Нийгмийн

Н.Байгалмаагийн ээж охиныг нь гүтгэсэн хэргээр Э.Цэрэндолгорыг шүүхэд өгчээ

Тэмээчин нэрээр овоглосон Н.Байгалмаа бүсгүй амиа алдаад хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Тэрбээр Улаанбаатар хотоос Их Британийн нийслэл Лондон хот хүртэлх 12,000 км замыг гурван жилийн хугацаанд тэмээгээр туулах уртын аяллаа эхлүүлсэн дайчин бүсгүй байв. Амиа алдахаасаа өмнө өөрийн хувцасны “Тэмээ брэнд”-ийг үүсгэн байгуулаад байсан бөгөөд өнгөрөгч тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Нийслэлийн Налайх дүүрэг дэх шинэхэн барьсан таван ханатай гэртээ галд өртөж амиа алдсан билээ.

Харамсалтай нь өдгөөг хүртэл албаны хүмүүс галын шалтгаан, талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлтийг танилцуулалгүй, нууцлаг хэвээр байлгаж буй. Энэ нь талийгаачийн ар гэр, цаашлаад иргэдийг төөрөгдүүлсэн хэвээр.

Талийгаачийн хадам ээж, иргэн Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудастаа талийгаачийг амиа алдах үедээ ганцаараа бус иргэн Э гэх хүнтэй хамт амиа алдсан, урд өдөр нь маш их архидалт болсон хэмээх зүйлсийг эх сурвалжаараа дамжуулан мэдсэн тухайгаа бичиж байв. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү үгүйсгэсэн. Тэгвэл уг асуудлаар талийгаачийн ээж Ж.Норжмаа, охиныг нь гүтгэж, нэр хүндэд нь халдсан үндэслэлээр иргэн Э.Цэрэндолгорыг шүүхэд өгсөн тухай эх сурвалж мэдээллээ. Бид тухайн мэдээллийн мөрөөр иргэн Ж.Норжмаатай холбогдоход:

-Ж.НОРЖМАА: ОХИНЫХОО НЭР ТӨРИЙГ СЭРГЭЭХЭЭР Э.ЦЭРЭНДОЛГОРЫГ ШҮҮХЭД ӨГСӨН-

"Э.Цэрэндолгор миний охиныг үндэслэлгүйгээр гүтгэсэн. Тиймээс би охиныхоо нэр төрийг сэргээлгэхээр шүүхэд өгсөн. Хэрэгтэй холбоотойгоор би өмгөөлөгч авсан. Өмгөөлөгч маань намайг хэвлэлд яриа өгөхийг хориглосон байгаа. Тиймээс өөр зүйл хэлэх боломжгүй байна” гэв.

Э.ЦЭРЭНДОЛГОР: МИНИЙ ТАЛИЙГААЧИЙН ТУХАЙ ХЭЛСЭН ЗҮЙЛИЙГ НОТЛОХ ХҮМҮҮС БИЙ

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс иргэн Э.Цэрэндолгортой холбогдож тодруулахад:

"Надад одоогоор шүүхийн мэдэгдэл ирээгүй байна. Шүүхэд өгсөн эсэхийг нь сайн мэдэхгүй юм. Өгсөн байсан ч надад нөлөөлөхгүй. Би хууль, шүүхийн өмнө өөрийн хэлснийг л хэлнэ. Миний талийгаачийн тухай хэлсэн зүйлийг нотлох хүмүүс бий. Тэглээ гээд би эх сурвалжаа ил болгож чадахгүй. Миний хэлснээр талийгаач нь иргэн Э-тэй хамт амиа алдсаныг цагдаагийн байгууллага мэдэж байгаа. Мөн би талийгаачийг гаднын нөлөөтэй амиа алдсан гэж бодож байгаагаа ч хэлсэн. Х.Баатархүү худал мэдээлэл хийснийг ч би тухайн үед хэлсэн. Намайг үнэхээр шүүхэд өгсөн байсан ч, би өмгөөлөгч авахгүй, тэгэх шаардлагагүй” гэв.

Иргэн Ж.Норжмаа, Э.Цэрэндолгорыг шүүхэд өгсөн эсэхийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс асуухад, "Энэ тухай мэдээлэлгүй байна. Цагдаагийн байгууллагаас зохих мэдээллээ хийсэн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Bileg
Bileg

Өөрийнх нь эх нь ч, энэ хадам нь байсан эмэгтэй ч �##�ь �##�ь нь эх, эмэгтэй хүмүүс юм шиг байх юм. Яасан хатуу, хахир улс вэ. Гээндээ ч гоондоо ч байх шиг байна даа

Зочин
Зочин

Энэ ээж нь охиноо тайван явуулдаггүй юм байхдаа өөрөө л эхэлж энэ охины цогцос ирж аваарай гээд лайв хийгээд эхэлсэн шүү дээ энэ эх ч но байгаа шүү шөнө 1цагын үед гарахад г�##� гарч байсан тэгээд охин хүүгээ чирж гаргасан энэ тэр гээд л зөндөө янз бүрийн мэдээ яваад байсан даа юу гэсэн ч үг юм сайн ш�##�гаарай даа мэдүүлэг яриа нь зөрөөд л байх шиг байгаа юмдаа одоо наад т�##�ийгчынхаа сүнс сүлдийг тайван явуул

Зочин
Зочин

Т�##�ийгаачийн ээж их сэжигтэй санагдаад бгаа юм даа. Охиноо нас барахад бичлэг хийж байдаг уужуу ухаан даа. Цэрэн үнэн юм ярьж байх шиг.

Зочин
Зочин

Ээж нь одоо болиосой ямар муухай новш вэ

Цолмонд !
Цолмонд !

Шүүхэд өгсөн эсэхийг цагдаагаас асуудаг нь яаж байгаа юм бэ ? Шүүхээс л асууна. 2 ту�####�а газар !

Зочин
Зочин

Ядаргаатай 2 эмгэн одоо болиосой , сүнсийг нь амар тайван явуулаасай

overnight cialis delivery
overnight cialis delivery

Cialis Generico Controindicazioni

is generic viagra legal in uk
is generic viagra legal in uk

No Script Lasix

Cialis
Cialis

Doxycycline For Cheap

viagra usa online
viagra usa online

Orlisatat

Prednisone
Prednisone

tadalafil cipla 20 mg

Lasix
Lasix

Order Generic Propecia 1mg

Priligy
Priligy

Discount Tab Doryx On Line Akron

gabapentin dosage
gabapentin dosage

Order Accutane From Canada

Холбоотой мэдээ

Back to top button