НИЙГЭМЭнтертайнмент

Альберт Эйнштейний амжилт-алдааны ашигтай 10 зөвлөгөө

Альберт Эйнштейний өөрийн ажил, амьдралд нь тохиолдсон алдаа оноо, амжилт бүтээлийнхээ талаар зөвлөж үлдээсэн сонирхолтой бөгөөд ашигтай 10 зөвлөгөөг «Dumblittleman»-ний материалаас та бүхэндээ хүргэж байна.

Эрдэмтэн, физикч, философич Эйнштейн амьд сэрүүн байхаасаа л олны дунд нэр хүндтэй, агуу суут ухаантан хэмээгддэг байсан ба түүний Дэлхийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр асар их билээ. Бүх цаг үеийн агуу эрдэмтэд дотроос хамгийн их ололт амжилтыг олсон эрдэмтэн гэж хэлж болно байх. Тиймээс түүний энэхүү зөвлөгөөг уншихад их сонирхолтой байхаас гадна бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд ч ашиг тустай байх болно.

1. Сониуч бай

Надад онцгой авьяас гэхээр зүйл төдийлөн байхгүй. Би зүгээр л дэндүү сониуч зантай. Өөрийн сониуч зан, шохоорлоо дагаж, түүндээ итгэ. Надад нэг зүйл үргэлж л сонирхолтой санагддаг байсан: өөр хэн нэгэн яагаад амжилтанд хүрч, харин нөгөө нэг нь яагаад нэг байрандаа л эргэлдээд байдаг юм бол оо, гэж. Иймээс л би амжилт гэж чухам юу болохыг ойлгохын тулд өчнөөн олон жилийг үүнд зарцуулсан. Өөрийнхөө сониуч занг дарна гэдэг – энэ л чухам амжилтын жинхэнэ нууц юм шүү дээ.

2. Цөхрөлтгүй оролдлоготой бай

Тэсвэр тэвчээртэй байснаараа яст мэлхий үүрэндээ хүрч очдог шүү дээ. Тэгэхээр та өмнө тавьсан зорилгодоо хүрэн хүртлээ чармайн зүтгэж чадах уу? Бусад хүмүүс заавал таниас ухаанаараа илүү байх албагүй. Харин зөвхөн хэр тэсвэр тэвчээртэй, асуудлыг хэрхэн цөхрөлтгүй туулан гарч байгаагаараа л амжилтанд хүрдэг юм.

3. Зөвхөн нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүл

«Нэгэн зэрэг хоёр морин дээр мордож болдоггүй» гэсэн зүйр үг байдаг даа. Та бүхнийг хийж болох ч нэгэн зэрэг хийж чадахгүй. Тиймээс яг одоо юу хийж байна, зөвхөн түүн дээрээ л хамаг анхаарлаа төвлөрүүл. Учир нь гүйцэд төвлөрсөн энерги – бол агуу хүч юм. Энэ бол амжилтанд хүрэх зам юм шүү.

4. Төсөөллөө ашигла

Төсөөлөл бол бүх зүйл. Төсөөлөл бол мэдлэгээс ч чухал зүйл. Оюун ухааны чадамж их мэдлэгт биш, харин төсөөлөлд оршино. Төсөөллийн тусламжтайгаар та ямар ч ирээдүйг өөрийн болгож чадна. Тиймээс төсөөлөл шиг тийм хүчирхэг механизмыг ажиллуулахгүй орхичихож болохгүй шүү. Өөрийн төсөөллөө бүрэн ашигла.

5. Алдаа гарга

Хэзээ ч алдаа гаргаж үзээгүй хүн гэдэг хэзээ ч шинэ содон зүйл хийж үзээгүй гэсэн үг. Алдаа гаргачих вий гэж хэзээ ч бүү ай.  Алдаа бол төгсгөл биш. Алдаа таныг улам мэргэн ухаантай болгож, танд ашигтай. Гэхдээ алдаагаа ухааран, ахин давтахгүй л бол шүү дээ. Тиймээс алдаа гаргахыг өөртөө зөвшөөр. Дандаа биш бас санаатай биш шүү. 

6. Өнөөдрөөрөө амьдар

Би хэзээ ч ирээдүйн талаар боддоггүй. Ирээдүй тэртээ тэргүй ирдэг цагтаа л ирнэ. Ирээдүй хангалттай ойрхон. Хамгийн чухал нь яг одоо буюу өнөөдрөөрөө л байх. Ирээдүйгээ бодон, өнгөрсөндөө харамсах бус зөвхөн яг одооноос л авах зүйлээ авах нь чухал. Тиймээс хамаг хүчээ яг одоо үедээ л зориулан төвлөрүүлж бас ашигла. Яг одоо шүү.

7. Авьяас чадвараа хөгжүүл

Зөвхөн амжилт руу тэмүүлэх нь амжилтанд хүрэхийн баталгаа биш. Тиймээс өөрийн цаг, хүчээ хий дэмий үрэх хэрэггүй. Үүний оронд өөрт байгаа авьяас билэг, далд ур чадвараа хөгжүүл. Ингэх нь танд бусдын өмнө давуу байх чанарыг бий болгоно. Хэрэв та үнэхээр бусдад гайхуулах, үнэлэгдэх зүйлээрээ илүү байж чадвал – та амжилтанд хүрч чадна.

8. Өөрийн үйлдлээ өөрчил

Өмнө нь хийж үзсэн зүйлээ аргыг нь өөрчлөхгүйгээр, өөр үр дүн гарна гэсэн итгэлээр ахин дахин бүр ахин дахин хийнэ гэдэг нь үнэхээр солиорол. Та үнэхээр л өөр үр дүн гараасай гэж хүсч л байгаа бол хийж буй арга барил, үйл явцаа түүнчлэн бодол санаагаа ч өөрчлөх шаардлагатай. Тэгсэн цагт л ямар нэг зүйл өөрчлөгдөнө шүү.

9. Мэдлэг туршлагаас үүдэлтэй

Мэдээлэл – бол мэдлэг биш. Мэдлэгийн цорын ганц эх үүсвэр бол туршлага. Мэдлэг гэдэг зөвхөн туршлагаас үүдэлтэй. Та ямарваа нэг асуудлыг шийдэж болох талтай ч энэ нь зөвхөн онолын хүрээнээс хэтрэхгүй. Харин жинхэнэ мэдлэг олж авахын тулд та зайлшгүй өөрийн гараараа хийж үзэх нь чухал. Тиймээс дан ганц онолын хойноос хөөцөлдөх бус, зүгээр л өөрөө яваад хийж үз. Тэгж байж л өөрийн гэсэн үнэлж баршгүй туршлага хуримтлуулна шүү дээ.

10. Тоглоомын дүрмийг судал

Та тоглоомын дүрмийг судлан, ойлгох шаардлагатай. Тэгсэн цагт бусдаасаа илүү сайн тоглож чадна. Үүний тулд, хоёр арга бий. Нэгдүгээрт, та дүрмийг судлах хэрэгтэй. Энэ нь хичнээн уйтгартай байсан ч заавал хийх ёстой. Хоёрдугаарт, олж авсан мэдлэгээрээ цэнэглэгдсэн тохиолдолд та бусдаас илүү сайн гүйцэтгэж чадна. Тэгж чадвал амжилт таныг дагах болно шүү.

(Эх сурвалж: habr.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button