бид урьд хожид байгаагүй Дэлхийн эрүүл мэндийн хямралын хүнд үе, бэрхшээлтэй тулгарч байна. Хөл хорионы тусгаарлалтын байдал үргэлжилж байгаа нь яг л дайны үеийг санагдуулж байна. Өнөө үеийнхэн маань дайнд ялалт байгуулсан өвөг дээдсийнхээ уламжлалыг цааш нь үргэлжлүүлж, улс орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлт рүү хөтлөх ёстой.”, хэмээн Ким Жон Ун онцлов.

1950 оны зургадугаар сарын 25-наас 1953 оны долдугаар сарын 27 хүртэл үргэлжилсэн хоёр Солонгосын дайн өрнөсөн байдаг. Одоо хэр нь дайн дууссаныг албан ёсоор зарлаагүй байдаг.

Хүйтэн дайн болтлоо өргөжсөн хоёр Солонгосын мөргөлдөөнийг ерөнхийд нь АНУ болон түүний  холбоотнууд, БНХАУ, хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын хооронд үүссэн дайн ч гэж нэрлэх нь бий.

Хоёр Солонгосын дайн дууссаны ой бол БНАСАУ-ын Үндэсний баяр юм. АНУ тэргүүтэй 17 холбоотноос бүрдсэн эвсэл БНХАУ, ЗХУ-ын дэмжлэгтэйгээр Умард Солонгосын эсрэг Өмнөд Солонгосын талд байлдсан түүхтэй.

Умард болон Өмнөд Солонгосын цэрэггүй бүс дэх Панмунжом хилийн боомт дээр дайны галыг зогсоох гэрээнд гарын үсэг зурснаар дайн дууссан гэж тооцдог. Хэдий тийм боловч, энхийн гэрээ бүрэн дүүрэн хэмжээнд хараахан байгуулагдаагүй байгаа учир Солонгосын дайн өдийг хүртэл албан ёсоор дуусаагүй байгаа билээ. Коронавируст цар тахал дэгдэж эхэлснээс хойш Умард Солонгост  коронавирусийн халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй хэмээн Пхеньян мэдэгдсээр байгаа юм. Учир нь Умард Солонгосын эрх баригчид коронавирусийн халдварын эсрэг тууштай хатуу арга хэмжээ авч байгаа, ялангуяа хилийн хяналтыг чангатгасан хэмээн мэдэгдэж байгаа юм.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button