ДЭЛХИЙУЛС ТӨР

Жо Байден вакцинжуулалтад хамрагдсан хүмүүст мөнгө олгох шийдвэр гаргав

АНУ-ын Ерөнхийлөгч коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаагүй холбооны байгууллагын бүх ажилтнуудыг амны хаалт зүүж, шинжилгээ өгөх ёстой гэсэн хатуу шаардлага хүргүүллээ. АНУ-ын холбооны байгууллага нь 4 сая гаруй ажилтантай том бүтэцтэй, хамгийн том ажиллах хүчний нөөцтэй байгууллага юм.  

Ерөнхийлөгч Жо Байден хэрэв вакцинжуулалтад хамрагдаагүй тэдгээр албан хаагчдын эсрэг тодорхой хэмжээний хязгаарлалт хийнэ хэмээн санууллаа.

Албан хаагчид ажлын байран дээрээ амны хаалт зүүж, хүн хоорондын зай барьж ажиллах хатуу шаардлага тавьлаа. Түүнчлэн, коронавирусийн шинжилгээ өгөх ёстой гэв. Учир нь, 4 сая гаруй холбооны ажилтнуудын вакцинжуулалтад хамрагдсан үзүүлэлт бага байгаатай холбоотой аж.

“Бүх америкчуудад хүрэлцэх вакцин бидэнд байгаа нь ерөөл юм. Ийм их ерөөлийг хүртэлгүй өнгөрөөх нь ичгүүртэй явдал” хэмээн АНУ-ын Төрийн тэргүүн Жо Байден мэдэгдэв.

Америкийн пүүс компани, аж ахуйн нэгжүүдийг Цагаан ордноос үлгэр жишээ авхыг уриалав. Түүнчлэн, цэргийнхнийг заавал вакцинжуулалтад хамруулах боломжийн талаар судлахыг Батлан Хамгаалах Яамд үүрэг болголоо.

Үүний зэрэгцээ, Ерөнхийлөгч Байден вакцинжуулалтад хамрагдсан бүх хүмүүст 100 доллар олгож, “Америкийг аврах төлөвлөгөө” хөтөлбөрийн санхүүжилтаас холбоотой хөрөнгийг гаргахыг муж улсуудад уриалсан байна.

Дээрхи шийдвэрийг АНУ-д вакцинжуулалтын явц удааширсантай холбоотойгоор гаргасан байна. Энэ оны дөрөвдүгээр сард өдөр бүр 3 сая орчим вакцины тарилга хийж байсан бол энэ тоо буурч өдөр бүр хагас сая вакцины тарилга хийгдэж байгаа юм. Вакцинжуулалтад хамрагдах хүмүүсийн тоо буурсаны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өссөн байна. Өнгөрсөн зургадугаар сарын судалгаагаар коронавируст халдвараар нас барсан хүмүүсийн даруй 99 хувь нь вакцинжуулалтад хамрагдаагүй байсан гэжээ. Америкийн Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн мэдээлснээр насанд хүрсэн хүн амын 70 орчим хувь нь вакцины нэг дэх тунд хамрагдсан ажээ.

(Эх сурвалж: kommersant.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button