Нийгмийн

Дорнодын ИТХ-ын төлөөлөгчийн хүү бусдыг дайраад зугтсаныхаа төлөө 5-12 жилийн ял сонсоно

2021 оны долоодугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын долдугаар багийн нутаг дэвсгэр, нэгэн байрны гадна хэсэг залуус зодолдож, нэг нь автомашинаар бусдыг дайрсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

-Д БОЛОН С НАР ЭМЭГТЭЙ ХҮНЭЭС БОЛЖ МАРГАЛДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Тодруулбал, 18 настай эрэгтэй Д “Harrier” маркийн автомашинаар 18 настай эрэгтэй С-ийг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулсан бөгөөд хэргийн газраас зугтсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Одоогоор хохирогч С ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй бөгөөд маш хүнд гэмтэл авсан гэдгийг ч эх сурвалж мэдээлсэн юм.

Тэгвэл уг хэргийн шалгалтын ажиллагаа харьяаллын дагуу Дорнод аймагт үргэлжилж буй бөгөөд хүн дайраад зугтсан Д гэгчийг тэр шөнө нь баривчилж, тус аймагт цагдан хориод байгааг эх сурвалж мэдээллээ. Тэд найзуудаараа явж байсан бөгөөд хохирогч С болон Д нар эмэгтэй хүнээс болж маргалдаж, улмаар дээр үйл явц болсон байж болзошгүй юм байна.

-Б.ДӨЛГӨӨНИЙ ГЭМ БУРУУТАЙГ ТОГТООВОЛ 5-12 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООНО-

Д гэгч нь Дорнод аймгийн ИТХ-ын МАН-ын төлөөлөгч М.Бас-Эрдэнийн хүү Б.Дөлгөөн байсан бөгөөд хоёрдугаар дамжааны оюутан аж.

Тиймээс бусдыг дайрч, хүнд гэмтэл учруулсан Б.Дөлгөөнд Эрүүгийн хуулийн 11.1-р зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт үргэлжилж байна.

Тус зүйл ангид “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Түүнчлэн эл хэргийг үйлдэхдээ зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгодог юм байна.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-08-03 08:52

Даварцан муу шээс вэ хүн санаатай дайраад тэр аав нь жаахан томронгуут юу ч хийж болно гэж ойлгосон гөлөг бна!! Зөв шүүх л хэрэгтэй

зочин
зочин
2021-08-03 09:06

Монголын Шүүх буюу Хонгилиийхон наад этгээдийг чинь тэнсэн хараг�##�зах ялаар л цайруулчихана үүнд гайхах зүйлгүй

Эмээ
Эмээ
2021-08-03 10:31

Машинаар дайрна гэдэг чинь амь насанд. Нь санаатайгаар х�##�дахад хэрэглэсэн зэвсэг гэж үзэж болохоор юм бишүү. Хатуу шийтгэх хэрэгтэй. Хохирсон хүн насаараа тахир дутуу болж хохироосон нь завшаад байж болохгүй. Олон түмний нүдэн дээр болсон хэргийг үнэн зөв шүүх байлгүй дээ. Дарга эцэгт нь худ�##�дагдав аа шүүхийнхэн...

Aimshig
Aimshig
2021-08-03 10:38

Araatan usgujdee, huniig sanaataigaar dairch baigaa bol setgel zurhtei hun bol bish!!

T
T
2021-08-03 11:01

Har tamhi hereglsen bsnuu gdgiig sn shalgah heregtei

Уншигч
Уншигч
2021-08-03 11:38

Нэг нь насаараа суумгай болж даргын хүүхэд 23 тайдаа л гарч ирээд жаргаж явах юм байна

Зоч
Зоч
2021-08-03 12:34

За ойлгомжтой. МАН иймэрхүү хүмүүсийг түүж 2 жилийн дараа �##�бан туша�##� өгнө.

Иргэн
Иргэн
2021-08-03 21:22

Үнэн зөв шүүгээсэй( хохирогч насаараа хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болох нь яана даа) Насаар нь харуулах хэрэгтэй. Ийм тохиолдолд гэмтэл учруулсан хүнээс насан туршид нь гэмтээсэн хүнд тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлдэг хууль батлаж мөрдөж хэрэгжүүлж баймаар, тэгэхгүй бол ийм хэргүүд ихсэх магадл�##� өндөр болжээ

Зочин
Зочин
2021-08-04 10:41

Өршөөлөөр л Суллагдана монголын хууль 3хоног

Холбоотой мэдээ

Back to top button