ДЭЛХИЙ

Хятадууд үнэхээр “аймаар” гэдгийн нэгэн нотолгоо ТЭДНИЙ БОЛОВСРОЛ

Хятадын боловсролын системийн талаар ярихын өмнө Хятадын түүхийг сөхөх нь зүйд нийцнэ. Учир нь, Хятадын өнөөгийн боловсролын тогтолцоо, хүмүүжлийн чиг хандлага нь тэдний түүх, соёлтой нягт уялддаг.  

Хятадын эрдэмтдийн үзэж байгаагаар, Хятадын түүх нь таван мянган жилийн тэртээгээс эхлэлтэй хэмээдэг. Бичмэл эх сурвалжийн хувьд харин хамгийн багадаа 3500 жилийн өмнөөс бий болсон гэж үздэг. Чухамхүү бичиг үсэг үүссэн цагаас л хүн боловсрол эзэмшин, хүмүүжиж төлөвшсөөр иржээ. Хятадад сургууль болон хүмүүжлийн асуудал нь эдийн засаг, нийгэм, соёл урлаг, угсаатны, газар зүйн болон бусад олон хүчин зүйлийн нөлөөн дор хөгжиж ирсэн түүхтэй.

Эртний Хятадад боловсролыг тухайн хүний ​​нийгэм гарал, өмчийн байдлаас голчлон тодорхойлдог байв. Овог аймгуудад хувь хүнийг хөгжүүлэх сургалт нь ихэвчлэн гэр бүлийн хүрээнд явагддаг байв. Нийгэм, улс төрийн байдал өөрчлөгдөхийн хэрээр боловсрол, сургалтын чиг хандлага нь ч өөрчлөгдөж, нийгмийн хатуу хэм хэмжээ, үүрэг хариуцлага, хувь хүний хараат байдлын хүрээнд Хятад хүн төлөвшиж ирсэн байдаг. Үүнд шашны нөлөө их байсан. Эртний Хятадад шашин нь боловсрол, сургалтын үзэл санааны гол тээгч, тэтгэгч нь байв. Шашин гэхээсээ илүүтэйгээр ертөнцийг үзэх үзлийн төрөл, урсгалууд гэж ойлговол зүйд нийцэх буй за. Тодруулбал, Күнз /МЭӨ 551-479 он/-ийн сургааль номлол эртний Хятадын боловсрол, хүмүүжил, сэтгэлгээний хөгжилд ихээхэн нөлөөтэй байсан. Күнзийн сургааль номлол бол тэр чигтээ амьдралын ухаан, туршлага дээр үндэслэсэн байдаг.    

Гэр бүлийн хүмүүжил

Эртний соёл иргэншилт орны тоонд зүй ёсоор тооцогдох тул урт хугацааны хөгжлийн замыг туулсан соёл, боловсролын тогтолцоотой. Уламжлал ёсоор хүүхдийн хүмүүжил мэндэлсэн цагаас нь л эхэлдэг. Нийгмийн гарал үүсэл, зэрэг зиндаанаас үл хамааран гэр бүлийн хүмүүжил нь ахмад настныг, эцэг, эх, ах, эгчийгээ хүндлэхээс эхэлж, бага наснаасаа өөрийн байр сууриа мэдэж, гэр бүлийн сайн сайхныг  хувийн ашиг сонирхлоос илүүд үзэх үзлийг суулгасаар ирсэн уламжлалтай. Ер нь зөвхөн Хятад гэлтгүй Япон, Солонгос гээд Азийн улс оронд хүмүүжил, боловсролыг бага балчир байхад нь илүү анхаарсаар ирсэн. Үгэнд орохгүй хүүхдийг шийтгэх арга нь хүртэл чанга хатуу. Хүүхдийг зодох нь энгийн зүйл байсан бөгөөд анхны хичээл дээрээ хүүхэд багшдаа цэцгийн баглаа биш, харин хулсан саваа авчирч өгдөг байсан. Хичээл номоо сайн давтаагүй, эрдэмд шамдаагүй бол тэрхүү хулсан саваагаар гөвүүлдэг байсан. Энэ шийтгэлийг одоо хэр нь зарим нэг гэр бүлүүд хэрэгжүүлдэг гэх яриа бйи. Хүүхэд хулсан саваагаар шавхардуулахгүйн тулд эрдэм номдоо шамдан суралцдаг байжээ. 

Орчин үеийн боловсролын тогтолцооны талаар

Хятад Улсын боловсролын тогтолцоог суурь боловсрол (сургуулийн өмнөх, бага, дунд ерөнхий боловсрол), дунд мэргэжлийн, ерөнхий дээд боловсрол болон насанд хүрэгчдийн боловсрол гэж ангилдаг. Хичээлийн жил нь жил болгоны есдүгээр сарын 1-нд эхэлж, долдугаар сарын эхээр дуусдаг. Оюутнуудын хувьд 12 дугаар сарын сүүлчээс хоёрдугаар сарын эхэн хүртэл өвлийн амралттай байдаг. Энэ нь Хятадын уламжлалт баяр Цагаан сартай холбоотой.

Сургуулийн өмнөх боловсрол

Хятадад сургуулийн өмнөх боловсролын байгууллага бол  цэцэрлэг. Цэцэрлэгт 3-6 насны хүүхдүүдийг хүмүүжүүлдэг. Хятадад улсын хэмжээнд 150 мянга орчим цэцэрлэг байдаг гэсэн тоо бий. Цэцэрлэгийг улсын болон хувийн гэж ангилдаг. Цэцэрлэгт хүмүүжих нь боловсролын үйл явцын хамгийн чухал хэсэгт тооцогддог. Цэцэрлэгт яваагүй хүүхдийг дараагийн шатны боловсролд хамруулах боломжгүй байдаг. Учир нь, цэцэрлэгт байхад нь ханз үсэг буюу дүрс үсгийн дуудлага заадаг. Ханз үсэг нь 4 үндсэн дуудлагатай ба Дэлхийн хамгийн хэцүү хэлний тоонд ордог. Тиймээс үүнийг сурахгүйгээр уншиж бичиж сурах боломжгүй юм.

Бага ангийн боловсрол

Хүүхдийг 6 нас хүрснийх нь дараа бага сургууль эсхүл ахлах сургуульд оруулдаг ба 6 жил суралцана. Бага сургуульд хүүхдийн бүтээлч чадварыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулдаг. Ялангуяа, хүүхдийн бие бялдрын хөгжилд ихээхэн анхаардаг тул  биеийн тамирын хичээлд нэлээд цаг зарцуулдаг. Түүнчлэн, хөгжмийн зэмсэг тоглож сурах, англи, орос гээд гадаад хэлний мэдлэгийг нь дээшлүүлэхэд их анхаардаг.

Хичээл нь өглөө 07.00 цагт эхэлнэ. Өглөө бүр бүх сурагчид багш нарын хамт сургуулийн гаднах биеийн тамирын талбайд жагсан дасгал хөдөлгөөн хийнэ. Үүний дараа 08.00-12.00 цагийн хооронд математик болон байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийг үзэж судална.

12.00-13.00 цагийн хооронд үдийн цайны завсарлага байх ба энэ үеэр хүүхдүүд сургууль дээрээ унтаж амран, үдээс хойш харин хүмүүнлэгийн буюу сайн дурын ажилд оролцдог. Дараа нь хүүхдүүд гэрийн даалгавраа хийж, зөвхөн 16 цагт л гэртээ харьдаг.

Бага сургуулиа төгссөн сурагчид бүрэн дунд сургууль эсхүл мэргэжлийн дунд сургууль руу шилжиж, тэндээ 4 жил суралцдаг. Энэ үе шатанд хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүд их сургуульд элсэх эсхүл ажиллах мэргэжлээр суралцах эсэхээ шийддэг байна.

Дунд боловсрол

Хятадад дунд боловсрол нь хоёр үе шаттай байх ба үе шат бүр 3 жилийн хугацаатай суралцана. Зургаан жилийн бага боловсрол, нэгдүгээр ангид гурван жил суралцах нь заавал эзэмших суурь боловсролд тооцогддог ба үнэ төлбөргүй байна.

1986 онд Хятад улс заавал эзэмших суурь боловсрол олгох хугацааг 9 жил байна гэсэн шийдвэр гаргаж, хууль баталсан. Ерөнхий бага боловсролыг голчлон хэрэгжүүлдэг мужуудад бага сургуулиа төгссөн бүх сурагчид оршин суугаа газрынхаа дунд сургуульд элсэн ордог.  

Дунд сургуульд элсэхийн тулд сурагчид элсэлтийн шалгалт өгнө. Элсэлтийн шалгалтаа амжилттай өгсөн хүүхдүүд хамгийн дээд түвшинд суралцдаг. Хятадын боловсролын онцлог гэвэл энэ үе шат нь төлбөртэй байдаг.

Гэсэн ч, хэрэв тухайн сурагч шалгалтаа өгч чадаагүй л бол ямар ч “төлбөр” түүнийг аврахгүй. Тиймээс Хятадын боловсролын бодлого нь сургуулийн сурагчдын мэдлэгт хатуу шаардлага тавьж, ирээдүйд сургалтын төлбөрөө төлж чадахгүй хүмүүсийг “чангалдаг”. Дунд боловсролын хоёрдугаар шат нь мөн гурван жилийн сургалтаас бүрдэнэ.

Үүний нэг хэсэг нь хоёр жилийн сургалт байдаг. Сурагчдыг  мэргэжлийн болон төрөлжсөн ангид хуваарилдаг. Мэргэжлийн дунд сургууль төгсөгчид дунджаар гурван жил үргэлжилдэг мэргэжлийн дунд боловсролд хамрагдах боломжтой. Ерөнхий боловсролын сургуулиуд нь сурагчдыг их сургуульд элсэн ороход бэлтгэдэг бөгөөд мэргэжлийн сургуулиуд төгсөгчдөд суралцаж дууссаныхаа дараа ажил эрхлэхэд шаардлагатай мэдлэгийг олгодог.  

Ерөнхийдөө хүүхдүүд бүрэн дунд сургуульд 12 жил суралцах ба энэ бүх хугацаанд тэд мэргэшлийн хичээлүүдээр хамгийн хүнд сонгон шалгалтыг хэд хэдэн удаа өгдөг. Үе шат бүрт сурагчдыг янз бүрийн чиглэлээр суралцах хүсэл сонирхол, ур чадварынх нь дагуу ангилан шалгалт авдаг.

Хятадын бүх боловсролын байгууллагууд сурагчдад маш өндөр шаардлага тавьж, хатуу сахилга баттайгаар сургадан хүмүүжүүлдэг. Хэрэв сурагч ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүйгээр 12 хичээлийг тасалсан бол сургуулиасаа хөөгддөг байх жишээтэй. Шалгалтандаа тэнцээгүй ч юм уу эсхүл сахилга бат зөрчсөн бол “арын хаалга”-аар, авилга өгөөд сургуульдаа үлдэх, шийтгэлээс мултрах ямар ч боломжгүй. Боловсролын тогтолцоо нь энэ тал дээр маш чанга хатуу зарчмаар ажилладаг. Хэрэв авлига, хээл хахуулийн хэрэг гарвал шийтгэл хариуцлаг нь маш хатуу байдаг.

Долдугаар анги төгсөх сурагчид эцсийн иж бүрэн шалгалт өгөх ёстой бөгөөд амжилттай өгсөн сурагчид их сургуульд элсэх бэлтгэл үе шат болох дараагийн шатны сургууль (хараахан их сургууль биш)-д суралцана. Сургуулийн гэрчилгээ авахын тулд төгсөгч бүр математик, хятад хэл, физик, гадаад хэл, түүх, улс төр, биологи, компьютерийн шалгалт өгөх ёстой.

Их сургуульд элсэн орохын тулд сурагч бүр тогтсон дүрмийн дагуу тусгай шалгалт өгдөг. Улсын нэгдсэн шалгалт вах журмыг 1978 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Улсын нэгдсэн шалгалт өгөөгүй хүүхдүүд ирээдүйд их, дээд сургуульд суралцах боломжоо бүрэн алддаг. Гэсэн ч, тэднийг ажиллах мэргэжил эзэмших мэргэжлийн сургуулиуд хүлээж байдаг.

Дээд боловсрол

Хятадын их дээд сургуулиудад суралцах нь төлбөртэй бөгөөд тухайн сургуулийн нэр хүндээс хамааран жилд 700-6000 америк долларын хооронд хэлбэлздэг. Төлбөрийг зөвхөн юаниар хийдэг.

Мэргэжлийн онцлогоос хамааран 5000-10000 юаны хооронд хэлбэлздэг. Энэ нь тус улсын дундаж иргэний хувьд маш их мөнгө тул олон эцэг эхчүүд хүүхдээ сургахын тулд банкнаас зээл авдаг. Гэсэн ч, нэг чухал зүйл бол хэрэв их дээд сургууль төгссөн хүн мэргэжлээрээ хөдөө орон нутагт хөдөө аж ахуйн салбарт ажиллавал зээлийн хөнгөлөлт эдэлдэг. Хэрэв төгсөгч нь хувиараа бизнес эрхэлдэг бол зээлээ банкинд бүрэн төлөх ёстой.

1993 онд “Боловсролыг шинэчлэх, хөгжүүлэх хөтөлбөр”-ийн дагуу сурагч, оюутнуудад төрийн дэмжлэг үзүүлэх тогтолцоог хүчингүй болгосон байдаг. Хятад оюутнуудын дунд “Ухаалаг оюутан бол баян оюутан” гэсэн хэлц үг ч бий. Хичээл сурлагандаа онц сурдаг оюутнуудад тэтгэлэг олгодог тул өөрсдийн зардлаа өөрөө бүрэн хариуцдаг.

Хятад сурагч, оюутнууд бүгд хувийн сахилга баттай, хөдөлмөрч чанараараа ялгагддаг. Зөвхөн их сургуульд сурч байж л тэдэнд мэдлэг, нэр хүнд, ирээдүйн өндөр цалинтай ажлын байр бий болно гэдгийг тэд бүрэн ухамсарласан байдаг.

Төрийн зүгээс сурагч, оюутнуудад чиглэсэн төрийн дэмжлэг их. Суралцах орчин нөхцөлийг нь маш сайн бүрдүүлж өгсөн байдаг. Бүх анги танхим нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, номын сан нь номын цахим хувилбартай, мөн оюутны номын сан оройн 22.00 цаг хүртэл нээлттэй байдаг. Оюутны тосгон сургуулиасаа холгүйхэн байрладаг тул оюутнуудын суралцах боломжоор бүрэн хангадаг.

Хятадад гадаад хэл сурахыг заавал эзэмших хөтөлбөрт тусгасан байдаг ба бүх тэнхим, факультетэд гадаад хэлийг заавал заана.  Хятадын боловсролын насны ангилал нь 3-45 насны хооронд байна. Их сургууль бүр өөрийн гэсэн хэвлэлийн газартай байдаг.

Багш, оюутнуудын нийтлэлийг шинжлэх ухааны сэтгүүлд тодорхой хэмжээний төлбөр төлж хэвлүүлдэг. Өдгөө Хятад улсад боловсрол эзэмших нь гадаадын иргэдэд ч боломжтой болсон. БНХАУ-ын Засгийн газар гадаад оюутнуудыг эх орондоо үнэ төлбөргүй сургахын тулд жил бүр олон мянган тэтгэлэгт хөтөлбөр зарладаг.

2021 онд Хятад улсын хүн амын тоо 7,450,945 хүнээр нэмэгдэж, оны эцэс гэхэд 1,451,432,510 хүн болно гэсэн статистик тоо гарсан байдаг.

Боловсрол эзэмшсэн байдлын статистик тооцооллоор Хятадад 15-аас дээш насны 1,146,734,939 орчим хүн ямар нэгэн хэлээр уншиж, бичиж чаддаг. Энэ нь насанд хүрсэн нийт хүн амын 96,36 хувийг  эзэлдэг аж. Энэ тохиолдолд насанд хүрсэн хүн ам гэдэг нь 15-аас дээш насны бүх хүмүүсийг хэлнэ.

Хүн амын 43,293,588 орчим насанд хүрсэн хүмүүс бичиг үсэг мэддэггүй юм байна.

Насанд хүрсэн эрэгтэйчүүдийн бичиг үсэгт тайлагдсан түвшин 98,17 хувь буюу 596,141,326 нь бичиг үсэг мэддэг, харин 11,125,121 нь бичиг үсэг огт тайлагдаагүй байна.

Насанд хүрсэн эмэгтэйчүүдийн бичиг үсэгт тайлагдсан түвшин 94,48 хувь 550,593,613 нь бичиг үсэг мэддэг, 32,168,467 нь бичиг үсэгт огт тайлагдаагүй байдаг байна.

Залуучуудын бичиг үсэгт тайлагдсан түвшин эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд 99,74 хувь, 99,71 хувь байна.

Залуучуудын бичиг үсэгт тайлагдсан нийт түвшин 99,73 хувь аж. Энэ тохиолдолд залуучууд гэдэгт 15-24 насныхныг багтаадаг юм байна.

Ийнхүү Хятадын боловсролын үйл явц цэцэрлэгт хүмүүжиж, төрөлх хятад хэлний мэдлэг эзэмшихээс эхэлж, олон үе шатыг дамжин дамжсаар жинхэнэ Хятад улсын боловсролтой, мэдлэгтэй, авъяастай, сахилга баттай иргэн төлөвшин бий болдог ажээ. Өнөө цагт Хятадын оролцоогүй салбар гэж байхгүй болсон гэхэд ер буруудахгүй. Хятадууд Сарны хөтөлбөрийг хүртэл хэрэгжүүлж, сансар огторгуйн салбарт АНУ, ОХУ-аас дутахааргүй техник технологийн салбарт цойлон гарч ирж байгаа нь бодит байдал. Энэ бүхэн эцсийн дүндээ Хятад хүний суурь хүмүүжил, мэдлэг боловсрол, оюун ухааны цар, бяр чадалтай холбоотой юм.    

Хүн амын тоо нь нэг тэрбумаас давсан улс орны хувьд хувь хүний сахилга бат, боловсрол, хүмүүжилд тодорхой цензур тогтоож дэг журамтай байлгах нь зүй ёсны хэрэг юм. Хэрэвзээ, Хятадад АНУ шиг эрх чөлөөт байдал үйлчилдэг байсан бол одоогийн Хятад орон ямар байх бол... энэ бас бодож үзэх л ёстой асуудлын нэг. Тэрбум гаруй хүн амыг захирч, “Зангидсан гар мэт байлгаж чадаж байгаа нь Хятадууд үнэхээр “аймаар” гэдгийн нэгэн нотолгоо” гэлтэй. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 31, 2021 09:30

hha

Mongoloo bichee
Mongoloo bichee
7 сар 31, 2021 09:46

Mongoloo bicbee

Зочин
Зочин
7 сар 31, 2021 10:05

ХЯТАДУУД 13-Р ЗУУНЫ МОНГОЛЫН ЧАНГА САХИЛГА БАТЫГ ҮНДЭСТЭНИЙ СОЁЛ БОЛТОЛ НЬ НУТАГШУУЛЖ ЧАДАЖ.

Зочин
Зочин
7 сар 31, 2021 12:46

Сүүлийн үед Монгол дах хятадын тагнуулууд, эрлийзүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, илт хятадыг дөвийлгөн магтах, монголчуудыг дасган уусгах бодлого хэрэгжиж байна. Коронаг хятадууд хийж дэлхийд тараан гай болсныг хэн ч мартах ёсгүй. Тэд дэлхийн бүх улсад нөхөн төлбөр төлөх ёстой. Хятадуудыг дэлхий дахинаа үзэн ядаж байна. Шинжаан, Түвдэд тэд харгислaл үйлдэж байгаа. Хонконг, Тайвань ч тэдэнд дургүй. Харин Монголын авилгач дарга сайд нар л ХКН-ыг дэмждэг байх.

ҮНЭН
ҮНЭН
7 сар 31, 2021 13:55

ЭНД НЭГ СОЛИОТ СОЛИОРООД ЯВЖ БАЙНА ХАХА

Zochin
Zochin
7 сар 31, 2021 21:21

Yagaad muusain chujaa nariig surtalchilaad baigaa um!

Зочин
Зочин
8 сар 1, 2021 16:43

ЭНЭ НӨГӨӨХ ХЯТАДЫН ЗӨӨЛӨН ХҮЧНИЙ БОДЛОГЫН СУРТЧИЛГАА ЮМДАГУУДАА АЙН ЦАЛИН ЦУУХ НЬ БОДВОЛ ОВОО БАЙХДАА АЙН

Баасандахь
Баасандахь
3 сар 18, 2023 18:18

Бараг хүүхдийн нөхөрлөл үерхэлыг шийддэггүй юм бишүү бараг л Робот болждээ хөөрхий

Холбоотой мэдээ

Back to top button