Нийгмийн

ЭЕШ өгөхөөр очихдоо бүрдүүлэх МАТЕРИАЛ

Элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 19-нд 10:00 цагт Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ. Улсын хэмжээнд нийт 81 шалгалтын байранд ЭЕШ-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа юм.

Элсэгчид шалгалт өгөхдөө:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл оршин сууж буй орон нутгийн засаг даргын гарын үсэгтэй лавлагааг төрсний гэрчилгээний хамт авч ирнэ.
  • Бүртгэлийн хуудас /https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч хэвлэж авна. Энэ оны төгсөгчид сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгч болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул гарын үсэг, тамга даруулах шаардлагагүй
  • Суудлын хуваарь /https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч суудлын хуваарь хэсгээс хэвлэж авна уу.
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг ГЭСЭН МАТЕРИАЛУУДЫГ БҮРДҮҮЛЖ ОЧИХ ЮМ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button