Ялаа эдэлж эхэлсэн Б.Ундармаа жилийн дараа магадлангаар ГАРНА

УИХ-ын гишүүн байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий “Доктор мэйж” компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэмээн 2020 оны наймдугаар сарын 10-нд анхан шатны шүүхээс буруутгагдаж, 2.6 жилийн хорих сонссон Б.Ундармаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан.
–АНХ УДАА ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН, ХОХИРЛОО ТӨЛСӨН, ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНТАЙ ХЭМЭЭН ТҮҮНИЙГ СУЛЛАЖ БАЙВ-
Улмаар өнгөрсөн 2020 оны аравдугаар сарын 22-нд давж заалдах шүүх хурал болж, эрүүл мэндийн шалтгаантай гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Ундармааг 40 сая төгрөгөөр торгож, СУЛЛАХ шийдвэр гаргасан байдаг.
Тодруулбал, Б.Ундармаагийн өмгөөлөгчийн хувьд шүүхэд хэлсэн саналдаа “Тэтгэврийн насанд хүрсэн, өвчтэй хүнийг заавал хүнд төрлийн ял шийтгэх нь шударга бус байна. Энэ хүн биеийн байдлын хувьд 5-7 жилийн давтамжтай янз бүрийн хавдрууд үүсч тодорхой хугацаанд хагалгаанд ороод байгаа юм. Хамгийн сүүлд 2020 оны хоёрдугаар сард Бүгд Найрамдах Солонгос улсын Хана гэх эмнэлэгт хагалгаанд орсон” гэснийг шүүх үндэслэж, шийдвэрээ гаргасан юм.
Ийнхүү бүхэл бүтэн ард түмнээс мандат авсан, Үндсэн хуулиар бүрэн эрх нь баталгаажсан УИХ-ын гишүүн албан тушаалаа урвуулсан асуудлыг Давж заалдах шатны шүүхээс “зөөллөж”, “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзсэн” гэх тайлбар өгсөнд олон нийт ч нэлээд бухимдсан.
-ШҮҮХ, ПРОКУРОРЫН ХООРОНД “ШИДЭГДСЭН” ХЭРЭГ ЕСӨН САРЫН ДАРАА ЭЦСИЙН ШИЙДВЭРЭЭ ГАРГАЛАА-
УИХ-ын экс гишүүн Б.Ундармаагийн энэхүү ЖДҮ-ын хэрэг түүнээс хойш прокурор, шүүхийнхний дунд хэдэнтээ “шидэгдэв”. Тодруулбал, прокуророос уг хэргийг торгоод өнгөрч болохгүй хэмээн эсэргүүцэл бичсэн байдаг. Харин уг эсэргүүцлийг Дээд шүүх хэлэлцээд 40 саяар торгох шийтгэл оноосон Давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав. Давж заалдах шатны шүүх нь эл хэргийг шийдэхдээ өмнөх шийдвэрээсээ няцсангүй. Өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг яаж ч өөрчлөх билээ дээ. 40 сая төгрөгөөр торгох шийдвэрээ хэвээр үлдээх нь тэр. Ингээд прокурор Дээд шүүхэд дахин эсэргүүцэл бичсэнийг 2021 оны долдугаар сарын 19-ны хянан хэлэлцээд эцсийн шийдвэрээ гаргалаа.
Ингэснээр эцэстээ Б.Ундармаад 2020 оны наймдугаар сарын 10-нд анхан шатны шүүхээс оноосон 2.6 жилийн ял нь үндэслэлтэй байна гэж үзэж, энэ өдрөөс эхлэн түүнийг дахин цагдан хориод байна.
Дээд шүүхээс Б.Ундармаагийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд нь түүнийг урьд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байсныг нотлохоос биш одоогоор эдгэшгүй маш хүнд өвчтэй гэдгийг нотлохгүй хэмээн үзсэн байна.
-Б.УНДАРМААГ ЖИЛ ХОРИОД, МАГАДЛАНГААР СУЛЛАНА-
Б.Ундармаагийн хувьд анхан шатны шүүхээс ял авсан 2020.08.10-ны өдрөөс хойш хоёр сар хоригдсон. Улмаар Давж заалдах шатны шүүхээс 40 саяар торгоод суллах шийдвэр гаргасан өдөр буюу 2020.10.23-ны өдөр батлан даалтаар шоронгоос гараад байв. Түүнээс хойш эл хэрэг прокурор, шүүхийн хооронд “шидэгдсээр” даруй есөн сарын дараа ийн албан ёсоор эцэслэн шийдэгдэж байна. Өөрөөр хэлбэл Б.Ундармаа хоёр сар хоригдоод, есөн сар батлан даалтад гадуур байсан гэсэн үг. Одоо эргээд цагдан хоригдсон. Тэгэхээр түүнд оноосон 2.6 жилийн хорих ялаас тэр ердөө 2 сарыг нь эдэлсэн гэсэн үг. Түүнд одоо эдлээгүй үлдсэн 2.4 жилийн ял байна. Энэ ялынхаа 50-иас дээш хувийг эдэлвэл магадлангаар суллах боломжтой.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар ял эдэлж хоригдож буй хүн бүр магадланд орж, хорих ялаас хугацаанаас өмнө суллагдах боломжтой. Ялтан гэм буруугаа хүлээж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын хувийг эдэлсэн бол хорих ангийн тодорхойлолтоор прокурорын саналыг харгалзан, шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэхээр хуулинд заасан байдаг.
Тэгэхээр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа одоо жил гаруй хоригдоод магадлангаар суллагдаад гарч ирэх нь.
Б.ЦЭЛМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yaltan Undarmaa
Юу нь жил вэ сар болуул их юм эмнэлэгийн магадлагаагаар гараад л явчихна ойлгомжтой ш дээ
Turiin albNd hun awahdaa niitiin mungiig huwidaaashiglawal horigdohod eruul mendiin asuudalguigeed ormoor yum
Uguischdee!, ed chorongiin churaaj too esoor n yduuchuudad taraaj ogood Undarmaag buch nasaar n chorich estoi, oigov uu!
Ял хийсэн хэрэгт багадаж байна. Ял эдлэхээс гадна хохироосон хөрөнгийг мөнгөн дүнгээр тооцож авах хэрэгтэй. Тэрнээс 200 гаруй тэрбум идчихээд 2-3 жилийн ял аваад байв�##� юу болох вэ.